Энэ дасгалыг хийгээд Нурууны өвчинд баяртай гэж хэлээрэй!

Өнөө цагт хүмүүсийн ихэнх нь компьютрийн ард олон цагаар сууж, ажил хийдэг тул нурууны үенд даралт учирч, улмаар нуруу нугасны өвчтэй болох аюултай байдаг билээ. Дан ганц суугаа ажилтай хүн ч гэлтгүй, өдөр болгон идэвхтэй хөдөлдөг хүний хүртэл нуруу өвдөх нь бий. Харин эдгээр дасгалуудыг хийснээр та нурууны өвчнөөс сэргийлж чадахаар зогсохгүй, нуруу нугасанд мэдрэгдэх өвдөлтийг үгүй хийж чадах юм. 

Энэ дасгалыг хийгээд Нурууны өвчинд баяртай гэж хэлээрэй!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Нурууны өвчин

Үнэнийг хэлэхэд өнөөдөр нуруу нь өвдөггүй хүн гэж өдрийн од шиг ховор биз ээ. Өдөржин суугаа ажил хийсний дараа босох төдийд нуруугаар өвддөг бөгөөд энэ нь нас харгалзахгүй тохиолдох өвчин юм. Харин бид энэхүү өвчнөөр шаналж буй хүмүүст зориулан нурууны өвдөлтийг эмчилж, намдаах 5 дасгалыг танилцуулж байна. 

Нурууны өвчин

1 Дасгал - 1

  • Гэдсээрээ газар тулж хэвтээд, гараа чигээр нь урагш тавина.
  • Дараа нь гар болон хөлөө зэрэг дээш нь өргөнө.
  • Тус байрлалаа ойролцоогоор 8 секунд хадгалж, буцаад эхний байрлалдаа очно.
  • Энэхүү дасгалыг та 10 удаагийн давтамжтай хийгээрэй. 

Дасгал - 1

2 Дасгал - 2

Нуруугаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, баруун хөлөө дээш өргөнө. Хоёр гараараа баруун хөлийнхөө тахимнаас барьж, өөр рүүгээ татна. Энэ байрлалаараа 30 секунд барьж, хоёр хөлөөрөө ээлжилж хийгээрэй. 

Дасгал - 2

3 Дасгал - 3

Зүүн хөлөө хойш сунгаж, баруун хөлөөрөө газар өвдөглөнө. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө хөлөө сэлгэж хийнэ. 

Дасгал - 3

4 Дасгал - 4

Баруун талаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, шагайнаас нь атгаж, зөөлөн татна. Ингэснээр зүүн гуяны булчинд даралт өгөх юм. Нуруугаа цэх байлгаж, бөхийж болохгүй. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө тийш харж давтаарай.

Дасгал - 4

5 Дасгал - 5

  • Дээш харж хэвтээд хоёр гараараа өвдгөө нугалж тэвэрнэ.
  • Тус байрлалаа хадгалж 8 секунд байлгасны дараа эхний байрлалдаа очно.
  • Дараа нь өвдгөө бие рүүгээ сайн татаж, гараараа дарж, цээжиндээ хүргэнэ.
  • Энэхүү байрлалаа ч мөн 8 секунд хадгалах хэрэгтэй.
  • Та 10 удаа тус дасгалыг давтаж хийгээрэй. 

Дасгал - 5

Та энэ 5 дасгалыг бүгдийг нь дарааллын дагуу хийвэл илүү хурдан нурууны өвчнөөс ангижрах болно!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()