Сода гайхалтай ашиг тустай

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна, ахуйн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг болохыг уншигч та бүхэн мэдэх байх. Энэ нь олон төрлийн шидтэй бөгөөд гэрт тань заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг билээ. Ингээд та бүхэндээ хүнсний соданы ашиг тусыг таницуулж, тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. 

Сода гайхалтай ашиг тустай
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Угаалтуур цэвэрлэнэ

Шарлаж, бохирдсон угаалтуур, ванныг цэвэрлэхдээ хүнсний содыг ашиглаарай. Эхлээд содаар бохирдож, шарласан хэсгийг үрж, хэсэг хугацаанд байлгасны дараа угаах хэрэгтэй. 

Угаалтуур цэвэрлэнэ

2 Хаг арилгана

Үс тань хагтсан бол хүнсний соданы тусламжтайгаар асуудлаасаа салаарай. Содыг устай хольж зуурмаг болгоод үсэндээ түрхэж, хэсэг хугацааны дараа угаана. 

Хаг арилгана

3 Хувцасны толбо арилгана

Хувцсан дээр тогтсон толбыг арилгахад хүнсний сода нь маш том тус хүргэх аж. Та толботой хэсэгт содны зуурмагыг тавьж, 5-10 минут байлгасны дараа үрж угаагаарай. 

Хувцасны толбо арилгана

4 Шинэхэн жимс, ногоог угаах

Та жимс, ногоог угаахдаа содатай ус ашиглаарай. Энэ нь бохирдол, нян бактерийг илүү сайн устгах аж. 

Шинэхэн жимс, ногоог угаах

5 Тавилга цэвэрлэх

Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд аяганы талаар сода хийж шүүгээний буланд тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд эвгүй үнэр арилсан байх болно

Тавилга цэвэрлэх

6 Хумс бэхжүүлнэ

Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал хүнсний содыг устай зуурч, хумсандаа түрхээрэй.

Хумс бэхжүүлнэ

7 Гарны эвгүй үнэр арилгана

Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй шүү дээ. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаагаарай.

Гарны эвгүй үнэр арилгана

8 Махны модыг цэвэрлэх

Махны модыг яг л шинэ мэт өөгүй, элдэв үнэр, бохирдолгүй болгоё гэвэл хүнсний содаар үрж, угаах хэрэгтэй. Үүний дараа цэвэр усаар зайлахад махны мод шинэ мэт сайхан болсон байх болно.

Махны модыг цэвэрлэх

9 Хөлс дарагчийг орлоно

Хэрэв танд хөлс дарагч байхгүй бол хүнсний содыг ашиглаж болно. Хүнсний содыг сугандаа түрхэхэд л хангалттай. 

Хөлс дарагчийг орлоно

10 Амны эвгүй үнэрийг арилгана

Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай.

Амны эвгүй үнэрийг арилгана

107
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()