Нисдэг машин 400 мянган доллараар зарагдаж эхэллээ

2017-03-05, 13:30
15,525

Голланд компани "PAL-V One" хэмээх нисдэг машиныхаа захиалгыг $399,000 доллараар авч эхэллээ. Захиалагч нартаа ирэх жилийн сүүлээр хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд түүнийг Liberty хэмээн нэрлэдэг.

Нисдэг машин 400 мянган доллараар зарагдаж эхэллээ

1

Газар, агаар ангиллын 2 хөдөлгүүртэй тус машин нь 635 кг орчим жинтэй. 2 хүний суудалтай бөгөөд 100 литрийн шатахуун бактай. Ингэснээр Шатахуун нь дангаараа 72 кг орчим жинг эзлэх юм байна.

2

Түүнийг нарийн техникийн үзүүлэлт хараахан задраагүй байгаа ч бидний мэдэж байгаагаар газрын хөдөлгүүр нь 100 морины чадалтай, Зууд 13 иддэг, 100 км/ц хурдыг 9 секундэд авдаг гэнэ.

3

Харин агаарын хөдөлгүүр нь 200 морины чадалтай. Дээд хурд нь 180 км/ц бөгөөд 3,4 км өндөрт нислэг хийх чадвартай. Хамгийн тохиромжтой хэмнэлтийн хурд нь 140 км/ц бөгөөд энэ хурдаар 500 км зайг туулах чадвартай. Харин хажуудаа зорчигчтой бол багасаж 400 км болдог гэнэ.

4

Өөр нэгэн зүйл нь нисдэг болгохын тулд 5-10 минутын ажиллагаа шаардлагатай. Зарим зүйлс нь гар аргаар хийх шаардлагатай тул ийм хугацаа орно гэдгийг тус байгууллага мэдэгдээд байгаа юм.

5

Хамгийн чухал зүйл болох үнийг одоо танилцуулая. $399,000 доллараас Спорт хувилбар нь эхэлнэ. Харин $200,000 доллараар арай муу "Pioneer Edition" авах боломжтой. Гэхдээ энэ нь ердөө 90 ширхэг л үйлдвэрлэгдэх гэнэ.

6

Аль ч хувилбарыг захиалан авсан ч стандартаар жолоодох сургалт үнэгүй орох юм байна. Ирээдүй ч тодорхой болчихлоо доо.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()