Хэлээрээ эрүүл мэндээ шинжицгээе!

Хүний бие махбодь өвчилсөн эсвэл ямар нэгэн асуудалтай нүүр тулгарсан болохыг илтгэсэн дохиог хэл бидэнд өгч байдаг хэдий ч, төдийлөн тоодоггүй ажээ. Хэл гэдэг тухайн хүний эрүүл мэнд ямар түвшинд байгаа тухай маш мэдээллийг бидэнд сэрэмжлүүлж, анхааруулдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэлээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжиж болдгийг мэдэж авцгаая.

Хэлээрээ эрүүл мэндээ шинжицгээе!
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Гүзээлзгэний улаан өнгө

Ийм өнгөтэй харагдаж байгаа бол та хангалттай витамин хэрэглэж чадахгүй байна гэсэн үг юм. Тод гүзээлгэнэ шиг өнгөтэй болсон хэл ихэнхдээ хүний биед төмөр, B12 витамин дутагдсаныг илтгэдэг. Заримдаа аманд ургамал шиг зүйл амтагдах ба халуун шингэн зүйл уух болон халуун ногоотой хоол идэх үед биед хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ. Хэрвээ та тураах хоолны дэглэм баримталж байгаа бол эмчид хандан, зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг бүү мартаарай.

Гүзээлзгэний улаан өнгө

2 Хар эсвэл бор өнгөр тогтсон хэл

Хэрвээ таны хэл бор эсвэл хар өнгийн өнгөртэй байгаа бол та тамхи татдаг эсвэл кофе, хар цай зэргийг их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн үг юм. Хэлний өнгөнд өөрчлөлт орох, цаашлаад амьсгалахад хүнд болж, амт мэдрэхдээ муу болж байгаа бол та дээр дурдсан муу зуршлуудаа хаях цаг нэгэнт болжээ. Мөн өдөр бүр шүдээ угаах үедээ хэлээ сайтар цэвэрлэж байгаарай.

Хар эсвэл бор өнгөр тогтсон хэл

3 Өргөн цагаан өнгөртэй хэл

Үнэтэй бяслагийг санагдуулам өнгөтэй хэл нь "кандидоз" эсвэл мөөгөнцрийн халдвар авсан байж болзошгүйг анхааруулж буй хэрэг юм. Хэрвээ таны эрүүл мэнд хэвийн байгаа боловч, ийм цагаан өнгийн өнгөр тогтох үед яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хэлний цагаан өнгөрийн хэмжээ ихсэх нь антибиотикийн хэт их хэрэглээ, биеийн дархлааны систем суларч, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчинтэй холбоотой байдаг байна.

Өргөн цагаан өнгөртэй хэл

4 Атираа хэл

Энэ нь хүний бие хөгширч байгааг илэрхийлдэг. Хэл ч мөн адил хөгширдөг. Хагарсан эсвэл өвдөлт мэдрэгдэж байвал амны хөндийн эрүүл ахуй муу байгаагийн шинж юм. Мөн хиймэл шүд хуучирч муудах үед хэл атирсан мэт болдог ажээ.

Атираа хэл

5 Цагаан толбо үүссэн хэл

Ийм толбо үүсэх нь олон шалтгаантай. Шүд хэлийг байнга үрж шүргэдэг бол цагаан толботой болох бас нэг шалтгаан болдог. Гэвч ихэнхдээ цагаан толбоны шалтгаан нь тамхитай холбоотой байдаг. Толбо хэдэн долоо хоногийн турш алга болж, эргэж гарч ирж байвал та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь 5-17%-ийн хорт хавдартай болж буйг илтгэж байж ч мэдэх юм.

Цагаан толбо үүссэн хэл

6 Улаан өнгийн товруу гэмтэл

Хүний биед хорт хавдар үүссэн тохиолдолд доорх зурган дээрх шиг улаан өнгөтэй товруу хэлэн дээр удаан хугацаагаар гардаг. Ийм шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Улаан өнгийн товруу гэмтэл

7 Шатаж буй мэдрэмж

Хэлэнд ийм мэдрэмж төрөх нь нэг талаараа шүдний оотой холбоотой. Зарим шүдний оо нь дотроо сода агуулдаг ба магадгүй уншигч та соданаас харшилтай байж ч болох юм. Энэхүү шатаж буй мэт халуу дүүгсэн мэдрэмж эмэгтэй хүмүүст илүүтэй тохиолддог. Учир нь тухайн эмэгтэйн биед гормоны хүчтэй өөрчлөлт явагдаж байна гэсэн үг юм. Магадгүй цэвэршилтийн эхэн үе ч байж болох талтай болохыг анхаараарай.

Шатаж буй мэдрэмж

8 Товруу, хөндий үүссэн хэл

Энэ нь тийм ч аймар зүйл биш. Хүний биеийн онцлогоос шалтгаалж товруу үүсч, эргээд арилдаг. Харин ийм үед таны хэл өвдөлт мэдрэхгүй бол эмчид хандах хэрэгтэй юм.

Товруу, хөндий үүссэн хэл

9 Өвдөлт ихтэй шархлаа

Хүний бие хэт их ядарч сульдсан үед хэл ийн шархалж өвчин ордог байна. Гэхдээ энгийн нэг ядаргаа биш удаан хугацааны туршид хуримтлагдсан архаг ядаргаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм шархлаа ихэвчлэн 2 долоо хоног хэртэй байдаг. Хэрвээ дурдсан хугацаанаас хэтэрвэл эмчид хандах шаардлагатай ба өөрийн биеийг маш сайн амраах хэрэгтэй болохыг санаарай.

Өвдөлт ихтэй шархлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()