Дэлхийн хамгийн залуу ганц бие тэрбумтнууд

Сүүлийн үед амжилтанд хүрч, дэлхийд алдар нэрээ түгээх хүмүүсийн нас улам л залуужсаар байна. Хар багаасаа хүсэл мөрөөдлөө даган, уйгагүй зүтгэж хөдөлмөрлөн амжилтанд хүрсэн нэгэн байхад, анхнаасаа баян гэр бүлд төрж, эд хөрөнгө залгамжилсан тэрбумтнууд ч гэсэн байдаг ажээ. Ингээд та бүхэндээ 2017 оны хамгийн залуу, ганц бие тэрбумтнуудыг танилцуулъя. Та магадгүй Марк Цюкербергийг энэ жагсаалтанд яагаад байхгүй байна вэ гэж гайхаж байж болох юм. Түүний хувьд хэдийн гэр бүл болсон гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Дэлхийн хамгийн залуу ганц бие тэрбумтнууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

14 Хе Житао (He Zhitao) - 1 тэрбум доллар, 35 настай

35 настай тэрээр Хятадын хамгийн баян эрчүүдийн тоонд дээгүүр байр эзэлдэг нэгэн бөгөөд түүний энэ их эд хөрөнгө нь хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөртэй нь салшгүй холбоотой ажээ. Житао нь интернетийн үйлчилгээ үзүүлдэг, улсдаа нэр хүндтэй "Ханьжоугийн Мэдээл Технологийн Компани"-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг байна. Түүний хувьд уг компаниа ердөө 20 настай байхдаа буюу 2002 онд байгуулж байжээ. Өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаар компанийг үнэлбэл ойролцоогоор 5.1 тэрбум доллар болох гэнэ.

Хе Житао (He Zhitao) - 1 тэрбум доллар, 35 настай

13 Дрью Хьюстон (Drew Houston) - 1.04 тэрбум доллар, 34 настай

Дрью Хьюстоны хувьд компьютрийн мэдлэг, чадвараараа олон нийтэд гайхагддаг залуу бөгөөд тэрээр "Massachusetts"-ийн их сургуулийг компьютрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгсчээ. Түүний хувьд хүмүүсийн өргөн хэрэглээ болсон "Dropbox"-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд компанийнхаа 13 хувийг эзэмшдэг байна.

Дрью Хьюстон (Drew Houston) - 1.04 тэрбум доллар, 34 настай

12 Патрик, Жонн Коллисон (Patrick, John Collison) - 1.1 тэрбум доллар, 27 настай

Тэд маш сайн найзууд бөгөөд танилцсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд амжилттай гар нийлсээр ирцгээжээ. Хамгийн анх "Auctomatic" гэх нэртэй онлайн дуудлага худалдааны сайт нээж ажиллуулсан нь ихээхэн амжилт авчирсан юм. Харин хожим нь тэд Харвардын их сургуульд суралцаж байхдаа онлайн худалдаа, төлбөр төлөлтийн "Stripe" гэх сайтыг үүсгэн байгуулсан байна.

Патрик, Жонн Коллисон (Patrick, John Collison) - 1.1 тэрбум доллар, 27 настай

11 Вань Юүэ (Wang Yue) - 1.1 тэрбум доллар, 33 настай

Түүний хувьд "Shanghai Kingnet Technology" гэх онлайн тоглоом хөгжүүлэлтийн компанийг үүсгэн байгуулж, өнөөдөр ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бөгөөд Ази тив болон дэлхийн хамгийн баян залуусын нэг юм. Тэрээр уг өндөрлөгт хүрсэн тухайгаа хэлэхдээ "Би эхлээд сайт ажиллуулдаг байлаа. Надад асар их туршлага болсон. Хүн ямар нэгэн зүйлийг эхлүүлэхдээ бага багаар хөдлөх хэрэгтэй." гэжээ.

