“NBA”-д яг одоо тоглож байгаа хамгийн царайлаг 10 тамирчин

Сагсан бөмбөг нь олон сая үзэгчидтэй спортын нэг бөгөөд өдрөөс өдөрт тус спортыг сонирхож, хичээллэх залуусын тоо нэмэгдсээр байгаа билээ. Харин өнөөдөр та бүхэндээ "NBA" буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоонд яг одоо тоглож байгаа тамирчдаас хамгийн царайлаг залуусыг онцлон танилцуулахаар бэлтгэсэн юм. 

“NBA”-д яг одоо тоглож байгаа хамгийн царайлаг 10 тамирчин
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 Двэйн Вейд (Dwayne Wade)

Төрсөн он, сар, өдөр: 1982 оны 1-р сарын 17

Баг: "Чикаго Буллс"

Байрлал: Довтлогч

Дугаар: 3

"Миами Хит" багт олон жил үнэнч зүтгэж, 3 аваргын цомыг авчирсан алдарт тамирчин нь энэ улиралд "Чикаго Буллс" багт тоглож байсан боловч харамсалтайгаар тохойгоо бэртээж, улирлаа дуусгасан билээ. Түүнийг "NBA"-д анх хөл тавихад нь хүн бүр л сайхан залуу хэмээн шагшиж, охид бүсгүйчүүд эрхгүй дурлаж байсан бол 13 улирал тоглосны дараа ч тэрээр царайлаг төрхөөрөө гайхагдаж, жагсаалтанд багтаж чаджээ. 

Двэйн Вейд (Dwayne Wade)

9 Ди Анжело Рассел (D'Angelo Russell)

Төрсөн он, сар, өдөр: 1996 оны 2-р сарын 23

Баг: "Лос Анжелес Лейкерс"

Байрлал: Холбон тоглогч

Дугаар: 1

Домогт "Лос Анжелес Лейкэрс" багийн ирээдүй гэгдэж байгаа Рассел нь үргэлж загварлаг хувцаслалт, царайлаг төрхөөрөө гайхагдаж, олны хэл аманд өртдөг нэгэн юм. Сахилгагүй Расселд сэтгэл алдарч, дурлах охидыг тоолж баршгүй олон аж.

Ди Анжело Рассел (D'Angelo Russell)

8 Кайл Корвер (Kyle Korver)

Төрсөн он, сар, өдөр: 1981 оны 3-р сарын 17

Баг: "Клевланд Кавальерс"

Байрлал: Хамгаалагч

Дугаар: 26

Гурвын зайнаас алдалгүй шидэж, шүтэн бишрэгчиддээ бэлэг барьдаг нэрт тамирчин залууг Холливуудын сайхан залуусын нэг Эштон Катчертай адилхан хэмээх хүмүүс олон байдаг. Түүний даруухан зан ааш нь сайхан царайг илүүтэй чимж, сэтгэл татам болгодог юм. 

Кайл Корвер (Kyle Korver)

7 Кармело Антони (Carmelo Anthony)

Төрсөн он, сар, өдөр: 1984 оны 5-р сарын 29

Баг: "Нью Йорк Никс"

Байрлал: Довтлогч

Дугаар: 7

"Нью Йорк Никс" багийн довтолгч Кармело Антони нь "NBA"-д хөл тавьсан цагаасаа л охидын анхаарлыг татаж, царайлаг төрхөөрөө гайхагдаж байсан билээ. Мөн түүний загварлаг хувцаслалт, сайхан биеийг дурдахгүй байхын аргагүй юм. 

Кармело Антони (Carmelo Anthony)

6 Марк Гасол (Marc Gasol)

Төрсөн он, сар, өдөр: 1985 оны 1-р сарын 29

Баг: "Мемфис Гриззлис"

Байрлал: Төв

Дугаар: 33

Испани гаралтай царайлаг залуу нь олон охидын зүрхийг уярааж, сэтгэлийн нарийн утсыг хөндөхийн зэрэгцээ ур чадвараа гайхуулж яваа билээ. Ахынхаа хамтаар "NBA" гэх том өрхөд нэгдэж, довтолгоо, хамгаалалтаар лигд дээгүүр бичигддэг түүний тоглолт, царай төрхийг хараад дурлахгүй байна гэдэг бэрх билээ.

