“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

Сүнс, чөтгөрүүд ихэвчлэн хүүхдийн нүдэнд харагдаж, тэднийг айдаст автуулдаг болохыг та олон аймшгийн киноноос харж байсан биз ээ. Харин тэдгээр кинонд гардаг зүйлс бодит амьдрал дээр үнэхээр болдог гэвэл итгэх үү? Итгэхэд бэрх хэдий ч, бид та бүхэндээ хүүхдүүдийн эцэг, эхдээ ярьж байсан хамгийн айдас төрүүлэм зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд
Хаах
Сурталчилгаа

15 Яг Келли шиг харагдсан

Дөнгөж 3 нас хүрч буй бяцхан охин нэг өглөө сэрээд, эцэг эх хоёртоо хачирхалтай зүйлийн талаар ярьжээ. Энэ нь охиныг унтаж байх үед унтлагын өрөөний шүүгээн дотроос Келли гэх хүүхэд гэр бүлийнхнийг нь хараад сууж байдаг тухай байв. Гэвч эцэг, эх нь төдийлөн ач холбогдол өгөөгүй ажээ. Тэгтэл 2 жилийн дараа "Amityville Horror" гэх киног үзээд сууж байх үед нь охин эцэг, эх дээрээ ирээд, ямар ч айсан шинжгүйгээр киноны аймшгийн гол дүрийг хуруугаараа зааж, тэр яг Келли шиг харагдаж байна гэжээ.

Яг Келли шиг харагдсан

14 Тэр өөрийнхөө нэрийг та нарт хэлэхийг хүсдэггүй

Нэгэн бяцхан охины байгаа байдал урьдынхаасаа өөрчлөгдөж, өөрөө өөртөөгөө шөнө дунд болмогц ярьж, хачин жигтэй үйлдэл гаргадаг болжээ. Эцэг, эх нь охиноосоо юу болоод байгааг асуухад тэр юу ч дуугардаггүй байв. Гайхаж, балмагдсан эцэг, эх нь яах учраа олохгүй байж байх зуур нэгэн шөнө охин өнөөх хачин жигтэй үйлдлээ хиймэгцээ: "Би шинэ найзтай болсон. Гэвч тэр надад миний нэрийг хэнд ч хэлж болохгүй гэж хэлсэн. Би амлалтаа зөрчмөөргүй байна" хэмээн ярьжээ.

Тэр өөрийнхөө нэрийг та нарт хэлэхийг хүсдэггүй

13 Түүний нэрийг Эмили гэдэг

7 настай охин эцэг, эхдээ хувцасны шүүгээнд нь "Эмили" гэх өөртөө нь нас чацуу охин амьдардаг тухай ярьжээ. Харамсалтай нь тэд охиныхоо хэлснийг төдийлөн тоогоогүй бөгөөд маргааш орой болоход охин нь гэнэт ямар ч учир шалтгаангүйрээр уйлсан байна. Гайхсан эцэг, эх болон охины ах нь хар дарсан юм болов уу гээд очтол охин өрөөнийхөө таазан дээр доош харан, хэвтэж байх нь тэр. Энэ нь Эмилигийн охинд нөлөөлсөн чөтгөрийн энерги байсан байж мэдэх юм. Уг явдлаас хойш охины гэр бүлийнхэн өөр газар руу нүүхээр шийдвэрлэжээ. 

Түүний нэрийг Эмили гэдэг

12 Чөтгөр шүгэлсэн бүжин

Шөнө дунд хэн нэгэн ганцаараа юм яриад байгаа юм шиг санагдахаар нь сэрээд хартал дүү нь чихмэлэн тоглоомондоо "Боль! Болохгүй! Чи үүнийг хийгээд үзээрэй!" хэмээн яриад сууж байжээ. Гэтэл дүүгийнх нь чихмэл бүжин "Би хийх болно!" хэмээн өөдөөс нь хариулсан гэнэ. Энэ хачирхалтай зүйл ах, дүү хоёрт тохиосон юм.

Чөтгөр шүгэлсэн бүжин

11 Чөтгөр ирж байна

Охин нь сүүлийн үед найзуудтайгаа ч гарж тоглохоо больж, ганцаардмал болж хувирчээ. Тэрээр цаг ямагт ганцаараа тоглохыг илүүд үзэх болсонд гэрийнх нь ихэд гайхдаг байв. Гэтэл нэг өдөр ээж нь охиныхоо өрөөнд очиж, хартал охин нь ганцаархнаа тоглоомон утсаар яриад сууж байжээ. Түүний хэлж буй үгийг чагнах гэтэл ээж рүүгээ гэнэт муухай харж, "Чөтгөр ирж байна" гэж хэлсэн байна.

