Үүнийг уншсаны дараа та буруу унтдаг байснаа мэдэх болно!

Бид унтах байрлалдаа тэгтлээ анхаарлаа хандуулдаггүй. Гэтэл энэ нь буруу бөгөөд унтах байрлалаар төрөл бүрийн өвчнийг анагааж болдог байх юм. Таны санааг зовоосон өвдөлтөөс салах хялбар бөгөөд үр дүнтэй аргуудыг доорх зөвлөгөөнөөс уншаарай. Нуруу болон хүзүүгээр өвдөх, үрчлээтэх зэрэг шинж тэмдгүүдийг унтах үедээ анагааж болдог ажээ. Тэгэхээр бид өөрсдийн эрүүл мэнддээ энгийн аргуудын тусламжтайгаар анхаарал тавих боломжтой боллоо. 

Үүнийг уншсаны дараа та буруу унтдаг байснаа мэдэх болно!

1 Нуруу өвдөх

Дээшээ харж хэвтэх үед нуруу чинь хүчтэй өвдөж зовиурладаг бол та эгц дээшээ харж хэвтээд өвдгөн доороо дэр эвж хийгээд унтах хэрэгтэй. 

Нуруу өвдөх

2 Мөр өвдөх

Хэрвээ унтаж байхдаа хоёр тийшээгээ эргэх үед мөр хэсгээр өвдөж хөндүүрлэдэг бол таны ор яг чулуун шалан дээр хэвтэж буй мэт маш хатуу байдагтай холбоотой ажээ. Хэрэв тийм бол та түрүү лүүгээ буюу буруу харж юм уу, эсвэл дээшээ харж унтаарай.

Мөр өвдөх

3 Ташаа өвдөх

Танд ийм зовиур байгаа бол дээш харж, нуруугаа газарт хүргэж унтах гэж хичээгээрэй. Энэ нь нуруу таталтаас сэргийлэхийн зэрэгцээ нурууг муруй болохоос хамгаалдаг байна.

Ташаа өвдөх

4 Хүзүү өвдөх

Тавтай сайхан амрахын хамгийн гол хүчин зүйлийн нэг бол дэрээ зөв сонгох явдал юм. Тохирсон өндөртэй, хэт зөөлөн, том биш дэр сонгох нь чухал гэдгийг бүү мартаарай. Зарим хүмүүс хоёр, эсвэл түүнээс олон тооны дэр дэрлэх нь ажиглагддаг. Энэ нь тухтай мэт боловч, хүний бие организмын бүтцийн хувьд маш буруу сонголт ажээ.

Хүзүү өвдөх

5 Өвдөг өвдөх

Унтаж байх үед, эсвэл унтаад боссоны дараа танд өвдгөөр өвдөх мэдрэмж төрсөөр байгаа бол та унтахдаа хоёр хөлнийхөө завсар дэр хийгээд үзээрэй.

Өвдөг өвдөх

6 Хурхирах

Арслан мэт хурхирах чимээг тэсэхээ больсон гэргий тань гомдоллож таныг сэрээсэн бол, нөгөө талаараа унтаад үзээрэй. Хурхирах нь эргээд уушгинд агаар очиход хүндрэл учруулдаг учраас үүнээс аль болох хурдан салахыг хичээх хэрэгтэй юм.

Хурхирах

7 Шүдээ хавирах

Таны ойр дотны хэн нэгэн унтаж байхдаа шүдээ хавирч байвал та шалгаад үзэхэд илүүдэхгүй. Учир нь шүдээ хавирч байгаа хүн эрүү, шүдэндээ маш их өвдөлт, дарамтыг бий болгодог байна. Үүнийг зогсоохын тулд дээш харж унтуулж байгаарай.

Шүдээ хавирах

8 Цээжээр хорсож өвдөх

Судалгаанаас үзэхэд зүүн талаараа харж унтах нь цээж хорсох зовиураас ангид байлгаж чаддаг ба ходоодны хавхлагыг нээгдэхээс хамгаалж, шүүрлийг улаан хоолой руу орохоос сэргийлдэг байна. Гэхдээ нуруун доороо дэр хийхээс зайлсхийгээрэй. Энэ нь эргээд гэдэс, хэвлий хэсэгт дарамт учруулдаг гэнэ.

Цээжээр хорсож өвдөх

9 Үрчлээ тогтох

Хэрвээ та зөвхөн нэг талаараа харж унтдаг бол танд бусад хүмүүсээс илүүтэй хөгшрөлт явагддаг гэсэн үг юм. Тиймээс унтаж байхдаа байрлалаа сэлгэж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Үрчлээ тогтох

10 Батгашилт

Та тослог арьстай бол долоо хоногт багадаа нэг удаа дэрний уут, даавуугаа угааж хэвшээрэй. Нүүрэн дээрх бичил нүх сүв нь халдвар авахдаа амархан байдаг тул дээшээ харж унтах болон ариун цэврийг сайн сахих шаардлагатай юм.  

Батгашилт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()