Марк Гасол (Marc Gasol)

5 Чандлер Парсонс (Chandler Parsons)

Төрсөн он, сар, өдөр: 1988 оны 10-р сарын 25

Баг: "Мемфис Гриззлис"

Байрлал: Довтлогч

Дугаар: 25

Япон улсад явуулсан хамгийн царайлаг сагсанбөмбөгч хэн бэ? гэх санал асуулгаар Чандлер Парсонс хамгийн олон санал авсан байдаг. Мэдээж түүнийг царайлаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Харин тоглогчийн тухайд энэ улиралд "Мемфис Гриззлис" багтай гэрээ байгуулсан боловч бэртэж, улирлаа дуусгахад хүрсэн юм. 

Чандлер Парсонс (Chandler Parsons)

4 Стефен Көрри (Stephen Curry)

Төрсөн он, сар, өдөр: 1988 оны 3-р сарын 14

Баг: "Голден Стейт Варриорс"

Байрлал: Холбон тоглогч

Дугаар: 30

Улиралын хоёр удаагийн "Үнэ Цэнэтэй Тоглогч", "NBA"-гийн аварга Стефен Көрриг танихгүй хүн гэж ховор биз ээ. Түүний гайхалтай ур чадвар, царайлаг төрх нь олон охиныг сагсанбөмбөгт хайртай, дуртай болгосон гэхэд хилсдэхгүй. 

Стефен Көрри (Stephen Curry)

3 Кевин Лов (Kevin Love)

Төрсөн он, сар, өдөр: 1988 оны 9-р сарын 7

Баг: "Клевланд Кавальерс"

Байрлал: Хүчний довтлогч

Дугаар: 0

Өнгөрсөн улирлын аварга, чадварлаг тоглогч Кевин Ловыг хүмүүс загвар өмсөгч, жүжигчинтэй андуурч, эндүүрэх нь бий. Түүний сайхан царай, гайхалтай тоглолтыг хараад хайлан урсахгүй бүсгүй гэж ховор болов уу? Кевин Лов нь Холливуудын нэрт жүжигчин Коди Хорнтой үерхдэг юм. 

Кевин Лов (Kevin Love)

2 Ж. Ж. Редик (J.J.Redick)

Төрсөн он, сар, өдөр: 1984 оны 6-р сарын 24

Баг: "Лос Анжелес Клипперс"

Байрлал: Хамгаалагч

Дугаар: 4

Холливуудын алдарт жүжигчидтэй андуурам царай зүс сайтай, уран гоёмсог тоглолттой Реддик нь олон мянган шүтэн бишрэгчтэй. Гэхдээ тэдний ихэнх нь эмэгтэй гэдэгт итгэлтэй байна. Учир нь хэн түүн шиг сайхан залууг харж бишэрч, тоглолтыг нь шимтэн үзэхийг хүсэхгүй байх билээ. 

Ж. Ж. Редик (J.J.Redick)

1 Зак Лавин (Zach Lavine)

Төрсөн он, сар, өдөр: 1995 оны 3-р сарын 10

Баг: "Миннесота Тимбервулвз"

Байрлал: Хамгаалагч

Дугаар: 8

"Бүх Оддын Тоглолтын Цагирган Дээрээс Довтлох Тэмцээн"-ий хоёр удаагийн аварга Зак Лавин нь яг одоо тоглож буй "NBA"-ийн тамирчид дундаас хамгийн царайлаг гэх цолыг хүртжээ. Түүнийг охид бүсгүйчүүд цагирган дээрээс довтолж байхдаа хамгийн дур булаам харагддаг гэж үзсэн бөгөөд түүнийг харахын тулд олон мянган км замыг туулан ирж, тоглолтыг нь үзсэн охидыг тоолж баршгүй юм. 

Зак Лавин (Zach Lavine)

118
таалагдаж байна

37
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()