Чөтгөр ирж байна

10 Дуу хоолой

Хийх ажил нь харьцангуй боломжийн учраас хүмүүс хүүхэд асрагчийн ажил хийж, хэдэн төгрөг халааслахыг зорьдог билээ. Гэвч энэ нь бодож байгаа шиг тийм ч сайхан ажил биш ажээ. Нэгэн эмэгтэй зарын дагуу хүүхэд асрагчаар ажиллах болсон бөгөөд үл мэдэх айлд иржээ. Эцэг, эх нь өөр газар руу хэдэн хоногоор явах ажилтай байсан тул хүүхэд асрагч ажиллуулахаар болсон байна. Гэтэл ажлынх нь эхний өдөр өнөөх хүүхэд асрагчид хачирхалтай зүйл тохиолджээ. Хүүхдийг унтах цаг болмогц оронд нь оруулаад, доод давхарт нь зурагт үзээд сууж байтал, хүүгийн өрөөс нь тасралтгүй чимээ гарсаар байжээ. Гайхсан бүсгүй өрөөнд нь очоод хартал бяцхан хүү хана мөргөөд зогсож байжээ. Удалгүй хүүхэд асрагч руу харж, бүдүүн дуугаар "Биднийг орхи!" хэмээжээ.

Дуу хоолой

9 Боль, Жессика!

Энэ аймшигт явдал Жулиа гэх охинд тохиосон бөгөөд нэгэн шөнө түүний дүү Эбби ямар ч шалтгаангүйгээр уйлжээ. Эцэг, эх нь түүнийг уйлуулахыг болиулах гэж хичээсэн ч, харамсалтай нь үр дүнгээ өгөөгүй ажээ. Тэгтэл Жулиа хүрч ирмэгцээ "Боль Жессика!" хэмээн хашгирсан байна. Эцэг, эх нь түүнээс Жессика гэж хэн болохыг асуух завдалгүй байхад дүү нь уйлахаа больжээ. Харин Жулиа дараа нь ээждээ: "Жессика уурлахаараа Эббиг шоглодог юм. Тэр бол миний сайн найз, гэхдээ нов ногоон өнгийн нүдтэй. Сонин байгаа биз?" гэж хэлжээ.

Боль, Жессика!

8 Алуурчин ахмад

Нэгэн багш сурагчиддаа зүүдлэсэн зүүдээ маргаашийн хичээл дээр ярихыг даалгавар болгон өгчээ. Маргааш нь нэгэн 7 настай хүү хамгийн түрүүнд ярьсан байна. Тэрээр: "Би алуурчин ахмадтай уулзсан. Тэр цагаан арьстай, урт сахалтай байсан. Надад өөрийгөө олон хүн алсан гэж хэлсэн." гэжээ. Багш хариуд нь ямар хачирхалтай зүүд вэ? гэж хэлтэл, хүү: "Үгүй ээ, энэ зүүд байгаагүй. Би түүнтэй манайд ярилцаж байсан. Гэвч эцэг, эх хоёр маань түүнийг хараагүй" гэсэн байна. 

Алуурчин ахмад

7 Сахиусан тэнгэр үү, эсвэл чөтгөр үү?

Нэгэн гэр бүл шинэ гишүүнээ өлгийдөн авчээ. Гэтэл түүний ах нь дүүтэй болж байгаадаа тийм ч баяртай байсангүй. Үргэлж хөмсгөө зангидаж, өөрийнхөөрөө муухай аашилдаг байв. Нэг өдөр ээж нь өрөөнд нь очтол тэрээр дээш харан: "Сахиусан тэнгэрүүд минь, би түүнийг үгүй хиймээр байна. Би эцэг, эхээ бусдад алдахыг хүсэхгүй байна" хэмээн өөрөө өөртөөгөө ярьж байжээ.

Сахиусан тэнгэр үү, эсвэл чөтгөр үү?

6 Тонигийн эгч

4 настай хүү нэг өдөр эцэг, эхдээ хандан: "Шатан дээр зогсож байгаа охин хэн бэ?" гэж асуужээ. Гайхсан эцэг, эх нь тухайн үедээ хүүгээ тоглож байна хэмээн бодсон гэнэ. Гэвч тэр өдрөөс хойш хүү нь шөнө бүр уйлдаг болсон байв. Юу болоод байгааг ойлгож чадахгүй байсан эцэг, эх нь нэг өдөр хүүгийнхээ өрөөний гадна иртэл хүүхэд нь: "Тэд чамайг хараагүй нь миний буруу биш. Намайг битгий өвтгөөд бай!" гэж хэлэн, уйлж байсан гэнэ.

