Оффисын ажилтнууд юунаас болж эрүүл мэндээ хохироодог вэ?

Оффисын ажил эрхэлж, өдөржин ширээний ард суудаг хүмүүс нурууны өвчтэй болох магадлал өндөр байдаг. Харин нурууны өвчтэй болох шалтгааны 75 хувь компьютерийн ард буруу сууснаас, 25 хувь гадны нөлөөнөөс болдог хэмээн эмч нар судалгаагаар баталжээ. Иймд бид нийт оффисын ажил эрхэлдэг хүмүүстээ зориулан хэрхэн зөв суух тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэсэн юм.

Оффисын ажилтнууд юунаас болж эрүүл мэндээ хохироодог вэ?
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлний тавилт

  • Хөлөө ачиж сууж болохгүй. Хөлөө ачиж суусан тохиолдолд нуруу, өвчүүний ясанд учрах даралт жигд бус, тэнцвэргүй болж, нурууны өвчтэй болох суурь тавигддаг байна. Мөн хөлийн булчингийн цусны эргэлтийг хааж саатуулснаас болж, хөл бадайран, венийн судасны үрэвсэл, цусны бөглөрөл болон түгжрэл үүсэх аюултай ажээ.
  • Зөв суух. Та хөлөө агаар дээр байхаар сууж болохгүй. Харин хөлөө газарт хүргэж, 90 градусын өнцөг үүсгэж, өвдгөө нугалж суугаарай. Ингэснээр таны нуруу ч давхар тэгшрэх болно. 

Хөлний тавилт

2 Нуруугаараа налах

  • Нуруундаа тааруулан дэр хийх. Хэрэв таны сандал хэт томдоод, суухад асуудал үүсгээд байвал нуруундаа тааруулан дэр хийж болох юм. Энэ нь нуруунд тухтай байдал үүсгэж, өвдөлтийг намдаах аж. 
  • Биед тухтай, нуруунд тулгуур болох сандлыг сонгох хэрэгтэй.
  • Буруу суухаас зайлсхийх. Нуруу тань чилж өвдлөө гээд бөгтийж, эсвэл хэт доош болж, хүзүү хэсгээрээ сандлаа налж сууж болохгүй. Энэ нь эхэндээ тухтай санагдаж болох ч, цаашдаа нурууны өвдөлтийг нэмэгдүүлж, хөшөөх болно. 

Нуруугаараа налах

3 Гараа тавих

  • Гараа зөв байрлуул. Та гараа буруу тавьж сууснаар гар чилж өвдөж мэднэ. Ялангуяа залхуу хүрсэн үед сандал руугаа налж, гараа сунгаж, компьютерийн хулгана дээр тавих нь хамгийн буруу байрлал аж.
  • Тохойгоо ширээн дээр тавь. Сандлаа налалгүй аль болох урагш сууж, тохойгоо ширээн дээр бүтэн тавьж, 90 градусын өнцөг үүсгэх хэрэгтэй. Энэ бол хамгийн тухтай, зөв суулт юм.

Гараа тавих

4 Хүзүүгээ зөв байрлуулах

  • Сандлаа дээшлүүлэх. Сандал хэт намхан байгаа үед бид сандлаа налж, хүзүүгээ эвгүй дарж суух нь бий. Ингэснээр хүзүү хөшиж, бөгтөр болох аюултай байдаг.
  • Зөв суух: Нуруугаа цэх, толгойгоо дээш болгож суугаарай. Ингэхдээ нүдээ аниад нээхэд компьютерийн дэлгэц яг нүүрний тань өмнө байх ёстой гэдгийг бүү мартаарай.

Хүзүүгээ зөв байрлуулах

5 Нүдээ амраах

  • Та компьютерээ нүднээсээ 50 см-ийн зайд байрлуулаарай.
  • Хэрэв таны компьютер цонхтой ойролцоо байрладаг бол хөшгөө буулгах эсвэл компьютерээ өөр газар байрлуулах арга хэмжээ аваарай. Энэ нь таны нүдийг гэмтэх, ядрахаас хамгаалж байгаа хэрэг юм. Учир нь дэлгэцэн дээр тусах нарны гэрэл, хурц туяа нь нүдийг маш ихээр гэмтээдэг байна. 
  • Компьютерийн хамгаалалттай шил зүүж хэвшээрэй. Энэ нь таны нүдийг хамгаалж, ядрахаас сэргийлэх болно.
  • Та цаг тутамд 20 секунд нүдээ амрааж, цонхоор ямар нэгэн зүйл харах юм уу, эсвэл аних хэрэгтэй. Мөн нүдний дасгал хийж хэвшээрэй. Та нүд амраах дасгалыг ЭНД дарж үзнэ үү.

Нүдээ амраах

6 Ядрах

Олон цаг сууж ажилласнаар хамаг бие хөшиж, ядрах нь бий. Энэ үед хэдхэн минутыг өөртөө зарцуулаад хөнгөн дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой. Ингэснээр та өөрийн эрүүл мэнддээ анхаарч байгаа хэрэг юм. 

Ядрах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()