Ордууд ямар спортоор хичээллэвэл тохиромжтой вэ?

Эрүүл, урт удаан амьдралын үндэс бол спортоор хичээллэх гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Спортоор хичээллэснээр хүн тэсвэр хатуужилтай болоод зогсохгүй, эрч хүчээр цэнэглэгддэг билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ зориулан ямар ордны хүн аль спортоор хичээллэвэл хамгийн тохиромжтой болохыг дуулгая.

Ордууд ямар спортоор хичээллэвэл тохиромжтой вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь - Холимог тулааны спорт

Хонины ордныхонд бүх төрлийн спорт тохирох хэдий ч, тэд холимог тулааны спортоор хичээллэвэл илүү тохиромжтой. Магадгүй эхэндээ тэсвэр тэвчээр, хатуужил маш их шаардагдаж болох хэдий ч, цаг хугацааны эрхээр дасан зохицно. Хонинууд холимог тулааны спортоор амжилт ч гаргаж болзошгүй.

Хонь - Холимог тулааны спорт

2 Үхэр - Сагсан бөмбөг

Тэд бол орь ганцаар байхыг үзэн яддаг ордуудын нэг билээ. Тиймээс үхрүүдэд багийн спортууд, тэр тусмаа сагсан бөмбөгийн спорт тохирно. Багаар ажиллах чадварт суралцах нь үхрийн ордныхонд том давуу талыг үүсгэх болно.

Үхэр - Сагсан бөмбөг

3 Ихэр - Йог

Ихрүүд харьцангуй тайван, дөлгөөн хүмүүс байдаг учраас йогоор хичээллэх нь зүйтэй ажээ. Ингэснээр тэдний сэтгэл санаа бүр илүү уужирч, сэтгэл тэнэгэр явах үндэс нь болох юм.

Ихэр - Йог

4 Мэлхий - Фитнесс

Сүүлийн үед фитнессээр хичээллэх хүмүүсийн тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл уг спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой орд бол мэлхий юм. Тэд уг спортоос эрч хүч, авхаалж самбаа сурч авах болно. 

Мэлхий - Фитнесс

5 Арслан - Бүжиг

Энэ ордны хүмүүс бүжгийн спортоор хичээллэж, бие бялдартаа анхаарвал зохилтой. Төрөлхийн аливаа зүйлийг амархан сурдаг зантай учраас арслангийн ордныхонд бүжгийн элементүүдийг сурахад асуудал тулгарахгүй болов уу.

Арслан - Бүжиг

6 Охин - Явган аялал

Үргэлж төгс төгөлдөр рүү тэмүүлж байдаг охины ордныхонд явган аялал хийж, сэтгэл санаагаа тайтгаруулж, стресс бухимдлаас ангижирч байх нь чухал юм. Энэ үеэр шинэ танилуудтай болох боломж охины ордныхонд нээлттэй байх бөгөөд магадгүй амьдралынхаа сайн найзуудыг олох ч боломжтой ажээ.

Охин - Явган аялал

7 Жинлүүр - Гимнастик

Жинлүүрийн ордныхон бусад ордуудтай харьцуулахад уян налархай бие хаатай учраас гимнастикаар хичээллэвэл иүү тохиромжтой байдаг байна. Эсвэл сүүлийн үед хүмүүсийн маш ихээр сонгон хичээллэх болоод байгаа "Pole Dance"-ээр хичээллээрэй.

Жинлүүр - Гимнастик

8 Хилэнц - Унадаг дугуй

Тэд бол эрч хүчээр дүүрэн хүмүүс юм. Тиймээс хилэнцийнхэнд эрч хүч бэлэглэх спорт хамгийн ихээр тохирно. Тэгвэл тэрхүү спорт нь унадаг дугуй бөгөөд амралтынхөө өдрөөр цэвэр агаарт дугуйн спортоор хичээллэхийг танд зөвлөж байна.

Хилэнц - Унадаг дугуй

9 Нум - Гүйлт

Та магадгүй хүн бүр л гүйдэг шүү дээ хэмээн бодож байж болох юм. Гэвч нумынхан гүйлтийн спортоор хичээллэх юм бол тэдний бие бялдар, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг ажээ. 

Нум - Гүйлт

10 Матар - Марафон

Энэ ордонд төрсөн хүмүүс шинийг эрэлхийлэх, санаачлах идэвхтэйгээс гадна, олон нийтийн ажилд оролцохдоо төвөгшөөдөггүй учраас энд тэнд зохиогдож байгаа марафон гүйлтийн тэмцээнд оролцвол тохиромжтой. 

Матар - Марафон

11 Хумх - Хөл бөмбөг

Дэлхийн хамгийн олон үзэгчидтэй спортуудын нэг болох хөл бөмбөгийн спорт хумхынханд тохирох ажээ. Багаар ажиллах ухаанд суралцахаас гадна, тэсвэр тэвчээр, хатуужилтай болох ач тустай юм. 

Хумх - Хөл бөмбөг

12 Загас - Усанд сэлэлт

Загас гэдэг амьтан өөрөө усанд амьдардаг учраас энэ ордонд төрсөн хүмүүс усанд сэлэлтээр хичээллэх нь үр дүнтэйгээс гадна, эрүүл мэнд болон бие организмд нь эергээр нөлөөлдөг байна. Мөн жин хасах, гоолиг сайхан биетэй болоход нь туслана.

Загас - Усанд сэлэлт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()