Дэлхийн II дайны үеийн хачирхалтай баримтууд

Хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч арилахааргүй хар толбо үлдээсэн дайн тулаанууд олон хэдий ч, тэдгээрийн дотроос учруулсан гарз хохирлын хэмжээ, үзүүлсэн хор уршгаараа дэлхийн хоёрдугаар дайныг гүйцэх тулаан өөр байхгүй болов уу. Тийм ч учраас өнөөдөр бид та бүхэндээ уг дайны үеэр болсон, онцлох үйл явдлуудыг харуулсан, сэтгэл эмзэглүүлж, танд нэгийг бодуулах баримтуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн II дайны үеийн хачирхалтай баримтууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөөрхийлөлтэй хоригдлууд

Дэлхийн хоёрдугаар дайны үед хаа сайгүй шоронд хоригдож байсан ялтнуудыг буудан хороож байсан бөгөөд энэ харгислалыг Япончууд хамгийн ихээр үйлддэг байжээ. Тэд эзлэн түрэмгийлсэн улс орнуудынхаа шоронгийн хоригдлуудыг хөнөөхөөс гадна, зарим тохиолдолд энгийн ард иргэдийг нь хүртэл ямар ч ам, өчиггүй бууддаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

Хөөрхийлөлтэй хоригдлууд

2 Дайны хөлд үрэгдсэн энгийн ард иргэд

Улс орнуудын эрх ашгаас болж хохирч үлддэг цор ганц зүйл бол эгэл жирийн ард иргэд билээ. Тэд ямар ч буруугүй атлаа амь насаа алдаж, маш хүнд бэртэж, гэмтэж байснаас дайны хор нөлөө энгийн ард иргэдэд яаж нөлөөлсныг харж болох юм.

Дайны хөлд үрэгдсэн энгийн ард иргэд

3 Холбоотнуудын дайралт

Түүхэнд энэ өдрийг өөрөөр Нормандын дайралт хэмээн нэрийддэг бөгөөд "Антантын холбоо" болох АНУ, Англи, Франц зэрэг улс орнуудын нийт 209.000 гаруй цэрэг арми урагш амжилттай давшилж, үнэлж баршгүй ялалт байгуулсан билээ. 

Холбоотнуудын дайралт

4 Амиа хорлолт

Дайны үеэр тулаанд амь үрэгдэхээс гадна, хүмүүс олон янзаар амь насаа алдаж байсан юм. Тэдгээрийн дунд амиа хорлох явдал газар авч байв. Тухайлбал фашист Германий томоохон нэр нөлөө бүхий командлагчдын нэг байсан Эрнст Лиссо (Ernst Lisso) гэх эрхэм дайнд ялагдахаа мэдмэгц гэр бүлийнхний хамт ажлынхаа өрөөнд амиа хорлосон байна.

Амиа хорлолт

5 Япончуудтай хийсэн тулаан

1942.08-1943.02 сарыг хүртэлх хугацаанд АНУ болон Японы арми Гуадалын сувагт дайтсан бөгөөд энэ үеэр олон мянган цэрэг эрс амь насаа алдаж, хэдэн зуун хүн маш хүнд шархадсан гэдэг. Гэвч эцсийн үр дүнд асар их үнэ цэнээр АНУ болон "Антантын холбоо"-ны улс орнууд ялалт байгуулж, Япончууд ялагдал хүлээсэн билээ.

Япончуудтай хийсэн тулаан

6 Айдас

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр бүхий л улс орнуудыг аюул, айдас нөмрөөд байсан бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүд өдөр хоногийг ихэвчлэн гэрээсээ гаралгүй ширээн доор өнгөрүүлдэг байжээ. Учир нь дайны өдрүүдэд хаа сайгүй бөмбөг дэлбэрч, энд тэндгүй гарах буун дуун хүн бүрийг айдаст автуулж байсан юм.

Айдас

7 Нуувч

Насанд хүрээгүй хүүхдүүд гэртээ ширээн доор нуугдаж байсан бол, насанд хүрсэн хүмүүс бөөнөөрөө метроны буудалд цугларч, амь зогоодог байжээ. 

Нуувч

8 Тооцоолоогүй зүйлс

Дайны үеэр тооцоолоогүй олон зүйл болж байсны дотор хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсч, энд тэндгүй байшин, барилгууд нуран унаж байв. Түүнчлэн бөмбөгдөлтөөс болж, галт тэрэгний болон трамбайн замууд эвдэрч, аваар осол олон гарч байжээ.

Тооцоолоогүй зүйлс

9 Сувдан эрэг дэх бөмбөгдөлт

1942.06.03-06.07-ны хооронд Японы агаарын нисэх хүчин Сувдан эрэг дээрх АНУ-ын усан цэргийн флот руу гэнэтийн дайралт хийж, олон цэрэг эрсийн амь насыг хөнөөсөн билээ. Энэ үеэр 248 гаруй нисэх онгоц сүйрч, 4000 гаруй хүн амь насаа алдсан байна. 

Сувдан эрэг дэх бөмбөгдөлт

10 Агаарын дотволгоо

Дэлхийн хоёрдугаар дайнд агаарын довтолгоо хамгийн чухал үр нөлөөтэй байсан бөгөөд зарим тохиолдолд нисгэгчдэд гэнэтийн тооцоолоогүй зүйлс олон тохиолдож, амь насаа алдаж байв. Тухайн үед дайныг нүдээр үзсэн хүмүүс хожим хойно энэ талаар: "Тэнгэр тоолж барамгүй их байлдааны онгоцууд нисч яваа нь харагддаг байсан. Харин тэдний зарим нь гэнэт газарт унах юм уу, эсвэл агаарт сүйрч байсан" хэмээн дурсамжаасаа хуваалцаж байжээ.

