Халуун ногоо идвэл бидний биед юу болдог вэ?

Хоолыг төрөл бүрийн амтлагчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдгээр амтлагчуудын тусламжтай тухайн хоолыг илүү сайхан амттай болгодог. Тэгвэл улс орнуудын зоогийн газарт хамгийн ихээр ашиглагддаг хоол амтлагч бол "халуун ногоо" юм. Харин халуун ногоо бидний бие организм болон эрүүл мэндэд хэр нөлөөтэй вэ? Саяхан хэд хэдэн улсын эрдэмтэд халуун ногоог хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь бидэнд төсөөлж ч байгаагүй гайхалтай үр дүн авчирдаг болохыг тогтоожээ. 

Халуун ногоо идвэл бидний биед юу болдог вэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Халуун ногоо

Мексик, Өмнөд Солонгос, Энэтхэг болон Тайланд зэрэг улс орнуудад халуун ногоог өдөр тутмын амьдралдаа хүмүүс өргөнөөр ашигладаг байна. Халуун ногоо нь дараах хэд хэдэн төрлүүдтэй. Үүнд:

  • Гич
  • Цагаан гаа
  • Сармис
  • Карри
  • Зэрлэг лууван
  • Гоньд
  • Чинжүү

Эдгээр болон бусад халуун ногоо нь хоолонд салахын аргагүй амт оруулахаас гадна, хүний эрүүл мэндэд олон эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Халуун ногоо

1 Урт наслуулна

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, халуун ногоог хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэх нь ямар ч хүний урт наслах боломжийг 14 хувиар нэмдэг ажээ. Энэ нь хүний биед орших нян бактери болон хорт бодисыг устгаж, цэвэрлэдэгтэй холбоотой юм. Түүнчлэн ханиад томуу болон элдэв төрлийн хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг байна. 

Урт наслуулна

2 Стрессээс ангижруулна

Халуун ногоо хүний хоол идэх дуршлыг тодорхой хэмжээгээр нэмдэг. Ингэснээр тархинаас "серотонин" гэгч зүйл ялгардаг бөгөөд энэ нь стресс бухимдал, уур уцаар, сэтгэл гутралыг үгүй хийдэг ажээ. 

Стрессээс ангижруулна

3 Жин нэмэхгүй

Халуун ногоонд агуулагдах найрлага нь сахарын хэмжээг бууруулж, төрөл бүрийн амттан идэх дур хүслийг багасгадаг байна. Тэр тусмаа гоньд хүний биед ийм байдлаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ. 

Жин нэмэхгүй

4 Ходоод гэдэсний өвчнөөс сэргийлнэ

Халуун ногоотой хоол хүнс идэх нь ходоодны шархтай хүмүүст тохиромжгүй гэдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Гэвч халуун ногоо нь ходоодноос ялгарах шүүсийг бууруулж, ходоодны хүчил ихсэх нөхцлийг үгүй хийдэг байна. Түүгээр зогсохгүй хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг.

Ходоод гэдэсний өвчнөөс сэргийлнэ

5 Зүрх судасны өвчнөөс хамгаална

Сүүлийн жилүүдэд амь насаа алдаж буй хүмүүсийн дийлэнх нь зүрх судасны өвчний улмаас таалал төгсөж байгаа нь нууц биш юм. Тэгвэл та халуун ногоо, тэр тусмаа улаан чинжүүг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх юм бол цусанд дахь холестеролын хэмжээг хэвэнд нь байлгаж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. 

Зүрх судасны өвчнөөс хамгаална

Жич: Та хоолны ногоог зөв, тохируулан хэрэглэж байгаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()