Эмэгтэй хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйлс

Охид бүсгүйчүүд маань өглөө эртлэн босч, нүүрээ будаж, гоо сайхандаа анхаарч хамаг цагаа бардаг. Харин энэ бүхнийг хөнгөвчилж, таны цагийг хэмнэх хялбархан боловч гайхалтай үр дүнтэй аргуудыг танилцуулъя. Эдгээр аргууд нь бүсгүй танд зайлшгүй хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Эмэгтэй хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйлс
БЭЛЭГ АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Сормуус уртасгах арга

Эхлээд сормуусны будгаараа сормуусаа будан, дараа нь хөвөнтэй модоор хүүхдийн цацлагаас авч, сормуусандаа түрхэнэ. Харин эцэст нь дахин будгаараа будсанаар таны сормуус хамаагүй урт, өтгөн харагдах болно.

Сормуус уртасгах арга

2 Үсээ хурдан хатаах

Та үсээ хурдан хатаахыг хүсвэл алчуурын оронд даавуун цамцыг ашиглаж болно. Мөн салхинд хатаавал үс намирсан зөөлөн болдог гэдгийг өөрийн туршлагаас зөвлөж байна.

Үсээ хурдан хатаах

3 Контур зурах

Контур зурахдаа тааруухан бол, та хөвөнтэй модыг ашиглаж болох юм. Хөвөнтэй модны урт хэсэгт контураа түрхэж, үүнийгээ нүдэндээ тааруулан наагаарай. 

Контур зурах

4 Нүдээ илүү тод харагдуулах

Та нүдээ илүү тод, үзэсгэлэнтэй харагдуулахыг хүсвэл урд хэсгийг нь цагаан өнгийн харандаагаар будаарай. 

Нүдээ илүү тод харагдуулах

5 Нүүрний үснээс салах

Нүүрний үснээс салах маскийг гэртээ бэлтгэж болно. 1 халбага нухсан овъёос, 2 халбага нимбэгний шүүс, 2 халбага зөгийн бал зэргийг нэгтгээд нүүрнийхээ асуудалтай хэсэгт түрхэж, 15 минутын дараа угаагаарай. Долоо хоногт 2-3 удаа тус аргыг хэрэглэснээр та сарын дараа гэхэд нүүрэн дээрх үсэндээ санаа зовох шаардлагагүй болох юм. 

Нүүрний үснээс салах

6 Вакс ашигласны дараах биеийн улааныг арилгах

Хэрвээ биеэ вакс ашигласны дараа арьс тань улайгаад байвал хөвөнд сүү шингээж биеэ арчаарай. 

Вакс ашигласны дараах биеийн улааныг арилгах

7 Хатсан уруулыг эмчлэх

Хатсан уруулыг эмчлэхэд ногоон цайны ханд хэрэг болно. Та чийгтэй ногоон цайны хандыг уруулан дээрээ тавьж, хэсэг хугацаанд байлгаарай. 

Хатсан уруулыг эмчлэх

8 Үсний хавчаарыг удаан хэрэглэх

Та үсний хавчаараа удаан хэрэглэж, үснээс унахгүй болгохын тулд багахан үсний лак цацахад л хангалттай юм. 

Үсний хавчаарыг удаан хэрэглэх

9 Уруулаа зузаан харагдуулах

Эхлээд уруулаа тойруулан тосон гэрэл түрхэж, зурагт үзүүлсэн хэсгүүдэд сүүдэр тавина. Дараа нь уруулаа хүрээлж будаарай.

Уруулаа зузаан харагдуулах

10 Нүүр будгийн багсаа цэвэрлэх

Та аяга тавганы төмөр угаалтуурыг ашиглаж нүүр будгийн багсаа цэвэрлэх боломжтой. Та багсандаа хөөс түрхэж байгаад төмөр угаалтуураар үрээрэй. 

Нүүр будгийн багсаа цэвэрлэх

11 Үсээ буржийлгах

Та орой унтахдаа үсээ 6 хэсэгт хувааж чийгтэй байхад нь ороож боогоорой. Харин өглөө сэрээд боолтоо авахад таны үс долгионтсон, үзэсгэлэнтэй болсон байна.

Үсээ буржийлгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()