Агаарын дотволгоо

11 Өшөө авалт

Дайны үеэр Германчууд болон Их Британичууд ээлж дарааллан нэг нэгэн рүүгээ дайралт хийж байсан бөгөөд Лондон хотод учруулсан хэмжээлшгүй их гарз хохирлын хариуд Англичууд фашист Германий газар нутагт бөмбөг хаяж байжээ. 

Өшөө авалт

12 Орос цэргүүд

1943 оны 7 болон 8 дугаар саруудад ЗХУ, фашист Германы армитай Курск гэх газар тулалдсан бөгөөд энэ үеэр нуувчинд нуугдаж буй Орос цэргүүдийн зураг хүн төрөлхтөнд дайн гэдэг зүйл ямар аймшигтай болон хэр зэрэг хор уршиг тарьдаг болохыг ойлгуулсан юм. Тэдний царайнаас амьд үлдэхийн тулд бурханд залбирч буй, гэр бүл, ойр дотны хүмүүсээ санагалзаж буй дүр төрхийг харж болох юм.

Орос цэргүүд

13 Герман цэрэг эрийн сайхан сэтгэл

Дайн бол улс орнуудын эрх ашиг болохоос биш, хүмүүсийн ашиг сонирхол биш юм. Үндэс, гарал угсаа, шашин шүтлэг, үзэл баримтлалаараа өөр хүмүүс хэдий ч, дайнд буу барьж оролцсон хүн бүрийн сэтгэл зүрхэнд "Дайн хурдан дуусаасай" гэсэн нууцхан байсан нь юм. Үүнийгээ батлавуу гэлтэй хүүхдээ тэврээд явж буй Орос бүсгүйд нэгэн Герман цэрэг эр идэж буй хоолноосоо өгч байгаа агшин гэрэл зургийн хальснаа ийнхүү буужээ.

Герман цэрэг эрийн сайхан сэтгэл

14 Эр зориг

Буу барьсан Герман цэргүүдийн өмнө айх айдасгүй зогсож буй энэ эрийг Жорж Блинд (George Blind) гэдэг бөгөөд тэрээр фашист Германчуудын өгсөн Француудыг тагнах даалгаврыг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар амь насаа алдсан юм. Тэр даалгаврыг яг үнэндээ биелүүлсэн бөгөөд Германчуудад үнэнийг хэлэхийг хүсээгүй гэдэг.

Эр зориг

15 Шөнийн тэнгэр дэх гоо үзэсгэлэн

Дайнд агаарын довтолгоо чухал байр суурь эзлэж байсан гэдгийг бид дээр дурдсан. Тэгвэл улс орнууд агаарын довтолгооноос сэргийлэхийн тулд шөнийн цагаар хурц гэрлүүдийг их хэмжээгээр байрлуулж, тэнгэр рүү тусгадаг байжээ. Энэ нь тухайн үед хүмүүсийн нүдэнд содон зүйл болж харагдаж байсан юм.

Шөнийн тэнгэр дэх гоо үзэсгэлэн

16 Эх оронч нэгэн

Фашист Германчуудад олзлогдсон холбоотнуудын цэргүүдийг харахаар ирсэн командлагч Хенрих Гиммлерийн өөдөөс хоёр хөл дээрээ бат зогсож, цоо ширтэж байгаа уг цэрэг эрийн зураг хожим олон хүнд эх оронч сэтгэл, эр хүний асар их зоригийг харуулсан байна. 

Эх оронч нэгэн

17 Япончуудын ялагдал

Ази тивийг эрхшээлдээ оруулах санаархалтай байсан Япончууд харамсалтай нь тэрхүү хүслээ гүйцэлдүүлж чадалгүй Холбоотнуудын цэргүүдэд ялагдал хүлээсэн билээ. Түүнээс гадна Сувдан эрэг дэх АНУ-ын усан цэргийн флот руу дайралт хийж, олон цэрэг эрсийн амь насыг хөнөөснөөс болж, Хирошима болон Нагасаки хотуудаа үнсэн товрого болгуулсныг одоог хүртэл тэд мартаагүй биз ээ.

Япончуудын ялагдал

18 Дайны төгсгөл

1945.08.06-ны өдөр дээр дурдсанчлан АНУ-ын байлдааны онгоц Японы Хирошима хотод цөмийн бөмбөг хаяж, Сувдан эрэг дэх амь насаа алдсан олон мянган цэрэг эрсийнхээ хариуг авсан билээ. Энэхүү үйл явдал нь ерөнхийдөө дайны төгсгөл байсан гэж хүмүүс үздэг ажээ.

Дайны төгсгөл

19 Бөмбөгдөлтийн дараах үе

Хирошимагийн бөмбөгдөлтийн дараах агшныг та доорх гэрэл зургаас харж болох бөгөөд хотын нийт талбайн 12.2 км/кв газар юу ч үгүй болтлоо сүйрсэн байна. Сонирхуулж хэлэхэд Америкуудын Хирошима хотод хаясан цөмийн зэвсгийг "Бяцхан хүү" хэмээн нэрлэсэн байжээ.

Бөмбөгдөлтийн дараах үе

20 Хоёр дахь бөмбөгдөлт

Айдаст автаж, хаа сайгүй хүмүүсийн орилох дуунд дарагдсан Япон улсын Нагасаки хотод АНУ дахин нэг цөмийн зэвсэг хаясан бөгөөд энэ удаа "Тарган хүн" гэх нэртэй бөмбөг уг хотыг газрын хөрснөөс арчсан юм. Энэ шийдвэрийг тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч байсан Гэрри Трумэн (Garry Truman) гаргасан гэдэг.

Хоёр дахь бөмбөгдөлт

87
таалагдаж байна

34
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()