Энэ цэг дээр массаж хийгээд, өтгөн хаталтанд баяртай гэж хэлээрэй!

Хүмүүст тохиолддог бэрхшээлүүдийн нэг бол яах аргагүй өтгөн хатах явдал билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ өтгөн хаталтыг үгүй хийж, бүдүүн гэдсэн дэх ялгадсыг цэвэрлэх үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та хэрэгжүүлж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй.

Энэ цэг дээр массаж хийгээд, өтгөн хаталтанд баяртай гэж хэлээрэй!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Хэвлийдээ массаж хийх

Хэрвээ таны өтгөн хатаад байвал та хэвлий дээрээ хоёр хуруугаараа дарж, массаж хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр өтгөн хатах асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой ажээ. Массаж хийхдээ хурууныхаа өндгөөр нар зөв тойруулан, зөөлөн дарж өгөөрэй. Энэхүү арга нь үр дүнгээ богино хугацаанд өгөх тул та заавал туршиж үзээрэй.

1 Халуун юм уух

Өглөө бүр кофе уух нь өтгөн хаталтыг зогсоодог ажээ. Эрдэмтдийн судалж тогтоосноор кофенд агуулагдах төрөл бүрийн найрлага нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Хэрвээ та хүсвэл халуун цай уусан ч болох юм.

Халуун юм уух

2 Эрт босох

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, өглөө эрт босвол өтгөн хатах вий гэж санаа зовох хэрэггүй болох юм. Аль болох эрт босох тусам хүн илүү эрч хүчтэй байдаг бөгөөд үүнийг дагаад ходоод гэдэс ч гэсэн идэвхтэй ажилладаг байна.

Эрт босох

3 Зориулалтын эм хэрэглэх

Энэхүү эмийг "глицерин" гэдэг бөгөөд бүдүүн гэдсэн дэх ялгадсыг 15-20 минутын дотор гадагшлуулах үйлчилгээтэй. Түүнчлэн тамирчид олон цаг үргэлжлэх спортын уралдаан, тэмцээнд оролцохоосоо өмнө уг эмийг тогтмол хэрэглэдэг аж. 

Зориулалтын эм хэрэглэх

4 Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн хийх нь жин хасах, эрүүл чийрэг бие организмтай болгохоос гадна, өтгөн хаталтыг зогсоодог ач тустай юмсанж. Тиймээс та залхууралгүй өдөр бүр их, бага хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.

Дасгал хөдөлгөөн хийх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()