Үүнийг түрхээд хар, цагаан батганаасаа салаарай!

Цэвэрхэн арьс нь гоо сайхныг илтгэх нэгээхэн хэмжүүр болдог. Тиймдээ ч хүн бүхэн элдэв батга, нөсөө толбогүй арьстай байхыг хичээж, төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг билээ. Харин та үүний оронд бидний дуулгах байгалийн гаралтай хүнсийг хэрэглээд хар болон цагаан батганаас салж, өө сэвгүй цэвэрхэн арьстай болоорой. 

Үүнийг түрхээд хар, цагаан батганаасаа салаарай!
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вазелина + хүнсний скоч

Энэхүү аргыг усанд орсны дараа хэрэглэхэд тохиромжтой. Учир нь халуун ус нүүрэн дээрх нүхний сүвийг нээчихдэг. Та хар болон цагаан батгатай хэсэгтээ вазелин түрхэж, хүнсний скочоор ороогоорой. Үүн дээрээ халуун алчуур тавьж, хөртөл нь байлгана. Дараа нь нүүрэн дээрх илүүдэл вазелинаа арчиж авах хэрэгтэй бөгөөд эцэст нь хөвөнтэй модонд лосьон шингээж тухайн хэсэгтээ түрхээрэй. 

Сард нэгээс хоёр удаа хэрэглэнэ. 

Вазелина + хүнсний скоч

2 Кокосын тос + эфирийн тос

Шилэн саванд 1/4 аяга кокосын тос (хэрэглэхээс өмнө 10-15 секунд богино долгионы зууханд халаасан байх) хийж, дээр нь 10 дусал нимбэг, лаванда цэцэг, цайны модны тос нэмж хутгана. Үүнийгээ өглөө оройдоо нүүрээ угаасны дараа батгатай хэсэгтээ түрхээрэй. Шилэн савтай тосоо өрөөний температурт хадгалж хэрэглэж болох юм.

Сард нэгээс хоёр удаа хэрэглэнэ. 

Кокосын тос + эфирийн тос

3 Шанцай + овьёосны гурил

Нэг цайны халбага овьёосны гурилыг адил хэмжээний шанцайтай хольж, дээр нь бага зэрэг бүлээн ус нэмж зуурна. Энэ нь өтгөн байх ёстойг анхаараараай. Бэлтгэсэн зуурмагаа нүүрэндээ түрхэж, хурууны өндгөөрөө иллэг хийх хэрэгтэй. Ойролцоогоор 1 минут нүүрээ үрж, гуужуулсны дараа нүүрээ хүйтэн усаар угаана. 

Санамж: Нүүрээ үрж байх үед шанцай нь хорсгож мэдэх хэдий ч угаасны дараа зүгээр болох аж.

Сард хоёроос олон удаа хэрэглэж болохгүй. 

Шанцай + овьёосны гурил

4 Нүүрсэн эм + ногоон шавар

1/2 цайны халбага нунтаг нүүрсэн эмийг 1 цайны халбага ногоон шавартай хольж, дээр нь 1/2 цайны халбага бүлээн ус хийж зуураарай. Зуурч, бэлтгэсэн маскаа нүүрэндээ багс ашиглан түрхэх бөгөөд бүрэн хатсаны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэж болох юм. 

Нүүрсэн эм + ногоон шавар

5 Нимбэг + зөгийн бал + элсэн чихэр

Нимбэгийг голоор нь зүсч хуваагаад дээр нь зөгийн балыг түрхээрэй. Үүн дээрээ 2 чимх бор элсэн чихэр цацаж тараана. Бэлтгэсэн нимбэгээрээ батгатай хэсгээ үрж, тойрог хэлбэрээр иллэг хийгээрэй.  

Энэхүү аргыг долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай. 

Нимбэг + зөгийн бал + элсэн чихэр

6 Кокосын тос + нунтаг кофе

Та 1/2 аяга кокосын тосыг 1/2 аяга шинэхэн нунтаг кофетой хольж, хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, сайтар үрэх бөгөөд хангалттай гуужуулсны дараа 5 минут тайван суугаарай. Эцэст нь хүйтэн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Хэрэглээд илүү гарсан зуурмагаа хэвэнд хийж, хөргөгчинд хадгалаад дараа нь хэрэглэж болох юм. 

Долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай. 

Кокосын тос + нунтаг кофе

7 Зуун настын гель + цагаан шавар + эфирийн тос

Та 2 цайны халбага цагаан шавар, 1 цайны халбага зуун настын гель, 1 цайны халбага ус, 3 дусал лаванда цэцгийн тосыг нийлүүлж шаазан аяганд хийгээрэй. Үүнийгээ сайтар хутгаж, зуурсны дараа нүүрэндээ түрхэжг 10 минутын дараа бүлээн усаар угаана.

Сардаа хоёр удаа хэрэглэнэ.

Зуун настын гель + цагаан шавар + эфирийн тос

8 Овьёосны кааш + тараг + оливын тос

1/4 аяга овьёосны кааш, 2 цайны халбага тараг, 2 цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага оливын тосыг хамтад нь блендэрт хийж эргүүлнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 1-2 минут үрээрэй. Дараа нь бүлээн усаар угаана. Харин та хэт эмзэг арьстай бол маскаа түрхээд нүүрээ үрэлгүй орхиж 5-7 минутын дараа угааж болно.

Долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэнэ.

Овьёосны кааш + тараг + оливын тос

9 Элсэн чихэр + зөгийн бал + оливын тос + ванилийн ханд

Та 1/4 аяга цагаан элсэн чихрийг, 1/4 аяга бор элсэн чихэртэй хольж, хутгана. Дээр нь 1/4 аяга оливын тос, 1 хоолны халбага зөгийн бал, 1/2 цайны халбага ванилийн ханд нэмж сайтар холиорой. Бэлтгэсэн скрабаа нүүрэндээ түрхэж, үрээд бүлээн усаар угаана. Илүү гарсан скрабаа шилэн саванд хийж, өрөөний температурт хадгалаарай. 

Долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.

Элсэн чихэр + зөгийн бал + оливын тос + ванилийн ханд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()