Өмнөд Солонгосчуудын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Бүгд Найрамдах Солонгос Улс нь нийт 99.392 км/кв газар нутагтай, 50 гаруй сая хүн амтай, Дорнод Азийн улс орон юм. Хөгжил дэвшил, эдийн засгийн үзүүлэлтээрээ Ази тивд нэлээн дээгүүрт ордог билээ. Ингээд сүүлийн хагас зуун жилийн дотор хурдацтай хөгжсөн уг улсын тухай тэр бүр мэддэггүй, сонирхол татам баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та таалан болгооно уу.

Өмнөд Солонгосчуудын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Гоо сайхны мэс заслаараа алдартай

Саяхны нэгэн судалгаагаар Өмнөд Солонгост 5 эмэгтэй хүн тутмын нэг нь гоо сайхны мэс засалд ордог болох нь тогтоогджээ. Тэд ихэвчлэн арьсаа цайруулах, эрүүний гажигаа засуулах болон нүдэндээ давхраа оёулах мэс заслуудыг түгээмэл хийлгэдэг байна. Тэр ч бүү хэл эрчүүд ч мөн ялгаагүй энэ төрлийн мэс засал ордог гэнэ.

Гоо сайхны мэс заслаараа алдартай

2 Шүдэндээ анхаарал тавьдаг

Өмнөд Солонгосчууд амны хөндийн эрүүл мэнд, тэр тусмаа шүднийхээ эрүүл мэндэд маш их санаа зовнидог байна. Хоол идэх болон кофе уусныхаа дараа шүдээ үргэлж цэвэрлэдэг бөгөөд цүнхэндээ сойзыг тогтмол авч явдаг ажээ.

Шүдэндээ анхаарал тавьдаг

3 Хараа муутай

Тус улсын иргэдийн ихэнх нь залуугаараа хараа нь муудаж, улмаар харааны линз болон шил зүүдэг байна. Хамгийн тод жишээ дурдахад Олимпийн их наадмын 2 удаагийн алтан медальт Им Дон Хьюн гэхэд бусад хүмүүсийн харж чадаж байгаа зүйлийн ердөө 10-20 хувийг л хардаг гэнэ. Гэвч тэр байт харвааны төрөлд хоёр удаа аваргалсан хүн билээ. 

Хараа муутай

4 Эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэдэг

Солонгос бүсгүйчүүд гоо сайхандаа түлхүү анхаардаг бөгөөд энэ нь тэдний толигор зөөлөн арьс, танан цагаан шүд, өхөөрдөм хөөрхөн царай төрхтэй байдагтай салшгүй холбоотой биз ээ. Тэгвэл үүний нууц нь юунд оршиж байгаан бол гэж та гайхаж байсан уу? Хариулт нь маш энгийн. Өмнөд Солонгосчуудын гоо сайхны бүтээгдэхүүнүүд үр дүнгээ гайхалтай үзүүлдэг бөгөөд охид бүсгүйчүүд нь цаг үргэлж арьсандаа анхаарч, санаа тавьж чаддаг юм. 

Эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэдэг

5 Богино банзал өмсөх дуртай

Урин дулаан цагт Солонгос охид, бүсгүйчүүдийн хамгийн ихээр өмсдөг хувцас бол богино банзал юм. Тэд гоолиг хөлөө гарган, хараа дээгүүр гунхан алхах дуртай ажээ. Сонирхуулахад 1963-1979 оны хооронд ерөнхийлөгч байсан Пак Чун Хе нь охид бүсгүйчүүдийг богино банзал өмсөхийг хориглодог байсан бөгөөд өвдөгнөөс доош 20 см урт даашинз л өмсөхийг зөвшөөрдөг байжээ. 

Богино банзал өмсөх дуртай

6 Зарим Солонгосчууд нохойн мах иддэг

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энэ улсад нохойны мах иддэг хүмүүс цөөнгүй байдаг билээ.

Зарим Солонгосчууд нохойн мах иддэг

7 Тэд архи их уудаг

Та тэднийг хэр их архи уудаг болохыг Солонгосын олон ангит кинонуудаас бишгүй л харж байсан биз ээ. Тэдний хувьд "Soju" буюу сөжү гэх архи нь алдартай бөгөөд гадны архи, дарс уухаасаа илүүтэй өөрсдийн уламжлал болсон уг архиа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр уудаг байна. 

Тэд архи их уудаг

8 Амттай хоолнууд

Хэрвээ та Солонгост очвол гудмаар нэг үргэлжлэх олон хоолны газруудыг олж харах болно. Түүнчлэн Солонгосчууд амттай хоолоороо Ази тив төдийгүй дэлхийд хүртэл алдартай билээ. Тэдний хийдэг ихэнх хоолнууд нь халуун ногоогоор амталсан байдаг бөгөөд тэр дундаас кимчи нь хамгийн алдартай хоолонд зүй ёсоор тооцогддог ажээ.