Вань Юүэ (Wang Yue) - 1.1 тэрбум доллар, 33 настай

10 Людвиг Теодор Браун (Ludwig Theodor Braun) - 1.11 тэрбум доллар, 27 настай

Теодор бол амжилт бүтээл арвинтай Герман бизнес эрхлэгчдийн гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд түүний өвөө 1839 онд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийг үүсгэн байгуулж байжээ. Өнөөдөр Теодор уг компанийг өв залгамжлан үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байгаа юм. Уг компани нь эмнэлэг, эмийн сан, лаборатори, эм ханган нийлүүлэх гэсэн 4 өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

Людвиг Теодор Браун (Ludwig Theodor Braun) - 1.11 тэрбум доллар, 27 настай

9 Жулио Марио Санто Доминго (Julio Mario Santo Domingo) - 2.3 тэрбум, 31 настай

Жулио Марио нь “Bavaria” шар айрагны компанийн өв залгамжлагчдийн нэг билээ. Өөрийн төрсөн эгч болох Татьяна Казирагийн хамтаар компаниа эзэмшдэг бөгөөд 2.3 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрээр Нью-Йорк хотод 4 сая долларын үнэтэй байшинд амьдарч, сонирхлынхоо дагуу шөнийн клубын "DJ"-ээр ажилладаг аж.

Жулио Марио Санто Доминго (Julio Mario Santo Domingo) - 2.3 тэрбум, 31 настай

8 Жань Баншинь (Zhang Bangxin) - 2.7 тэрбум доллар, 37 настай

Жань нь 2013 онд Хятадын шилдэг бизнесмэнээр тодорч байсан бөгөөд түүн шиг мэдлэг боловсролыг юу юунаас илүү чухалчилдаг тэрбумтан тун ховор биз ээ. Бээжингийн их сургуулийг амжилттай дүүргэсэн тэрээр "Tal Education" гэх боловсролын салбар руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг компаниа үүсгэн байгуулсан байна. 

Жань Баншинь (Zhang Bangxin) - 2.7 тэрбум доллар, 37 настай

7 Роберт Пера (Robert Pera) - 3 тэрбум доллар, 38 настай

Дөнгөж ахлах сургуульд байхдаа компьютрийн үйлчилгээ үзүүлдэг жижиг компанийг үүсгэн байгуулаад амжсан түүний бизнес бусад тэрбумтнуудтай харьцуулахад арай эрт цэцэглэсэн гэж хэлж болно. Калифорнийн их сургуулийг цахилгааны инженерээр төгссөн тэрээр нэгэн үе Стив Жобсын алдарт "Apple Inc" компанид ажиллаж байжээ. Удалгүй Роберт өөрийн хувийн компаниа үүсгэн байгуулж, интернет үйлчилгээний салбарт байр сууриа бэхжүүлсэн юм. Хөрөнгө чинээ эхтэй түүний хувьд "NBA"-ийн "Memphis Grizzlies" багийг худалдаж авсан билээ.

Роберт Пера (Robert Pera) - 3 тэрбум доллар, 38 настай

6 Жой Геббиа (Joe Gebbia) - 3.8 тэрбум доллар, 35 настай

Онлайн аялал жуулчлалын үйлчилгээг нэвтрүүлж, ихээхэн хэмжээний ашиг олсон гурван Америк залуусын нэг болох Жой нь "Rhode Island"-ийн их сургуулийг дизайнер мэргэжлээр сурч төгсчээ. Түүний "Airbnb" компани нь өнөөдөр ашиг орлогоороо тэргүүлэгч, аялал жуулчлалын компаниудын нэг нь болтлоо үйл ажиллагаа тэргүүлээд байгаа юм.

Жой Геббиа (Joe Gebbia) - 3.8 тэрбум доллар, 35 настай

5 Брайн Чески (Brian Chesky) - 3.8 тэрбум доллар, 35 настай

Брайн Чески бол дээр дурдсан Жой Геббиагийн сайн найз бөгөөд хамтдаа "Airbnb" компанийг үүсгэн байгуулсан юм. Харин түүний хувьд компаниас тодорхой хэмжээний хувь эзэмшдэг ажээ. Дизайнер мэргэжилтэй Брайн хувиараа хэд хэдэн бизнес эрхэлдгийн дотор түүний дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд их хэмжээний ашиг олдог байна.

