Бич, Тахиа жилтний 2017 оны ерөнхий зурлага

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Харин өнөөдөр "Бич" болон "Тахиа" жилтнүүдийн 2017 оны ерөнхий шинж байдал, тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Бич" эсвэл "Тахиа" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Бич, Тахиа жилтний 2017 оны ерөнхий зурлага
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Бич жил

Бич жилд: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016 онд төрсөн хүмүүс багтана. 

Онцлог шинж: Тэд их хүчирхэг болон яриасаг хүмүүс. Бусдад зөвлөгөө өгч, тус болохыг их хүсдэг болов, энэ нь зарим тохиолдолд хүмүүст төвөгтэй санагдах нь бий. Хэн нэгнээс тусламж авалгүй өөрөө бүхнийг бий болгож, амьдралаа аваад явах чадалтай. 

Хайр дурлал: Хайртай хүнээ хорьж цагдахыг хүсэх хэдий ч, өөрөө хэнд, юунд ч баригдахыг хүсдэггүй. Хамгийн гол нь тогтвортой харилцааг эрхэмлэдэг бөгөөд тухайн хүнд хайргүй байсан ч, тодорхой шалтгаан гараад ирвэл хамт байж чадна. 

Тохирох ажил: Жүжигчин, хөгжимчин, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч болон дархан. 

Аз авчрах өнгө: Хөх болон хар. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Хулгана болон луу. 

Бич жил

БИЧ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон бич

1944 болон 2004 онд төрсөн бич жилтнүүдийг модон бич гэж нэрлэнэ. Азын тоо нь 21, аз хариулах тоо нь 27.

Хөгжилтэй, эерэг энерги цацруулж явдаг бөгөөд хүн бүрт таатай уур амьсгал бэлэглэж, ямар ч хүнтэй амархан нөхөрлөж чаддаг. Тэд хэрүүл маргаанд дургүй төдийгүй асуудал тулгарсан ч шийдэх аргыг төвөггүй олдог.

     2. Гал бич

1956 онд төрсөн бич жилтнүүдийг гал бич гэж нэрлэнэ. Азын тоо нь 33, аз хариулах тоо нь 39.

Маш ухаалаг, хүчирхэг бөгөөд өөрийн сонгосон мэргэжлээ төгс эзэмшсэн байдаг. Тэд бусдад үргэлж үлгэр дууриалал үзүүлж, хүндлэлийг нь хүлээдэг.

     3. Шороон бич

1968 онд төрсөн бич жилтнүүдийг шороон бич гэж нэрлэнэ. Азын тоо нь 45, аз хариулах тоо нь 51.

Шулуун шударга зантай, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс аж. Тэдний хэлж байгаа үг бүр нь үнэн байж, хүн бүрт зөвлөгөө өгч чаддаг. Аливаа асуудлыг төвөггүй шийдвэрлэж, бүх үүрэг хариуцлагыг нуруундаа үүрэх чадвартай.

     4. Төмөр бич

1980 онд төрсөн бич жилтнүүдийг төмөр бич гэж нэрлэнэ. Азын тоо нь 57, аз хариулах тоо нь 3.

Тэд сэтгэл хөдлөлөө дагадаг хүмүүс. Маш амархан уурлаж, төдий чинээ амархан уур нь гардаг бөгөөд хэнээс ч айлгүй хэлэх гэснээ хэлдэг аж. Мөн аливаа үйлдлийг хийхдээ бодлогогүй ханддаг. 

     5. Усан бич

1992 онд төрсөн бич жилтнүүдийг усан бич гэж нэрлэнэ. Азын тоо нь 9, аз хариулах тоо нь 15.

Бүтээлч сэтгэлгээ өндөртэй бөгөөд бусдад үнэ төлбөргүйгээр юм хийж өгнө гэж байдаггүй. Мэдлэг, мэдээлэл арвинтай төдийгүй хийнэ гэж зорьсон зүйлээ заавал дуусгаж байж санаа нь амардаг ажээ.

2017 ОНД БИЧ ЖИЛТНҮҮДЭД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?
 

  • Хайр дурлал, гэр бүл

Энэ жил ганц бие бичнүүд чин зүрхний хайрттайгаа учирч, хэмжээлшгүй их аз жаргалыг мэдрэх магадлал өндөртэй байна. Гэр бүлтэй бичнүүдийн тухайд ааш зангаа анзаарахгүй бол хэрүүл маргаан гарч болзошгүй. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Өөрийгөө хөгжүүлж чадсанаар амжилтанд нэг алхам ойртоно. Хэт өөрийнхөөрөө байж, үзэл бодлоо бусдад тулгах нь зохимжгүй гэдгийг ойлгоорой. 