Амттай хоолнууд

9 Ижил хүйстнийг дэмждэг

Зарим улс орнуудад ижил хүйстнийг хуулиараа хориглодог билээ. Тэгвэл Өмнөд Солонгост харин ч эсрэгээрээ дэмждэг байна. Тухайлбал энэ улсад олон нийтийн газар ижил хүйстэн хүмүүс нэгнийхээ хөлөн дээр суух юм уу, эсвэл үсэнд нь хүрэхийг зөвшөөрдөг ажээ.

Ижил хүйстнийг дэмждэг

10 Улаан өнгөнд дургүй

Тэд улаан өнгөнд дургүй бөгөөд үүнийг чөтгөр, шулмын өнгө гэж үздэг байна. Түүнчлэн улаан өнгөөр хэн нэгний нэрийг бичвэл тухайн хүн амь насаа алдана хэмээн сүжиглэдэг ажээ.

Улаан өнгөнд дургүй

11 Ёсорхуу ард түмэн

Тэд түүх, ёс заншил, уламжлалаа дээдлэн сахиж, албан ёсны ажил хэрэг явуулахдаа бусадтай хүндэтгэлтэй харицахыг эрхэмлэдэг байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчтэй дэлхийн тэрбумтнуудын нэг Билл Гэйтс уулзаж, гар барих үедээ нэг гараа халаасандаа хийсэн нь бүхэл бүтэн улсын төрийн тэргүүнд хүндэтгэлгүй хандсан явдал боллоо хэмээн асуудал тарьж байжээ.

Ёсорхуу ард түмэн

12 Бүгд ухаалаг утас хэрэглэдэг

Ямар ч амьдралтай байсан, Солонгосчуудын дийлэнх нь ухаалаг гар утас барьдаг. Хамгийн сонирхолтой нь ихэнх газруудад үнэгүй "Wi-Fi" ажилладаг гэнэ.

Бүгд ухаалаг утас хэрэглэдэг

13 Цахим спорт өндөр хөгжсөн

Өмнөд Солонгос улс нь цахим спортын эх орон гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. 2000 оны үед "Warcraft" тоглоом энэ улсад орж ирсэн цагаас эхлэн, энэ спортын хөгжил дээд цэгтээ хүртэл хөгжжээ. Тийм ч учраас энэ улсаас дэлхийн цахим спортын алдартай багууд төрөн гарсаар байгаа биз ээ.

Цахим спорт өндөр хөгжсөн

14 "Internet Explorer" ашигладаг

"Mozilla Firefox", "Chrome", "Opera" гээд төрөл бүрийн хөтчүүд байдаг хэдий ч, Солонгосчууд "Internet Explorer" гэх хөтчийг хамгйин түгээмэл ашигладаг байна. Түүнчлэн өөрсдийн гэсэн хайлтын системтэй бөгөөд түүнийг нь www.navera.com гэж нэрлэдэг ажээ.

"Internet Explorer" ашигладаг

15 Сурч, боловсроход их цаг зарцуулдаг

Тэд хүн сурч, боловсрох тусмаа илүү хурдан амжилтанд хүрдэг гэдэгт итгэдэг бөгөөд тийм ч учраас сурагчид болон оюутнуудын хичээл, ном өглөөнөөс авахуулаад орой болтол ордог ажээ. Боловсрол олгож буй багш нарыг өндөр шалгуураар ажилд авдгаас гадна, нэг сарын цалин нь 2.500 орчим доллар байдаг гэнэ. 

Сурч, боловсроход их цаг зарцуулдаг

16 Цэргийн алба хаах явдалд өндөр ач холбогдол өгдөг

Уг улсын хуулинд Солонгос эрчүүд 28 нас хүрээд цэргийн алба заавал ч хаах ёстой байдаг бөгөөд хугацаа нь 21 сар үргэлжилдэг байна. Урлаг соёл, спорт гээд аль ч салбарын эрчүүдэд энэхүү хууль хамаатай байдаг ажээ.

Цэргийн алба хаах явдалд өндөр ач холбогдол өгдөг

17 Төрийн далбаа нь олон гүн гүнзгий утга учиртай

Өмнөд Солонгосчуудын цагаан өнгийг бэлгэддэг. Тийм учраас төрийн далбааных нь дэвсгэр өнгө цагаан байдаг ажээ. Харин хар зурааснууд нь тэнгэр, умард зүг, зун, агаар, сар, хойд зүг, намар, ус, дэлхий, өмнөд зүг, газар, нар, дорнод зүг, хавар, галыг бэлгэддэг байна. Голын тэмдэгт нь эв нэгдлийг эрхэмлэдэг юм. 

Төрийн далбаа нь олон гүн гүнзгий утга учиртай

191
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()