Нохой, Гахай жилтний 2017 оны ерөнхий зурлага

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Харин өнөөдөр "Нохой" болон "Гахай" жилтнүүдийн 2017 оны ерөнхий шинж байдал, тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг хүргэснээр 12 жилийн ерөнхий зурлага дууслаа. Одоо та манай "Сонжоо" булан руу орж дуртай жилийнхээ дэлгэрэнгүй зурлагыг харах боломжтой болж байна.

Нохой, Гахай жилтний 2017 оны ерөнхий зурлага
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Нохой жил

Нохой жилд: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006 онд төрсөн хүмүүс багтана. 

Онцлог шинж: Тэд түргэн ууртай боловч, энэ нь түр зуурынх юм. Гаднаа хатуу мэт харагдах хэдий ч, дотроо хэнээс ч илүү зөөлөн, дулаахан хүмүүс аж. Адал явдалд дурладаг бөгөөд шинэ зүйлсийг туршиж үзэх сонирхолтой. 

Хайр дурлал: Хэн нэгнийг хайрлаж гэж их уддаг. Харин хайрласан хүнээ тавьж явуулж чаддаггүй. Хайр дурлалаас болж олон удаа шархалсан бараан түүхүүд тэдэнд олон байх нь бий. 

Тохирох ажил: Хөгжимчин, шүүгч, хуульч, багш, зохиолч болон физикч.

Аз авчрах өнгө: Хар болон хөх. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Бар болон морь. 

Нохой жил

НОХОЙ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон нохой

1994 онд төрсөн нохой жилтнүүдийг модон нохой гэж нэрлэнэ. Азын тоо нь 11, аз хариулах тоо нь 17.

Аливааг өргөнөөр сэтгэж, шинэ зүйлсийг туршиж үзэх сонирхолтой байдаг. Бусдын хүсэл сонирхлын дагуу байж чаддаггүй бөгөөд өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг.

     2. Гал нохой

1946 онд төрсөн нохой жилтнүүдийг гал нохой гэж нэрлэнэ. Азын тоо нь 23, аз хариулах тоо нь 29.

Биеэ даасан, хурц ааш зантай. Тэд бусдаас тусламж авах дургүй бөгөөд аль болох бүхнийг өөрөө шийдэж, хийхийг хүсдэг байна. 

     3. Шороон нохой

1958 онд төрсөн нохой жилтнүүдийг шороон нохой гэж нэрлэнэ. Азын тоо нь 23, аз хариулах тоо нь 29.

Өөрийгөө үргэлж хөгжүүлж, дээд түвшинд аваачихыг хичээж байдаг. Зарим зүйлс тэдний хүслээр болохгүй тохиолдолд бухимдаж, бүхнийг орхиж явж мэдэх хурц араншинтай хүмүүс билээ. 

     4. Төмөр нохой

1970 онд төрсөн нохой жилтнүүдийг төмөр нохой гэж нэрлэнэ. Азын тоо нь 47, аз хариулах тоо нь 53.

Бага зэрэг зөрүүд зантай боловч, маш тэвчээртэй. Өөрийн үзэл бодолдоо тууштай, бат зогсож чадах бөгөөд хэн нэгний үгээр байх дургүй.

     5. Усан нохой

1982 онд төрсөн нохой жилтнүүдийг усан нохой гэж нэрлэнэ. Азын тоо нь 59, аз хариулах тоо нь 5.

Дотогшоо хандлагатай, нууцлаг бөгөөд юу бодож байгаагаа хүн бүрт дэлгээд байдаггүй. Тэд чимээгүй явсаар амжилтанд хүрэх нь элбэг байдаг. 

2017 ОНД НОХОЙ ЖИЛТНҮҮДЭД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

 

  • Хайр дурлал, гэр бүл

Харж явдаг хүндээ сэтгэлээ илчлэхэд 2017 он хамгийн тохиромжтой. Хайр сэтгэл дүрэлзэн асч, нохой жилтнүүд аз жаргалд умбах ажээ. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Шийдвэр гаргахдаа хянуур байхад илүүдэхгүй. Бодлогогүй үйлдэл тань алдаа болж, хөрөнгө мөнгөний алдагдалд оруулж болзошгүй. 

  • Эрүүл мэнд

Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, эрүүл мэнддээ анхаараарай. Ингэсэн байхад та ямар нэгэн өвчин зовлонгоос айх шаардлагагүй юм. 

