Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн харгис хүмүүсийн тухай итгэмээргүй баримтууд

Дэлхийн түүхийг хар бараанаар бичиж, тухайн үедээ хүн бүрийн айдсыг төрүүлж явсан харгис хүмүүсийн тухай итгэмээргүй баримтуудыг дуулгахаар бэлтгэлээ. Хүн бүр л тэдний тухай хар бараан, муухай зүйлсийг бодож сэтгэдэг боловч тэдэнд ч мөн бидэнтэй адил эгэл жирийн амьдрал, хобби, сонирхол байсан аж. Аймшигт хэрэг тоо томшгүй олныг хийж үйлдсэн харгис хүмүүсийн тухай эдгээр баримтууд нь таны гайхшралыг төрүүлж, сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн хамгийн харгис хүмүүсийн тухай итгэмээргүй баримтууд

1 Адольф Гитлер нохойнд хайртай байсан

Олон хүний амь насыг хайр найргүй бүрэлгэж, хэдэн мянган хүний заналт дайсан байсан гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн Адольф Гитлер (Adolf Hitler) нь хүүхэд байхаасаа л нохойнд хайртай байжээ. Түүний дуртай нохойны үүлдэр нь герман хоньч нохой буюу "German Shepherd" байсан бөгөөд "Blondi" гэх нэртэй герман хоньч нохойг тэжээж, унтлагын өрөөндөө түүнтэй хамт унтдаг байсан гэдэг. Дэлхийн хамгийн харгис хүн гэх цолыг хүртдэг тэрээр нохойндоо юу юунаас илүү хайртай, огтхон ч хир халдаахгүй, бүхнээс харамлаж байсан бөгөөд Гитлерийн эхнэр Эва Браун нохойг нь ад үзэж, хамт унтахаас татгалздаг байсан тул хосууд үргэлж муудалцдаг байжээ. Мөн Гитлер дайснуудад баригдаж, адгийн үхлээр үхэхийн оронд амиа хорлох замыг сонгохдоо нохойгоо ч хамт хөнөөж, ертөнцийн мөнх бусыг үзсэн юм. 

Адольф Гитлер нохойнд хайртай байсан

2 Жон Вэйн Гейси нь Ардчилсан намын үнэнч дэмжигч байсан

Америк гаралтай цуврал алуурчин, аймшигт хэргүүдийг үйлдсэн, ард түмний дайсан Жон Вэйн Гейси (John Wayne Gacy) нь "алиалагч алуурчин" гэх нэрээрээ алдартай байсан аж. Гэхдээ тэрээр хүн амины хэрэг үйлдэхээсээ өмнө Ардчилсан намын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж, нийгэмд өөрийн байр сууриа олж, хөрш, ойр дотны хүмүүстээ хүндлэгдэж байсан юм. Харин энэ сайхан цаг хугацаа удаан үргэлжлээгүй бөгөөд тэрээр удалгүй хүний аминд хүрэх болж, алиалагчийн дүрд хувирч эхэлжээ. Мөн Жон Вэйн Гейсийн тухай нэгэн сонирхолтой баримт байдаг нь тэрээр 1992 онд дэлгэцнээ гарсан "Patriot Games" киног үзэх туйлын дуртай байсан гэдэг. 

Жон Вэйн Гейси нь Ардчилсан намын үнэнч дэмжигч байсан

3 Ким Жон Ил аймшгийн кино үзэх дуртай байсан

Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ил (Kim Jong Il) нь 69 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэхдээ өөрийн байр сууринд хүүгээ тавьж, улс эх орноо захирч байх үүргийг хариуцуулсан байдаг. Харин түүнийг нас барсны дараа өрөөнөөс нь 20,000 гаруй кинонууд олдсон бөгөөд ихэнх нь аймшгийн төрөл жанрынх байсан аж. Мөн тэрээр "Friday the 13th" буюу "13-ны баасан гараг" гэх аймшигт киноны фен нь байсан юм. 

Ким Жон Ил аймшгийн кино үзэх дуртай байсан

4 Саддам Хуссейн бичиг үсэг сургах компанит ажил эхлүүлсэн

Иракийн 5 дахь ерөнхийлөгч асан Саддам Хусейн (Saddam Hussein) нь аймшигтай, хэрцгий, түрэмгийлэгч гэдгээрээ дэлхий нийтэд алдаршсан билээ. Тэрээр олон хүний аминд хүрч, зүрх сэтгэлгүй нэгэн мэт аашилж байсан ч гэлээ, хүүхдүүдийн боловсролд ихээхэн анхаарлаа хандуулдаг байв. Түүнийг ерөнхийлөгч болсноос 3 жилийн дараа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас тус улсыг бичиг үсэг тайлагдаагүй байдлыг таслан зогсоохоор явуулсан компанит ажлыг нь үнэлж, шагнал гардуулж байсан удаатай билээ. 

