Мэргэжлийн тогооч нарын биднээс нуудаг 20 нууц

Ямар ч зоогийн газар, ресторанд орж үйлчлүүлэх үед ихэнх тохиолдолд хоолнууд нь салахын аргагүй амттай байхаас гадна, аяга таваг нь цоо шинэ мэт гялалзаж байдаг билээ. Тэгвэл үүний нууц нь юу юм бол? Өнөөдөр бид та бүхнийхээ мэдлэгт бага ч болов хөрөнгө оруулалт хийх үүднээс мэргэжлийн тогооч нарын бидэнд хэлэхийг хүсдэггүй 20 нууцыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эдгээр нууцуудыг сурч аваад, амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Мэргэжлийн тогооч нарын биднээс нуудаг 20 нууц
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хүнсний ногооны үрийг авах

Хулуу болон бусад төрлийн хүнсний ногооны үрийг авахдаа мөхөөлдөсний халбага ашиглаарай. Энэ нь таны цагийг хэмнээд зогсохгүй, үр дүнтэй байх болно.

Хүнсний ногооны үрийг авах

2 Хоолны өөх тосыг багасгах

Үүний тулд танд ердөө хэдхэн ширхэг мөс хэрэг болох бөгөөд та хоолоо тавагласны дараа дээр нь мөс тавиарай. Хоолны ууранд хайлах мөс өөх тосыг үгүй хийнэ.

Хоолны өөх тосыг багасгах

3 Хүнсний скоч ашиглах

Хоол хүнсээ хүнсний скочинд ороогоод тавихаар нэг л болж өгөхгүй, урагдаад байна уу? Тэгвэл танд хүнсний скочоо хөргөгчинд тодорхой хугацаагаар байлгахыг санал болгож байна. Ингэснээр илүү бат бөх чанартай болох юм.

Хүнсний скоч ашиглах

4 Исгэлэн жимс хальслах

Мандарин, нимбэг зэрэг жимсийг хальслахад төвөгтэйгөөс гадна, хугацаа их шаардагддаг. Тэгвэл одооноос эхлээд энэ асуудлыг хялбархан шийдэж болох нь ээ. Та тухайн жимсээ богино долгионы зууханд хийгээд 20 секунд халаагаад, дараа нь хальслаад үзээрэй. Илүү амар байх болно.

Исгэлэн жимс хальслах

5 Чанасан өндгийг хальслах

Өндгөө чанаж буй савандаа бага зэрэг хүнсний сода болон цагаан цуу хийгээрэй. Хормын төдийд ямар ч асуудалгүй хальслагдана.

Чанасан өндгийг хальслах

6 Нимбэгний шүүс бэлтгэх

Нэг дор илүү олон аяга нимбэгний шүүс бэлтгэхийн тулд нимбэгээ богино долгионы зууханд хийгээд 15-20 секунд халаагаарай.

Нимбэгний шүүс бэлтгэх

7 Бяслаг үрэх

Зөөлөн бяслагийг үрэхэд асуудалтай байвал хөргөгчинд хийгээд тодорхой хугацаанд байлгаарай. Үүний дараа гаргаж ирээд үрэхэд бяслаг хатуужсан байх учраас ямар нэгэн асуудал гарахгүй ажээ.

Бяслаг үрэх

8 Сонгино хальслах

Нулимс гоожиход хүргэдэг учраас сонгино хальслах шиг хэцүү зүйл байдаггүй билээ. Тэгвэл энэ асуудлыг дараах аргаар шийдвэрлэж болно. Та сонгиноо хэрчихээс өмнө 30 минутын турш хөргөгчинд хийж байлгаарай. Үүний дараа хэрчихэд сонгины ааг таны нүдэнд нөлөөлөхөөргүй болсон байна.

Сонгино хальслах

9 Гоймон буцалгах

Хэрвээ гоймон чанах үед тань ус дээшээгээ хөөсрөөд байвал ердөө тогооныхоо дээр урт модон халбага тавихад л хангалттай юм.