Брайн Чески (Brian Chesky) - 3.8 тэрбум доллар, 35 настай

4 Эван Спигел (Evan Spiegel) - 4.9 тэрбум доллар, 26 настай

Их сургуулийн ширээнээс компанийн ерөнхий захирлын суудалд шилжинэ гэдэг зарим хүмүүсийн хувьд зүүд зэрэглээ мэт. Гэвч үүнийг бодит амьдрал дээр цогцлоон харуулсан залуу бол яалтчгүй Эван Спигел юм. Тэрээр Станфордын их сургуульд суралцаж байхдаа буюу 21 насандаа анх “Snapchat”-ийн санааг бодож олжээ. Найзууддаа үүнийг дуулган хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа бүтэлгүйтсэний эцэст амжилт олсон гэдэг. Өдгөө түүний нийт хөрөнгө 4.9 тэрбум доллар хэмээн үнэлэгджээ.

Эван Спигел (Evan Spiegel) - 4.9 тэрбум доллар, 26 настай

3 Бобби Мөрфи (Bobby Murphy) - 4.9 тэрбум доллар, 28 настай

Энгийн нэгэн төрийн албан хаагчдын гэр бүлд төрж өссөн тэрээр Станфордын их сургуульд суралцах явцдаа дээр дурдсан Эван Спигелийн хамтаар “SnapChat”-ийг үүсгэн байгуулсан билээ. 28 настай залуу маань аль хэдийн 4.9 тэрбумын хөрөнгөтэй болсон байна.

Бобби Мөрфи (Bobby Murphy) - 4.9 тэрбум доллар, 28 настай

2 Скотт Данкан (Scott Duncan) - 6.8 тэрбум доллар, 34 настай

Скоттыг тус жагсаалтанд багтсан хүмүүстэй харьцуулахад тийм ч залуу биш. Гэхдээ тэр баян, бас хувьтай нэгэн. Газрын тосны салбарт хөрөнгө оруулсан аав нь таван жилийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Чухам энэ үед буюу 2010 онд АНУ өв залгамжлалаас татвар авах тухай хуулиа цуцалж таарсан юм. Ийм сайхан тохироо гэж байх уу? Ийнхүү аавыгаа насан эцэс болсны дараа Скотт долоон тэрбум долларын хөрөнгийн эзэн болжээ. Хэрэв татварын хууль хүчин төгөлдөр хэвээр байсан бол тэр үүнээс хоёр дахин багыг авах байлаа. Данкан ч аавыгаа өнгөрснөөс хойш богино хугацаанд амьдрах арга барилаа олж, өвлөсөн хөрөнгөө арвижуулсаар байгаа бөгөөд дэлхийн хамгийн хүсэмжит гоонь эрийн нэг гэгдэж байна.

Скотт Данкан (Scott Duncan) - 6.8 тэрбум доллар, 34 настай

1 Лукас Уолтон (Lukas Walton) - 11.5 тэрбум, 30 настай

Дэлхийн 28 гаруй улс оронд нийт 11,000 салбартай "Walmart" сүлжээ дэлгүүрийн тухай та өмнө нь сонсож байсан биз ээ. Энэхүү олон мянган ажилтантай дэлгүүрийг анх түүний өвөө Сэм Уолтон гэгч үүсгэн байгуулж байжээ. Харамсалтай нь тэрээр Лукасын аав Томасын хамтаар 2005 онд онгоцны ослоор таалал төгссөн байна. Ингээд Лукас уг компанийг өв залгамжлан авахаар болж байжээ.

Лукас Уолтон (Lukas Walton) - 11.5 тэрбум, 30 настай

51
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()