  • Эрүүл мэнд

Та ямар ч өвчин зовлонгүйгээр 2017 оныг үдэх болно. Биеийн болоод сэтгэлийн өвчин шаналал танд тохиохгүй тул үргэлж инээмсэглэж байгаарай. 

2 Тахиа жил

Тахиа жилд: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017 онд төрсөн хүмүүс багтана. 

Онцлог шинж: Аливаа зүйлсийг удирдан зохион байгуулах чадвартай бөгөөд тэд эдийн засаг гэхээсээ илүү урлагт амжилт олох магадлал өндөр байдаг. Бусдын итгэлийг дааж, үргэлж өөртөө итгэлтэй байж чаддаг. 

Хайр дурлал: Тэд нэгэнт хайрласан хүнээ сэтгэлийнхээ гүнээс гаргаж чаддаггүй. Заавал өөрийн болгож, хамтдаа байж, санаа нь амардаг байна. Сайн эцэг эх, халамжтай хань байж чадах хэдий ч, чухам хайртдаа юу хэрэгтэй байгаа, юу хүсч байгааг нь огт тоодоггүйгээр барахгүй зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг аж. 

Тохирох ажил: Сургуулийн ажилтан, багш, сэтгүүлч, дуучин, үсчин, хуульч болон зохион байгуулагч.

Аз авчрах өнгө: Цагаан болон шар.

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Үхэр болон могой. 

Тахиа жил

ТАХИА ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон тахиа

1945 болон 2005 онд төрсөн тахиа жилтнүүдийг модон тахиа гэж нэрлэнэ. Азын тоо нь 22, аз хариулах тоо нь 28.

Бусдын сайн найз байж чаддаг төдийгүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг. Манлайлах, зохион байгуулах чадвар өндөр бөгөөд нэг зүйлдээ анхаарлаа хандуулж, амжилтанд хүрдэг.

     2. Гал тахиа

1957 онд төрсөн тахиа жилтнүүдийг гал тахиа гэж нэрлэнэ. Азын тоо нь 34, аз хариулах тоо нь 40.

Өөртөө итгэж, бүхнийг хийдэг бөгөөд алдах вий гэхээс огт айдаггүй. Мэдрэмжээ дагаж, шийдвэрээ гаргадаг төдийгүй бусдын үгийг сонсох дургүй. 

     3. Шороон тахиа

1969 онд төрсөн тахиа жилтнүүдийг шороон тахиа гэж нэрлэнэ. Азын тоо нь 46, аз хариулах тоо нь 52.

Чөлөөтэй сэтгэдэг, сийрэг  толгойтой боловч үүнийгээ төдийлэн ашиглаж чаддаггүй байна. Тэд өөрсдийн сул талаа давуу тал болгож ашиглаж чаддаггүйгээс болж амжилтын үзүүрээс атгаад алдах нь бий. 

     4. Төмөр тахиа

1981 онд төрсөн тахиа жилтнүүдийг төмөр тахиа гэж нэрлэнэ. Азын тоо нь 58, аз хариулах тоо нь 4.

Тэд хичээдэггүй л болохоос биш маш ухаалаг хүмүүс юм. Багахан хичээл зүтгэл гаргахад хэнээс ч илүү амжилтанд хүрч чадах бөгөөд хэний ч санаанд буумгүй зүйлсийг сэдэж мэднэ.

     5. Усан тахиа

1993 онд төрсөн тахиа жилтнүүдийг усан тахиа гэж нэрлэнэ. Азын тоо нь 10, аз хариулах тоо нь 16.

Хэд хэдэн сул талтай боловч үүнийгээ маш сайн нууж, өөрийгөө бусдад сайн талаас нь харуулж чаддаг байна. Олны дунд нэр хүнд сайтай, сайхан сэтгэлтэй. Мөн бичих болон ярихдаа сайн төдийгүй адал явдалд татагддаг. 

2017 ОНД ТАХИА ЖИЛТНҮҮДЭД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

 

  • Хайр дурлал, гэр бүл

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэж, хэрүүл маргаанаас хол байх аж. Ганц бие тахианууд харамсалтай нь хайр дурлалтайгаа учралгүй хажуугаар нь зөрөн өнгөрч мэднэ. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Ажил болон нийгмийн амьдралд тань ахиц дэвшил гарч, та амжилт бүтээлээр дүүрэн байна. Хамгийн гол нь айж, сандралгүй баттай шийдвэр гаргаж, урагш алхах хэрэгтэйг санаарай.

  • Эрүүл мэнд

Хэтэрхий хожимдохоос өмнө эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хийхийг эрхэмлээрэй. 

БУСАД ЖИЛТНҮҮД:

Хулгана, Үхэр жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Луу, Могой жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Морь, Хонь жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()