Эрчүүдийн дур хүслийг өдөөдөг дэлхийн хамгийн тансаг сүрчигнүүд

Бидний өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг зүйлсийн нэг бол яах аргагүй сүрчиг билээ. Сүрчигний чанар, дахин давтагдашгүй сайхан үнэр нь брэнд бүтээгдэхүүн мөн эсэхийг илтгэх бөгөөд өнөөдөр уг зүйлийг хэрэглэж, хэвших нь томоохон соёлуудын нэг гэж үздэг болсон нь нууц биш юм. Харин бид өнөөдөр дэлхийн хамгийн тансаг үнэртэй, тэр дундаа сэрэл мэдрэхүйг өдөөж, сэтгэл сэргээх сүрчигнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Эрчүүдийн дур хүслийг өдөөдөг дэлхийн хамгийн тансаг сүрчигнүүд

1 "Escentric Molecules"

Энэхүү сүрчиг нь тансаг, чамин үнэртэй бөгөөд хажуугаар өнгөрсөн хэний ч сэтгэлийг татаж, таатай мэдрэмжийг төрүүлдэг. Үгээр хэлж, тайлбарлах аргагүй зөөлөн, анхилуун үнэрийг нь мэдэрсэн хүн бүхэн өөрийн эрхгүй нүдээ аниж, төсөөллийн ертөнцөөр аялдаг байна. 

"Escentric Molecules"

2 "Criminal of Love"

Тогтоц удаан, зөөлөн, тааламжтай үнэртэй бөгөөд юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Онцгой төрх, анхилуун үнэр нь тус сүрчигний үнэ цэнийг улам бүр өсгөж байдаг. Тус үнэрийг мэдэрмэгц, хүсэл тачаал оргилон бадардаг аж. 

"Criminal of Love"

3 "Allure Sensuelle" - "Chanel"

Алдарт "Chanel" брэндийн гайхалтай сүрчгийг түрхсэн даруйд өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хараа дээгүүр бардам алхаж чаддаг билээ. Тус сүрчгийг түрхсэн бүсгүйн хажуугаар өнгөрсөн ямар ч эрэгтэй шууд татагдаж, сэтгэл нь гэгэлздэг болохыг судалгаагаар хүртэл тогтоожээ. 

"Allure Sensuelle" - "Chanel"

4 " L`Ange Noir" - "Givenchy"

"Givenchy"-ийн тус сүрчиг нь хурц үнэр, тансаг савлагаа, үзүүлж байгаа нөлөө зэргээрээ гайхагддаг. Харин хэт их түрхэхээс татгалзах хэрэгтэй бөгөөд энэхүү сүрчигний хурц үнэр нь мансууруулж, дур хүслийг хэт ихээр өдөөдөг хэмээн дүгнэсэн байна. 

" L`Ange Noir" - "Givenchy"

5 "Side Effect The Carnal" - "INITIO"

Анхилуун цэцэгсээс гаргаж авсан сүрчиг нь тансаг сайхан үнэртэй гэдгээрээ охид бүсгүйчүүдийн дунд алдартай билээ. Энэхүү сүрчгийг түрхсэн хүн шууд л эрч хүчээр цэнэглэгдэж, бардам, эрхэмсэг болон хувирдаг байна. Энэ нь сүрчигэнд агуулагдах нууц орцтой холбоотой аж. 

"Side Effect The Carnal" - "INITIO"

6 "Midnight Oud" - "Juliette Has a Gun"

Бүсгүй та энэхүү сүрчгийг түрхэж, гадагш гарахад хүссэн залуугаа өөрийн болгох боломжтой. Эрчүүдийн хайр, дур хүслийг ялгаруулдаг гормоныг өдөөх тус сүрчгээс бага хэмжээтэйг, зөв цагт нь түрхэх хэрэгтэй болохыг сайтар анхаараарай. 

"Midnight Oud" - "Juliette Has a Gun"

7 "Devil Tender" - "ExNihilo"

Дэгжин савалгаа, тансаг үнэр бол "Devil Tender"  сүрчигний нэрийн хуудас билээ. Тус сүрчгийг үнэртсэн хэн ч байлаа гэсэн, биеэ барьж дийлэлгүй, хүсэл шуналдаа автаж, зөөлөн, эелдэг, романтик нэгэн болж хувирдаг байна. 

"Devil Tender" - "ExNihilo"

8 "Alaia Blanche" - "Azzedine Alaia"

Энэхүү сүрчиг нь эхлээд түрхэхэд хурц үнэртэж эхлэх бөгөөд сүүлдээ хамгийн сайхан үнэрийг гаргадаг байна. Өөртөө итгэлтэй бүсгүйчүүд бүрийн сонголт тус сүрчиг байх болно. Бүсгүй та гайхалтай тансаг үнэрээр өөрийгөө чимж, хүн бүрийн анхаарлыг татахыг хүсч байвал энэхүү сүрчгийг хэрэглэж үзэхийг зөвлөе. 

"Alaia Blanche" - "Azzedine Alaia"

9 "Narciso Poudree" - "Narciso Rodriguez"

"Narciso Rodriguez"-ийн сүрчигнүүд ихэвчлэн онцгой мэдрэмж хайрлаж, таашаал, дур хүслийг өдөөж өгдөг. Харин энэхүү сүрчигний тухайд илүү зөөлөн атлаа эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож, эрчүүдийг соронзон мэт татдаг гэдгээрээ онцлог юм. 

"Narciso Poudree" - "Narciso Rodriguez"

10 "The One Essence" - "Dolce & Gabbana"

Алдарт "Dolce & Gabbana" брэндийн энэхүү сүрчиг нь үнэрээ удаан хадгалдаг тул бүсгүйчүүдийн нэн тэргүүний сонголт байх бөгөөд үнийн тухайд 100 гаруй доллараар худалдаалагддаг байна. Бага зэрэг хурц үнэртэй ч гэлээ, энэ нь эрч хүчийг нэмэгдүүлж, аз жаргалыг мэдрүүлдэг ажээ.

"The One Essence" - "Dolce & Gabbana"

11 "L'eau Kenzo Aquadisiac" - "Kenzo"

Онцгой төсөөлөл, мэдрэмж төрүүлж, залуу хосын хайрын галыг бадраах "L'eau Kenzo Aquadisiac" сүрчгийг онцгой тохиолдолд л түрхэх ёстой. Эс бөгөөс бүсгүй таны хажуугаар зөрөн өнгөрсөн залуу бүр хайлан урсах юм. 

"L'eau Kenzo Aquadisiac" - "Kenzo"

12 "Si Rose Signature" - "Giorgio Armani"

Тачаангуй байдал, тансаг үнэртэн нийлж, таныг төгс бүсгүй болгон хувиргах аж. Ямар ч эрийг өөртөө дуудах энэхүү сүрчиг нь 70 гаруй долларын үнэтэй аж. 

"Si Rose Signature" - "Giorgio Armani"

13 "Magnolia Love" - "Erborian"

"Magnolia Love" сүрчиг нь үүрдийн хайр, үзэсгэлэн гоо, эрч хүчийг илэрхийлэх бөгөөд эмэгтэйчүүдийн хамгийн сайн найз болдог. Энэхүү сүрчигний эсрэг ямар ч эр хүн хүчин мөхөсдөж, бууж өгөх болно хэмээн үйлдвэрлэгчид нь хэлсэн билээ. 

"Magnolia Love" - "Erborian"

67
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()