Гоймон буцалгах

10 Бүтэн тахианы мах шарах

Бүтэн тахианы махны хувьд хамгийн сайн болгох ёстой хэсэг нь цээж хэсэг юм. Энэ хэсгийг сайтар болгосон бол бусад хэсэг нь ямар ч асуудалгүй, хурдан болох болно.

Бүтэн тахианы мах шарах

11 Жигнэмэг болгох

Хэрвээ таны хийсэн жигнэмэгэнд зориулалтын цаас байхгүй бол калькан цаас ашиглаарай. 

Жигнэмэг болгох

12 Богино долгионы зууханд гурилан бүтээгдэхүүн халаах

Энэ тохиолдолд ихэнх хүмүүс пицца болон бусад төрлийн гурилан бүтээгдэхүүнийг буруу халаах нь бий. Энэ төрлийн хоол хүнсийг богино долгионы зууханд халаахдаа хажууд нь стакантай ус тавьж халааж байгаарай. Ингэснээр шинэ, амттай байдлаа хадгалж үлддэг байна.

Богино долгионы зууханд гурилан бүтээгдэхүүн халаах

13 Өндөг болгох

Өндгөө шарахаасаа өмнө оливын тос болон багахан хэмжээний ус хайруулын тавгандаа хийгээрэй. Үр дүнд нь таны өндөг наалдахгүйгээс гадна, амттай болох болно.

Өндөг болгох

14 Навчны төрлийн хүнсний ногоо хадгалах

Хоол хүнсэнд түгээмэл хэрэглэдэг олон төрлийн навчийг чанарыг нь алдагдуулалгүй хадгалахын тулд доорх зурган дээр үзүүлсэн шиг хөлдөөж хадгалаарай.

Навчны төрлийн хүнсний ногоо хадгалах

15 Хушга хадгалах

Хушгыг хадгалахдаа хальснаас салгаж, хөргөгчинд хийж байгаарай. Ингэснээр удаан хугацаанд амт, чанараа алдахгүй байх үндэс болдог байна.

Хушга хадгалах

16 Хайруулын таваг цэвэрлэх

Хайруулын тавгаа угааж цэвэрлэхдээ зориулалтын шингэн бодисыг ашиглахаас илүүтэй давсаар угаагаарай. Ингэснээр богино хугацаанд цэвэрхэн болохоос гадна, эвгүй үнэрийг нь ч давхар дарах болно.

Хайруулын таваг цэвэрлэх

17 Гарынхаа эвгүй үнэрийг дарах

Сонгино, сармис зэргийн гарт шингэсэн үнэрийг дарахдаа давс эсвэл нимбэг ашиглаарай.

Гарынхаа эвгүй үнэрийг дарах

18 Метал эд зүйлийг өнгө оруулах

Үүний тулд танд ердөө цагаан цуу байхад л хангалттай. Та цагаан цуугаар металл эд зүйлээ сайтар арчиж, дараа нь усаар зайлаарай.

Метал эд зүйлийг өнгө оруулах

19 Модон халбагыг цэвэрлэх

Хэрвээ таны хоол хүнсэндээ ашигладаг модон халбага болон махны мод хуучирч, эвгүй үнэртэй болсон бол сайтар угаагаад наранд ил тавьж хонуулаарай. Маргааш нь гэхэд цоо шинэ мэт болсон байна.

Модон халбагыг цэвэрлэх

21 Жороо харах

Амттай хоол хийхийг хүсэвч жороо харна гэдэг асуудалтай байдаг шүү дээ. Гар утаснаасаа харъя гэхээр гар бохир байдаг, мөн номын хуудас байнга шахуу эргүүлнэ гэдэг хэнд ч төвөгтэй санагдах нь мэдээж. Тэгвэл та доорх зурган дээр үзүүлсэн шиг жор бичсэн ном, дэвтрээ өлгүүрт тогтоогоорой.

Жороо харах

98
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()