Бидний нүдээ гэмтээж буйг илтгэх 5 шинж

Хүний биеийн хамгийн эмзэг эрхтэн бол нүд юм. Мэдээж нүдээ гэмтээж, өвчлүүлэн, хараагаа муутгахыг хүсэх хүн гэж хаана ч байхгүй боловч, өдөр тутмын арчилгаа, буруу зуршил зэргээс болж нүдээ гэмтээх нь бий. Өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн нүдээ гэмтээдэг түгээмэл шалтгаануудыг дуулгаж, үүнээс сэрэмжилж явахыг зөвлөхөөр шийдлээ. 

Бидний нүдээ гэмтээж буйг илтгэх 5 шинж
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Нарны шил зүүдэггүй

Нарны шил таны нүдийг хорт ягаан туяанаас хамгаалж, өвчлөхөөс сэргийлдэг. Нарнаас ялгарах энэхүү хорт туяа нь нүдэнд шингэснээр эвэрлэг бүрхэвч болон салстыг гэмтээж, түлдэг байна. Иймд та зуны нар шарсан өдрүүдэд нүдээ хамгаалах үүднээс шил зүүж байгаарай. Гэхдээ маш сайн чанарын линзтэй шилийг сонгож зүүх ёстой гэдгийг бүү мартаарай.

Нарны шил зүүдэггүй

2 Контакт линзтэйгээ унтах

Зарим контакт линзийг зүүж, унтах боломжтой байдаг. Гэхдээ нийт линзний ихэнх нь авалгүй унтсанаар хүний нүдэнд олон сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нь нүдний эвэрлэг бүрхэвчийг гэмтээж, хорсгодог байна. Мөн та өдөр бүр линзээ цэвэрлэж, ариутгах хэрэгтэй ба эс бөгөөс линзэнд төрөл бүрийн микроб үржиж, нүдний эрүүл аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг аж. 

Контакт линзтэйгээ унтах

3 Нүдээ нухлах

Нүдээ нухлах нь таагүй үр дүнд хүргэдэг. Учир нь бидний гарт наалдсан нян, бактери нь нүдэнд халдварлаж, өвчлөхөд хүргэдэг ажээ. Хэрэв нүд тань тэсэхийн аргагүй загатнаад байвал гараа цэвэрлэсний дараа нухаж болно. 

Нүдээ нухлах

4 Хэт удаан телевизор үзэх

Өнөөдөр хүмүүсийн ихэнх нь гар утас, компьютер болон телевизор ширтэж ихэнх цагийг өнгөрүүлдэг билээ. Үүнээс болж жилээс жилд хараа муутай, нүдний өвчлөлтэй хүмүүс ихэсч байгаа нь нууц биш юм. Ялангуяа эдгээр зүйлсийг ойроос харах нь нүдэнд илүүтэй сөргөөр нөлөөлж, нүдийг ядаргаанд оруулж, зөөлөн эдийг нь гэмтээдэг аж. Энэхүү аюулаас сэргийлэхийн тулд та ердөө телевизор үзэх, компьютер, гар утас ашиглах цагаа багасгахад л хангалттай юм. 

Хэт удаан телевизор үзэх

5 Нүүрний будагтайгаа унтах

Нүүрний будагтайгаа унтах нь арьсыг гундааж, батга гаргахаас гадна, нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Будаг нь нүдэнд орж, харшил үүсгэж, загатнуулах бөгөөд энэ үед гараараа нухлах нь байдлыг улам бүр дордуулж, нүд үрэвсэхэд хүргэх нь бий. Иймд бүсгүй та орой бүр нүүрний будгаа арилгаж байхаас гадна, нүднийхээ дотор тал руу будаг оруулахаас сэргийлж, аль болох хөнгөн будаж байгаарай.

Нүүрний будагтайгаа унтах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()