Түүхий төмс нүүрэндээ тавиад гайхамшгийг мэдрээрэй!

Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг төмсийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэх биш, арьс арчилгаанд үр дүнтэй ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Айл бүрийн гал тогоо, хөргөгчинд байдаг төмс нь амт шимт сайтай төдийгүй толгой өвтгөм олон асуудлуудаас ангижруулах ид шидтэй аж. Ингээд төмс хэрэглэдэг хүн бүртээ зориулан тус хүнсний ногоог ашиглаж арьсаа арчлах гайхалтай аргуудыг танилцуулъя.

Түүхий төмс нүүрэндээ тавиад гайхамшгийг мэдрээрэй!
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Хавагнасан нүдийг эмчлэх

Дутуу нойртой хонох, уйлсны дараа нүд хавагнаж, хүндхэн асуудал үүсдэг билээ. Харин та төмсний тусламжтайгаар асуудлаасаа ангижрах боломжтой юм. Үүнээс гадна төмс нь арьсны хөхрөлтийг арилгахад ч мөн чухал үүргийг гүйцэтгэдэг байна.

Танд хэрэг болох зүйлс:

  • Түүхий төмс - 2 зүсэм 
  • Амны алчуур - 2 ширхэг
  • Алх

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Зүссэн төмсөө алхаар цохиж бяцална.
  • Дараа нь нухашаа амны алчууранд боож бэлтгэнэ.
  • Харин үүнийгээ нүдэн дээрээ тавьж, 15-20 минут байлгах хэрэгтэй. 

Хавагнасан нүдийг эмчлэх

2 Нүүрэн дээрх нөсөө толбыг арилгана

Түүхий төмсний бас нэгэн ашигтай тал нь нүүрэн дээр үүссэн нөсөө толбыг үгүй хийж, таныг үзэсгэлэнтэй болгох юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 1 ширхэг (жижиг)
  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Алимны цагаан цуу - 1 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Төмсөө сайтар үрж бэлтгэнэ.
  • Дараа нь өргөст хэмхээ ч мөн үрэх хэрэгтэй.
  • Эдгээр орцоо нэгтгэж, алимны цуугаа нэмж, хутгаарай.
  • Бэлтгэсэн маскаа нүүрэндээ тарааж түрхээд 15-20 минут байлгах хэрэгтэй. 
  • Дараа нь нүүрээ бүлээн усаар угаана. 

Нүүрэн дээрх нөсөө толбыг арилгана

3 Үрчлээнээс сэргийлнэ

Бид бүгд л амьдралын эрхээр хөгширч, үрчлээтэнэ. Харин энэхүү төвөгтэй байдлаас төмсний тусламжтайгаар ангижирч болох юм. 

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 3 см зузаантай нэг зүсэм төмс

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Орой унтахынхаа өмнө нүүрээ сайтар угааж бэлтгэнэ.
  • Дараа нь зүсч бэлтгэсэн төмсөөрөө нүүрээ бүхэлд нь илж, массаж хийнэ.
  • Эцэст нь нүүрээ бүлээн усаар угааж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. 

Үрчлээнээс сэргийлнэ

4 Батга арилгах

Энэхүү хүнсний ногоо нь үрэвслийн эсрэг шилдэг үйлчилгээтэй тул  хүмүүс эртнээс хэрэглэсээр иржээ.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 1 ширхэг

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Түүхий төмсөө нухаж бэлтгэнэ.
  • Үүнийгээ нүүрэндээ жигд тараан түрхэх ёстой.
  • Хэдэн минутын турш төмсөөр нүүрэндээ иллэг хийсний дараа 15-30 минут байлгана.
  • Эцэст нь бүлээн усаар угааж, цэвэрлэж болно.
  • Үүнээс гадна төмсийг нимгэн хальсалж нүүрэндээ тавьж, 20 минут байлгаснаар батганаас богино хугацаанд салах боломжтой юм. 

Батга арилгах

5 Толигор, гэрэлтсэн арьстай болох

Эмэгтэй хүн бүрийн хүсэл бол толигор, гэрэлтсэн арьстай болох гэдэгтэй эргэлзэхгүй хүн байхгүй биз ээ. Харин тэдний хүслийг биелүүлэх зүйл бол түүхий төмс юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс - 1 ширхэг (жижиг)
  • Нимбэгний шүүс - 1 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Төмсөө үрж бэлтгэнэ.
  • Үрсэн төмсөн дээрээ нимбэгний шүүсээ хийж, сайтар хутгаарай.
  • Үүнийгээ орой унтахаасаа өмнө нүүрэндээ түрхэж, 15-20 минут байлгах хэрэгтэй. 
  • Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 

Толигор, гэрэлтсэн арьстай болох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()