Долоо хоногт 5 кг турах Европчуудын хоолны дэглэм

Өнөөдөр хүн бүрийн хувьд тулгамдаж буй асуудал бол яахын аргагүй таргалалт билээ. Шүдний өвчин болсон таргалалтаас ангижирч, турах хүсэлтэй байгаа ч, хэрхэн, яаж турахаа төдийлөн сайн мэдэхгүй, яах учраа олохгүй яваа хүмүүс олон байгаа биз ээ. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан ердөө 7 хоногийн дотор 5 кг жин хасах, гайхалтай үр дүн авчрах Европчуудын хоолны дэглэмийг хүргэхээр бэлтгэлээ. 

Долоо хоногт 5 кг турах Европчуудын хоолны дэглэм
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэй хүний галбир

Европчууд эмэгтэйчүүдийг биеийн хэлбэрээс нь хамаарч дотор нь 3 өөр төрөл болгон ангилж үздэг. Үүнд:

  • "Венус" - Дугуй хэлбэрийн биетэй, өргөн гуя, бүдүүн гэдэстэй байдаг. 
  • "Nymph" - Өргөн бэлхүүс, таазтай бөгөөд бие нь дөрвөлжин харагддаг. 
  • "Амазон" - Хэвлий болон цээж хэсгээрээ таргалттай, хөл гуя нарийн байдаг. 

Харин та өөрийн биеийн галбираас хамаарч, төрөлдөө тааруулан зөв хооллосноор богино хугацаанд их жинг хасах боломжтой аж. Ингээд хоолны дэглэмүүдтэй танилцъя. 

Эмэгтэй хүний галбир

2 "Венус" галбир

Идэж болох хоол хүнс:

  • Төрөл бүрийн бяслаг
  • Шинэхэн хүнсний ногоо
  • Гэртээ бэлтгэсэн жимсний шүүс
  • Ногооны шөл
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн

Хоолны дэглэм

Эхний өдөр:

  • Өглөөний цай:​ Жимсний шүүс, 200 гр бяслаг. 
  • Өдрийн цай: Амтат чинжүү, өргөст хэмх болон сонгиныг нийлүүлэн багахан тосонд хуурч иднэ. 
  • Оройн хоол: Шинэхэн жимс болон ногоо, жимсний шүүстэй идээрэй.

Хоёр дахь өдөр:

  • Өглөөний цай: Жүржийн шүүс, бяслагтай шарсан талх. 
  • Өдрийн цай: 2 ширхэг лийр, шинэ ногооны салат. 
  • Оройн хоол: Жигнэсэн ногоо. Үүнийг бэлтгэхдээ цоохор майлз, лууван, сонгиноо хэрчиж, багахан маслонд хуураад, жигнээрэй. Давс, перецээр амталж иднэ. 

Гурав дахь өдөр:

  • Өглөөний цай: Жимсний шүүс, 200 гр бяслаг. 
  • Өдрийн цай: Туна загасны салат, 1 ширхэг чанасан өндөг. 
  • Оройн хоол: 150 гр үхрийн мах, 3 ширхэг амтат чинжүү, 5 ширхэг мөөгийг хэрчиж бэлтгээд тосонд хуурч идээрэй. 

"Венус" галбир

3 "Nymph" галбир

Идэж болох хоол хүнс:

  • Хатаасан жимс, самар
  • Хүнсний ногоо
  • Бор будаа

Хоолны дэглэм

Эхний өдөр:

  • Өглөөний цай: Хатаасан жимс, сүү эсвэл тараг.
  • Өдрийн цай: Сармис, амтат чинжүү, улаан лооль, шош зэргийг нийлүүлэн тосонд хуурч, бага зэрэг ус хийж, жигнэж иднэ.   
  • Оройн хоол: 2 ширхэг амтат чинжүү, улаан лооль, эрдэнэшиш зэргийг хуурч болгоод жигнэсэн бор будаатай хольж идээрэй. 

Хоёр дахь өдөр:

  • Өглөөний цай: 150 гр овъёосыг 150 гр сүүнд хийж, 8 минут буцалгаад гаргаж иднэ. 
  • Өдрийн цай: Эрдэнэшиш, улаан лооль, сонгино зэргийг нийлүүлээд оливын тосоор амталж, салат болгож идэх боломжтой. 
  • Оройн хоол: Бор будаагаа 15 минут чанаад, сармис, хэрчсэн амтат чинжүү, татсан үхрийн махтай хольж, хуурч болгоод иднэ. 

Гурав дахь өдөр:

  • Өглөөний цай: Жимс, нэг аяга тараг болон шарсан талх.
  • Өдрийн цай: Бүхэл үрийн талхыг лууван, хулууний салаттай хольж иднэ. Салатаа бэлтгэхдээ орцнуудаа нарийн хэрчээд, нимбэгний шүүсээр амтлаарай. 
  • Оройн хоол: 3 ширхэг улаан лоолийг жигнэж иднэ. Хэрэв өлсөөд байвал алим, жимс идэж, тараг ууж болно. 

"Nymph" галбир

4 "Амазон" галбир

Идэж болох хоол хүнс:

  • Ногоон салат
  • Тахиа болон цацагт хяруулын мах
  • Гоймон

Хоолны дэглэм

Эхний өдөр:

  • Өглөөний цай: Шинэ ногооны салат, жимс.
  • Өдрийн цай: Гоймонгоо чанаж бэлтгээд хуурч, амталсан тахианы махан таташтай хольж, идээрэй.
  • Оройн хоол: 250 гр тахианы махыг хуурч, луувангийн салаттай хольж идэж болно. 

Хоёр дахь өдөр:

  • Өглөөний цай: Нэг аяга ус, 150 гр тараг.
  • Өдрийн цай: Луувангийн салат, 2 ширхэг киви жимстэй цуг иднэ. 
  • Оройн хоол: 150 гр тахианы махыг чанаж, шөлтэй хоол бэлтгээд, агшаасан будаатай идээрэй. 

Гурав дахь өдөр:

  • Өглөөний цай: 200 гр бяслаг, 2 зүсэм шарсан талх.
  • Өдрийн цай: Лууван, чинжүүний салат, 100 гр усан үзэм.
  • Оройн хоол: 2 ширхэг улаан лооль, амтат чинжүүг хуурч, бэлтгэнэ. Дараа нь 50 гр гоймонг чанаж, ногоотойгоо хольж иднэ. 

"Амазон" галбир

Та энэхүү хоолны дэглэмийг баримтлахдаа өдөрт 1.5 литр ус ууж байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Ингэснээр хоолны дэглэм тань үр дүнгээ илүү үзүүлж, таны жинг бууруулж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэх аж. Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()