Нүднийхээ хэлбэрт тохируулан хэрхэн контур зурах вэ?

Таны нүд ямар хэлбэртэй вэ? Хүн бүрийн нүдний хэлбэрт тохирох будалтууд гэж байдгийг та мэдэх үү? Нүдээ илүү үзэсгэлэнтэй болгож, өө сэвийг нь дарж, будах тухай маш хэрэгтэй мэдээллийг бид та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү зөвлөгөөнөөс та санаа авч, нүдээ будаарай.

Нүднийхээ хэлбэрт тохируулан хэрхэн контур зурах вэ?

1 Өргөн нүд

Хэрэв таны хоёр нүд хоорондоо зайтай бол зурагт үзүүлсэнтэй адил нүдний урд хэсэгтээ контур зурж байгаарай. Энэ нь таны нүдийг ойрхон болоод том харагдуулах аж. 

Өргөн нүд

2 Унжгар нүд

Унжгар, унтаа хэлбэртэй нүдийг үзэсгэлэнтэй харагдуулахын тулд давхрааны хэсэг болон доод зовхио хар өнгийн харандаагаар бүхэлд нь будаж, саагаар өнгө оруулж, сүр нэмээрэй.

Унжгар нүд

3 Том нүд

Тормолзсон алаг, том нүдэнд контур зурах хэрэггүй. Энэ нь таны нүдийг улам том харагдуулах тул татгалзаж байгаарай. Харин үүний оронд доод зовхио тодруулж, сормуусаа дэрвийлгэж будаж болох юм. 

Том нүд

4 Онигор нүд

Онигор, давхраагүй нүдэнд нарийн контур зурах аж. Ингэхдээ нүдэндээ бага зэрэг зөөлөн өнгийн контур түрхэж, нүдээ тодруулахыг хичээгээрэй. Сормуусаа ч мөн дэрвийлгэж будсанаар нүд илүү том харагддаг. 

Онигор нүд

5 Жижиг нүд

Та нүдээ илүү том харагдуулахыг хүсч байвал контураа бага зэрэг өргөн зурж, сормуусаа будах хэрэгтэй. Мөн доод зовхио будахаа мартуузай. 

Жижиг нүд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()