Саддам Хуссейн бичиг үсэг сургах компанит ажил эхлүүлсэн

5 Тимоти Маквей - Чадварлаг хакер

Тэрээр 1995 онд Оклахома Сити хотын барилгыг дэлбэлж, 168 хүний аминд хүрсэн бөгөөд тэдэн дунд гэм зэмгүй олон хүүхдүүд байсан нь харамсалтай. Энэхүү аймшигт хэргийг үйлдсэн түүнийг уучилж, өршөөх үндэслэл үгүй. Харин Тимоти Маквей (Timothy McVeigh)-ийн тухай нэгэн хачирхалтай баримт байдаг нь тэрээр чадварлаг хакер байжээ. Бага байхаасаа компьютертэй зууралдаж, чадвараа ахиулсаар нэг удаа бүр засгийн газрын нууц системд хүртэл нэвтэрсэн байна.

Тимоти Маквей - Чадварлаг хакер

6 Чарльз Мэнсон "Beach Boys" хамтлагийн дуунуудын аяыг бичсэн

1960-1970-аад оны үеэр Америк залуучуудын дунд "хиппи” хэмээх хэв маяг хүчээ авч, гэмт хэрэг хар тамхи, архидалт, арьсны үзлээс шалтгаалсан гадууурхал, зөрчил хяналтаас гарч байх үед дэлхий дахинаа Чарльз Мэнсоны "Гэр бүл” хэмээх бүлэглэлийн үйлдсэн цуврал аллага, сэтгэл сэртхийлгэм хэргүүд шуугиан тарьж байв. Тус бүлэглэлийг Чарльз Мэнсон (Charles Manson) анх байгуулж, өсвөр насны залуус, хүүхдүүдийг элсүүлж байжээ. Тус алуурчин нь аймшигт хэргүүд олон үйлдэж байсан ч гэлээ урлагт хайртай, дуу хөгжимд дуртай нэгэн байсан юм. Тэрээр "Beach Boys" хамтлагийн бөмбөрчин, ая зохиогч Деннис Уилсон (Dennis Wilson)-ны хамтаар 10 гаруй дуу бичиж байсан боловч эцэст нь тэрээр хамтрагчаа буудаж, харилцаагаа бүр мөсөн цэглэсэн билээ. 

Чарльз Мэнсон "Beach Boys" хамтлагийн дуунуудын аяыг бичсэн

7 Сталин шүлэг бичих сонирхолтой байсан

Өөрийн хахир хатуу бодлогоор “Их Цэвэрлэгээ” хэмээх хядлагыг зохион байгуулж, Зөвлөлт Холбоот Улсын үй олон хүний аминд хүрсэн Иосиф Сталин (Joseph Stalin)-ийг зарим хүмүүс удирдагч гэхээсээ илүүтэй дарангуйлагч хэмээн дүгнэдэг билээ. Харин  тэрээр уран зохиол, яруу найраг, ном зохиолд дурлагч, зөөлөн сэтгэлт нэгэн байсан юм. Сталин өөрийн бичсэн шүлгүүдээ сэтгүүлд хэвлүүлж байсан хэдий ч 1907 онд болсон хувьсгалын дараа шүлэг бичихээ зогсоосон байна. 

Сталин шүлэг бичих сонирхолтой байсан

8 Лиззи Борден амьтанд хайртай байсан

Америкийн түүхэнд хамгийн аймшигтай, зартай аллагаараа цусан мөр үлдээсэн алуурчин бол Лиззи Борден (Lizzie Borden) юм. 1892 оны үед  тэрээр өөрийн төрсөн эцгээ сүхээр цавчин хороож, хойд эхээ унтлагын өрөөнд байхад нь мөн сүхдэж хөнөөсөн байна. Үүнээс гадна олон хүний аминд хүрсэн тус харгис алуурчин нь амьтанд хайртай, юу юунаас илүү халамжилдаг байсан гэхэд итгэхэд бэрх биз ээ. Мөн маш олон хүмүүс түүнийг амьтанд хичнээн хайртай байсныг нотолдог төдийгүй тэрээр нас барахдаа өөрийн хөрөнгө болох 30,000 доллар (өнөөгийн ханшаар 555,000 доллар)-ийг амьтан асрах байгууллагад хандивласан юм.

Лиззи Борден амьтанд хайртай байсан

9 Тед Банди олон хүний амь аварсан

Боловсролтой, дур булаам нэгэн мэт харагдах цуврал алуурчин Тед Банди (Ted Bundy) нь олон бүсгүйчүүдийг сайхан төрхөөрөө хуурч хөнөөсөн аж. Харин тоо томшгүй олон хүний аминд хүрсэн тэрээр цөөнгүй хүмүүсийн амийг аварч явжээ. Тед Банди нь коллежид сурдаг байхдаа сайхан хоолойныхоо ачаар амиа хорлохыг хүссэн хүмүүстэй утсаар ярилцаж, амьдрал хичнээн сайхан болохыг тайлбарлаж, сэтгэл санааг нь дэмжиж, бодлыг нь өөрчилдөг байжээ.