Тонигийн эгч

5 Хачин царайтай хүн

Ээж нь байнга өөр газар руу ажлаар явдаг учраас 4 настай хүүгээ хамгийн сайн найзаараа гэртээ харуулдаг байжээ. Гэтэл хүү нь сүүлийн үед ээжийгээ гэртээ ирэх үед "хачин царай"-тай хүний талаар хэлэх болсон байна. Нүүр нь тодорч харагддаггүй, малгай өмссөн хүн унтлагынх нь өрөөнд амьдардаг тухай тэрээр ээждээ ярьжээ. Түүнээс гадна, ээжийнх нь найз энэ талаар юу ч мэддэггүй байсан бөгөөд хүү нь хачин царайтай хүнтэй хамт унтдаг байжээ.

Хачин царайтай хүн

4 Скотти та хоёрыг явуулахыг хүсч байна

Энэ түүх нэгэн хүүд тохиолдсон бөгөөд эцэг, эхийг нь бүр цочролд оруулжээ. Тэд шинэ байшин худалдаж аваад, удаагүй бөгөөд өмнө нь хэвийн байсан 7 настай хүүхэд нь шинэ байшиндаа нүүж ирснээсээ хойш хачин үйлдлүүд их гаргадаг болжээ. Шөнө бүр уйлж, чанга хашгиран, өөрөө өөртөөгөө ярих болсон түүнийг эцэг, эх нь эмчид үзүүлсэн хэдий ч, нэмэр болоогүй аж. Тэгтэл нэг өдөр хүү өөрийгөө тамлаж байх үед эцэг, эх нь болиулах гэтэл өөдөөс нь: "Скотти энд байна. Тэр та хоёрыг явуулахыг хүсч байна. Эс бөгөөс би та хоёрыг эндээс холдуулах болно!" хэмээн аймшигтай дуу хоолойгоор хашгирчээ. 

Скотти та хоёрыг явуулахыг хүсч байна

3 Цагдаа эгч

Нэгэн охин зүүдэндээ үргэлж босч явдаг болсон бөгөөд түүнийг гэрийнхэн нь сүүлийн үед хэвийн биш болоод байгааг бага багаар анзаарах болжээ. Охин зүүдэндээ босч явахдаа хэн нэгний гараас хөтөлж байгаа юм шиг явдаг байсан бөгөөд сүүл рүүгээ аман дотроо: "Цагдаа эгчээ та намайг хаашаа дагуулаад явж байгаа юм бэ?" гэж хэлдэг болсон гэнэ. Нэг өдөр аав нь аргаа барахдаа охиноо цочоож сэрээтэл охин нь аавдаа хандан: "Тэр таныг ална гэж байна" хэмээн хэлжээ.

Цагдаа эгч

2 Хачин жигтэй ихрүүд болон чихмэл тоглоом

16 настай ихэр хөвгүүд төрсөн өдрийнхөө баяраар нэг ширхэг чихмэл тоглоом бэлгэнд авчээ. Тэд энэхүү бэлгэндээ сэтгэл хангалуун байсан хэдий ч, уг чихмэл тоглоом гэнэт амь орж, ихрүүдийг айдаст автуулаад зогсохгүй, тэдний эцэг, эхийг нь цочролд оруулна гэж хэн санах билээ. Нэг өдөр эцэг, эх нь хүүхдүүдийнхээ өрөөнд ойртож иртэл ихрүүд чанга дуугаар хашгиралдан: "Намайг авраач. Тэр над руу ирж байна. Үгүй ээ, би харж чадахгүй нь..." хэмээн айж сандарсан хоолойгоор аврал эрж байв. Аав нь хаалгыг онгойлгон өрөөнд ортол ихрүүд ухаан алдан унасан байсан бол, чихмэл тоглоом сураггүй алга болсон байжээ.

Хачин жигтэй ихрүүд болон чихмэл тоглоом

1 Гал тогоон дахь үл мэдэгдэх биетүүд

Үдшийн зоог гэр бүлээрээ барьсны дараагаар хамгийн бага хүү нь гал тогооны гэрлийг унтраах үед өөрийн эрхгүй хойшоо эргэж хардаг байв. Гэтэл түүний нүдэнд ямар ч царайгүй, хар нөмрөг зүүсэн хүмүүс гараараа даллан зогсож байдаг байжээ. Энэ тухай гэрийнхэндээ хэлэхэд хэн нь ч итгээгүй бөгөөд хүүг худал ярьж байна гэж боддог байв.

Гал тогоон дахь үл мэдэгдэх биетүүд

Та "Төсөөллийн найз"-тай байсан уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()