Шар тосыг хоол хүнсэндээ заавал хэрэглэх 6 шалтгаан

Олон төрлийн витамин, амин дэм, антиоксидантаар баялаг шар тосыг Монголчууд эрт дээр цагаас хэрэглэсээр ирсэн билээ. Иймд бид та бүхэндээ тус тосны гайхалтай ид шид, ямар өвчнийг анагаах ач тустай болохыг нь танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Шар тосыг хоол хүнсэндээ заавал хэрэглэх 6 шалтгаан
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна

Шар тосонд ихээр агуулагдах холбосон "линол"-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ. 

Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна

2 Жин хасахад туслана

Та сар шинийн баяраар их идэж, багагүй жин нэмчихээд шаналж сууна уу? Тэгвэл шар тосыг хэрэглээд, жингээ хасч болдог байна. Шар тосон дахь "линол"-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм. 

Жин хасахад туслана

3 Хоол боловсруулах системийг сайжруулна

"Бутир"-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно. 

Хоол боловсруулах системийг сайжруулна

4 Холестерин бууруулна

Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон "линол"-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон "триглицерид"-ийн түвшинг багасгадаг аж. 

Холестерин бууруулна

5 Арьсыг өнгөлөг болгоно

Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

Арьсыг өнгөлөг болгоно

6 Өндөр хэмд ууршихгүй

Энэхүү тос нь өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт "радикалууд"-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

Өндөр хэмд ууршихгүй

7 Өвдөлт багатай, хялбар төрөхөд туслана

Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.
 

Өвдөлт багатай, хялбар төрөхөд туслана

Шар тос бэлтгэх арга:

Хурааж, хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад шар тос аяандаа ялгарна. Үүнийг бог малын гүзээ, олгой гэдсэнд хийж царцаагаад хадгална. Шар тосыг гүйцэд ялгахын тулд буцалж буй тосныхоо 1/3-ээс ихгүйд ээзгий хийж хутгаарай. Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()