Компьютерийн гаран дээрх энэ товч ямар үүрэгтэй вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа компьютерийг өргөн ашигладаг ч гэлээ, зарим нэг функц болон товчлуурын гүйцэтгэх үүргийг төдийлөн сайн мэддэггүй. Иймд өнөөдөр та бүхэндээ "Windows" товчлуурын үүргийг хүргэхээр бэлтгэлээ. 

Компьютерийн гаран дээрх энэ товч ямар үүрэгтэй вэ?
Хаах
Сурталчилгаа

"Windows" - "Start" цэсийг нээж хаана.

"Windows" + А - "Notification Center"-ийг нээнэ. /Windows 10 үйдлийн систем дээр ашиглах боломжтой бөгөөд таны компьютертэй холбоотой мэдээллүүдийг харуулна/

"Windows" + В - Компьютерийн дэлгэцний баруун доод буланд байрлах "Hidden bar" буюу танд хэрэгтэй төрөл бүрийн "Tools"-ийг нээнэ.

"Windows" + Ctrl + В + нэмэх тэмдэг - Таны ашиглаж буй "Browser" буюу "Хөтөч"-ийн хэмжээг томруулна.

"Windows" + C + нэмэх тэмдэг - Дэлгэцэн дээрх зүйлсийн хэмжээг томруулна.

"Windows" + D + нэмэх тэмдэг - Таны ашиглаж буй "Browser"-т нээгдсэн бүх шинэ цонхыг алга болгоно.

"Windows" + Е - "My Computer" цэсийг нээнэ.

"Windows" + F -  Компьютерээс хайлт хийх хэсгийг гаргаж ирнэ.

"Windows" + L - "Lock Screen" горимыг ажиллуулна. Хэрвээ та түр зуур гадуур гарах ажилтай болсон бол, энэ горимыг идэвхжүүлснээр компьютер тань унтрахгүйгээр амрах болно.

"Windows" + M - "Browser" дээрх бүх идэвхтэй байгаа цонхуудыг хаана.

"Windows" + P - Компьютерээ бусад төхөөрөмжүүд /Printer, Scanner гэх мэт/-тэй холбох цонхыг гаргаж ирнэ.

"Windows" + R - "Run" коммандыг ажиллуулна.

"Windows" + Т - Нээгдсэн цонх хооронд шилжинэ. Гэхдээ тухайн цонхоо сонгох үедээ "Enter" дарах хэрэгтэй.

"Windows" +  Pause - Компьютерийн үзүүлэлтийг харуулна.

"Windows" + F1 - "Help and Support Center for Windows" цонхыг гаргаж ирнэ. 

"Windows" + Доошоо харсан сум - Тухайн цонх "Maximize" хэмжээтэй байвал "Minimize" болгож жижигрүүлнэ. 

"Windows" + Дээшээ харсан сум - Харин энэхүү комманд нь дээрх үйлдийн эсрэг үйлдэл юм. 

"Windows" + 2 нэмэх тэмдэг - Таны компьютерийн дэлгэцийг томруулна..

"Windows" - 2 хасах тэмдэг - Компьютерийн дэлгэцийг тань эсрэгээр нь жижигрүүлнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()