Тед Банди олон хүний амь аварсан

10 Осама Бин Ладен 80-аад оны телевизийн хөтөлбөрт дуртай байсан

АНУ-ын ихэр цамхагийг нурааж, олон мянган хүний аминд хүрсэн гэгддэг "Аль Кайда" бүлэглэлийн удирдагч асан Осама Бин Ладен (Osama Bin Laden) нь 80-аад оны телевизийн нэвтрүүлэгт маш дуртай байжээ. Тэрээр "The Wonder Years", "Miami Vice", болон "MacGyver" зэрэг нэвтрүүлэг, цувралуудын фэн байсан гэдэг.

Осама Бин Ладен 80-аад оны телевизийн хөтөлбөрт дуртай байсан

11 "Hell’s Angels" бүлэглэл "Walmart" дэлгүүрийн бүх унадаг дугуйг худалдаж авсан

Дэлхийн хамгийн том мото-клуб болох "Hell’s Angels" нь  хар тамхины наймаа, хулгай, хүчин, аллага зэрэг гэмт хэргийг үйлддэг бөгөөд маш олон хүнийг амь нас, эд эрхтэн, хөрөнгө мөнгөөр нь хохироож байсан юм. Тус бүлэглэлийн тухай нэгэн сонирхолтой баримт гэвэл тэд өдгөөгөөс 2 жилийн өмнө "Walmart" дэлгүүрт байсан бүх унадаг дугуйг худалдаж аван, орон гэргүй хүүхдүүдэд зул сарын бэлэг болгож өгчээ. 

"Hell’s Angels" бүлэглэл "Walmart" дэлгүүрийн бүх унадаг дугуйг худалдаж авсан

12 Жеффрей Дамерийн хачирхалтай үйлдэл

Нэрт цуврал алуурчин Жеффрей Дамер (Jeffrey Dahmer) нь "Охайо" мужийн Акрон хотод хүүхэд насаа өнгөрүүлсэн бөгөөд бага байхаасаа л шар айраг, согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдээс гарамгүй ааш зан гаргаж, авирладаг байв. Цаашлаад тэрээр орон гэргүй болсон хойноо хөгжлийн бэрхшээлтэй хүний дүрд хувирч дэлгүүрт орон идэж, уух зүйлс авч амь зогоодог байжээ. Харин энэ бүх байдал аяндаа өөрчлөгдөж тэрээр хүний аминд хүрч, махыг нь идэх болсон билээ. 

Жеффрей Дамерийн хачирхалтай үйлдэл

13 Айлен Ворнос - Уран бүтээлч

Цуврал алуурчид ихэвчлэн цагаан арьстай, дундаж насны эрчүүд байдаг бол энэ бүсгүй нь 7 эрийг хөнөөж, алуурчин гэх нэр зүүсэн аймшигт нэгэн юм. Анхны хохирогч нь түүнийг оролдож, амь насанд нь халдах гэж дайрсан тул Айлен аргагүй эрхэнд хөнөөжээ. Үүнээс эхлэн тэрээр эрчүүдийг үзэн ядах болж, хөнөөж эхэлсэн юм. Цуврал алуурчин Айлен Ворнос нь тосон балаар гайхалтай зураг зурах авьяастай байсан бөгөөд шоронд хоригдож байхдаа ч зураг зурсаар байсан гэдэг.

Айлен Ворнос - Уран бүтээлч

14 Хенри Киссинжер - Гүйлгээ ухаан сайтай

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер (Henry Kissinger) хүмүүст үзэн ядагдаж, заримд нь хүндлэгдэж ирсэн билээ. Харин тэрээр аливаа зүйлсийн учрыг тайлж, юмыг ухаж ойлгох дуртай нэгэн аж. Мэдэхийг хүссэн зүйлээ заавал мэдэж байж санаа нь амардаг зангаасаа болж тэрээр алдаж явсан удаа олон бий. 

Хенри Киссинжер - Гүйлгээ ухаан сайтай

15 Ричард Никсон "Гиллиганы арал" цуврал кинонд дуртай байсан

Ричард Никсон (Richard Nixon) ерөнхийлөгчийн суудлаас саналаараа огцорсон Америкийн түүхэн дэх цор ганц ерөнхийлөгч билээ. Тэрээр ард олноо мэхэлж, булхайгаар сонгуульд ялалт байгуулсны дараа огцорсон бөгөөд энэхүү хэрэг явдлаас болж хүмүүст үзэн ядагдах болсон юм. Харин хууран мэхлэгч, улс төрч эрхмийн үзэх дуртай нэвтрүүлэг нь "Gilligan’s Island" инээдмийн цуврал кино байсан юм. Хөгжим, урлагт дуртай тэрээр чөлөөт цагаараа хөгжимт кино (мюзикл) үзэж, төгөлдөр хуур тоглож цагийг өнгөрүүлдэг байсан ажээ.

Ричард Никсон "Гиллиганы арал" цуврал кинонд дуртай байсан

44
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()