2 Гахай жил

Гахай жилд: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 онд төрсөн хүмүүс багтана. 

Онцлог шинж: Загварын мэдрэмж өндөртэй бөгөөд бусдад сайхан энергийг тарааж чаддаг хүмүүс. Эрч хүчээр дүүрэн бөгөөд хэнийг ч инээлгэж, урам зориг өгч чадна. Хүсэл эрмэлзлэлээр дүүрэн тэд хичээвэл хүрч чадахгүй оргил гэж үгүй. 

Хайр дурлал: Хайр дурлалд онцгой ач холбогдол өгч, амархан гомдож, уурладаг. Хайртай хүнээсээ хэт их зүйлс хүсэх бөгөөд их романтик хүмүүс юм. 

Тохирох ажил: Хуульч, тогооч, тагнуулч, загвар өмсөгч болон багш.

Аз авчрах өнгө: Цэнхэр болон ногоон. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Туулай болон хонь. 

Гахай жил

ГАХАЙ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон гахай

1995 онд төрсөн гахай жилтнүүдийг модон гахай гэж нэрлэнэ. Азын тоо нь 12, аз хариулах тоо нь 18.

Нээлттэй, нөхөрсөг хүмүүс бөгөөд үргэлж сайхан инээмсэглэлээр бусдыг цэнэглэж байдаг. Тэд өөрт нь буруу зүйл хийсэн хүмүүсийг ч амархан уучилж, стрессээс хол байхыг хичээдэг. 

     2. Гал гахай

1947 болон 2007 онд төрсөн гахай жилтнүүдийг гал гахай гэж нэрлэнэ. Азын тоо нь 24, аз хариулах тоо нь 30.

Маш үүрэг, хариуцлагаа ухамсарлаж чаддаг хүмүүс аж. Өглөгч, сайхан сэтгэлтэй. Гэнэн боловч үүнээсээ болж бусдад хууртаж, гомдох явдал элбэг тохиолддог. 

     3. Шороон гахай

1959 онд төрсөн гахай жилтнүүдийг шороон гахай гэж нэрлэнэ. Азын тоо нь 36, аз хариулах тоо нь 42.

Эрх чөлөөг эрхмэлэгч, эерэг энергиэр дүүрэн тэд хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг. Үргэлж олны анхаарлын төвд байдаг төдийгүй төрөлхийн удирдагч байх чавдартай. Бусдын үгийг сонсож, бусдад үлгэр дууриалал үзүүлэхдээ гаргууд.

     4. Төмөр гахай

1971 онд төрсөн гахай жилтнүүдийг төмөр гахай гэж нэрлэнэ. Азын тоо нь 48, аз хариулах тоо нь 54.

Нөхөрсөг, эелдэг даруу зантай бөгөөд хүн бүртэй чин сэтгэлээсээ сайхан харьцаж чаддаг байна. Үргэлж өөрийгөө хөгжүүлж байхыг хүсч явдаг бөгөөд цагийг хий дэмий зүйлд үрэх дургүй.

     5. Усан гахай

1983 онд төрсөн гахай жилтнүүдийг усан гахай гэж нэрлэнэ. Азын тоо нь 60, аз хариулах тоо нь 6.

Гоё ганган зүйлсэд дурлагч тэд маш гэнэн, томоогүй зантай. Хэтэрхий бодлогогүй мэт харагдах боловч, дотроо олон зүйлийг тунгаадаг, ухаалаг хүмүүс байдаг билээ. 

2017 ОНД ГАХАЙНУУДАД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

 

  • Хайр дурлал, гэр бүл

Ганц бие гахайнуудад онц гойд зүйл болохгүй бөгөөд тэд энэ жил ч мөн ганц бие байх бололтой. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Өөртөө итгэлтэй хөдөлж чадвал таны хүсэл мөрөөдөл биелэхэд тун ч ойрхон байгаа аж. ​Ердөө юу ч бодолгүй урагш алхаарай. 

  • Эрүүл мэнд

Эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн асуудалгүй бөгөөд бусдад эерэг энерги өгснөөр та 2017 оныг аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, өвчин зовлонгүй өнгөрүүлж чадах ажээ.

БУСАД ЖИЛТНҮҮД:

Хулгана, Үхэр жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Луу, Могой жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Морь, Хонь жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Бич, Тахиа жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()