Шингэний дутагдалд орсныг тань илтгэх 8 шинж тэмдэг

Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Тийм ч учраас өдөр тутмын амьдралдаа тогтмол ус ууж хэвших нь эрүүл мэнд болон бие организмд сайнаар нөлөөлж, өвчин зовлон тусахаас урьдчилан сэргийлэх ач тустай байдаг юм. Гэвч бид ус уулгүй явснаар шингэний дутагдалд орох нь бий. Энэ нь даамжирсаар аюултай нөхцөл байдалд хүргэдэг бөгөөд бид та бүхэнд шингэний дутагдалд орсныг тань илтгэх 8 шинжийг дуулгая. 

Шингэний дутагдалд орсныг тань илтгэх 8 шинж тэмдэг
Хаах
Сурталчилгаа

1 Ойр ойрхон шээс хүрэх

Ямар нэгэн өвчин зовлон тусаагүй, эрүүл бие организмтай хүн өдөрт 6-7 удаа бие засдаг байна. Харин эсрэгээрээ эрүүл биш бол, өдөрт 8-10 удаа бие засдаг бөгөөд энэ нь бие организм хангалттай хэмжээний ус авч чадахгүй байгаа гэсэн үг ажээ. Хэрвээ та тогтмол ус ууж хэвшихгүй бол, уг нөхцөл байдал даамжирсаар бөөрийг өвчлүүлэх нь бий.

Ойр ойрхон шээс хүрэх

2 Арьс хуурайших

Арьс тань хэт их хуурайших болсон бол, шалтгаан нь хангалттай хэмжээний ус уухгүй байгаатай салшгүй холбоотой ажээ. Харин цаг тутамд нэг стакан ус уувал, арьс толигор, зөөлөн болдог байна.

Арьс хуурайших

3 Толгой өвдөх

Толгой өвдөх хэд хэдэн шалтгаанууд байдаг хэдий ч, тэдгээрээс хамгийн түгээмэл нь шингэний дутагдал буюу ус уухгүй байх явдал юм. Толгойн өвдөлтийг эм уугаад намдааж болох ч, тогтмол ус ууж хэвшвэл уг өвчнийг намдааж болох юм.

Толгой өвдөх

4 Ам хатах

Байн байн ам хатаад байвал, бие организмд тань ус дутагдаж байна гэж ойлгож болох юм. Харамсалтай нь хүмүүсийн дийлэнх нь ам хатлаа гээд хийжүүлсэн ундаа, жүүс юм уу эсвэл хүйтэн шар айраг залгилах нь бий. Энэ нь буруу бөгөөд үүний оронд ус уух хэрэгтэй ажээ.

Ам хатах

5 Шээсний өнгө өөрчлөгдөх

Шээсний өнгө өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл биш болохыг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх биз ээ. Хэрвээ таны шээсний өнгө өмнөхөөсөө өөрчлөгдөж, өтгөн шар өнгөтэй болсон бол, энэ нь чандмань эрдэнэ болсон усыг хангалттай хэмжээгээр уухгүй байгаагийн шинж байдаг гэнэ. 

Шээсний өнгө өөрчлөгдөх

6 Өлсөх

Та магадгүй гайхаж байж болох юм. Гэвч хүн ердийн үеэсээ хэт ихээр өлсөх нь биед шингэн дутагдсаны шинж байдаг ажээ. Өлслөө гээд янз бүрийн хоол хүнс идэлгүй, нэг стакан ус ууж хэвшээрэй. Гэхдээ таныг юу ч идэлгүй, зөвхөн ус уугаарай гэж хэлээгүй болохыг анхаарна уу.

Өлсөх

7 Толгой эргэх

Толгой эргэх нь ерөнхийдөө ядаргаанд орж байгаагийн нэгээхэн илрэл байдаг хэдий ч, шингэний дутагдалд орсонтой ч мөн салшгүй холбоотой байдаг аж. Харин өдөрт нэг стакан ус уувал үүнээс сэргийлж болох юм.

Толгой эргэх

Архаг шингэний дутагдал

Хэрвээ та тогтмол ус ууж хэвшихгүй бол, энэ нь яваандаа даамжирсаар шингэний архаг дутагдалд оруулдаг байна. Дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд: 

  • Бие засах үед өвдөх
  • Юм амархан мартах
  • Сэтгэл санаа тавгүйрхэх
  • Цусан дахь холестерол ихсэх
  • Цээжээр хатгуулж өвдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()