Азиудаас юу сурч болох вэ?

Ази тивд орших олон улс орнууд дэлхийн түүх, өв соёлд асар их зүйлийг бүртгүүлж, нэрлэж баршгүй олон гайхалтай зүйлсийг бий болгож, бүтээсэн билээ. Тэд хурдан хөдөлгөөнтэй, гярхай, хөдөлмөрч бөгөөд сэтгэн бодох чадвар өндөртэй, бүтээлч хүмүүс байдаг. Иймд өнөөдөр бид танд зөвхөн Ази тивд орших улс орнуудын ард иргэдийн ахуй амьдралдаа ашигладаг шалгарсан 13 аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг сурч аваад, амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Азиудаас юу сурч болох вэ?
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Чипс идэхдээ савх ашиглах

Чипс идэхэд гар бохирддог шүү дээ. Тэгвэл Азиуд чипс идэхдээ савх ашигладаг бөгөөд энэ нь гар бохирдохоос сэргийлэхээс гадна, гаранд ямар нэгэн үнэр шингээдэггүй гэдгээрээ ихээхэн өвөрмөц юм. 

Чипс идэхдээ савх ашиглах

2 Давс, нимбэг ашиглан алимыг муутгахгүй байх

Энэхүү арга нь алим ашиглаж жигнэмэг, салат болон хөнгөн зууш гэх мэт олон нэр төрлийн хоол хүнс хийж идэх дуртай хүмүүст хэрэг болох нь дамжиггүй юм. Хальсалж, зүссэн алим дээрээ бага зэрэг нимбэгний шүүс дусааж, дээрээс нь чимх давс цацаарай. Ингэснээр алим муудаж, өнгө нь харлана гэж дахин санаа зовох хэрэггүй болох ажээ.

Давс, нимбэг ашиглан алимыг муутгахгүй байх

3 Хувцасны үрчгэрийг индүү ашиглалгүй арилгах

Хэрвээ танд хувцсаа индүүдэх цаг зав байхгүй эсвэл буудалд байгаа нөхцөлд үрчийсэн хувцсаа угаалгын өрөөнд өлгөж, шүршүүрээ гоожуулаарай. Халуун усны ууранд хувцасны тань үрчгэр арилах болно. 

Хувцасны үрчгэрийг индүү ашиглалгүй арилгах

4 Хөргөгчний эвгүй үнэрийг цайны хандаар үгүй хийх

Азиудын хувьд хоол хүнсээ кимчинээс авахуулаад олон нэр төрлийн амтлагчаар амталдаг учраас хөргөгч нь хурц, эвгүй үнэртэй болсон байдаг. Тэгвэл тэд уг асуудлыг хэрэггүй болсон цайны хандыг хатааж, хөргөгчиндөө хийж, шийдвэрлэдэг ажээ. Ингэснээр хөргөгчин дэх эвгүй үнэр богино хугацааны дараа гэхэд арилах юм.

Хөргөгчний эвгүй үнэрийг цайны хандаар үгүй хийх

5 Будаагаар цавуу хийх

Ямар нэгэн байдлаар цавуу хэрэг болсон үед будаа буцалгаж, цавуу гаргаж авч болдгийг та өмнө нь сонсож байсан уу? Энэ нь Япончуудын уламжлалт арга бөгөөд жирийн цавуунаас ялгаагүй эд зүйлсийг сайн наадаг байна. Будааны цавуу хэрхэн хийхийг ЭНД дарж үзээрэй.

Будаагаар цавуу хийх

6 Давс, перец ашиглаад гэрийн чийгийг алга болгох

Давс, перец болон түүхий будааг саванд хийж, тавганд цацаад, аль нэг өрөөндөө тавиарай. Ингэхдээ сайтар сэгсрэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй юм. Үр дүнд нь гэр дэх чийг алга болох болно.

Давс, перец ашиглаад гэрийн чийгийг алга болгох

7 "Soy" соусоор багахан хэмжээний түлэгдэлтийг эмчлэх

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, "soy" соус нь хөнгөн түлэгдэлтээс үүдэлтэй улаалт, тууралтыг эмчилж, өвдөлтийг намдаадаг байна.

"Soy" соусоор багахан хэмжээний түлэгдэлтийг эмчлэх

8 Эквалитын тос хэрэглэх

Эквалитын тосыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшсэнээр дараах өвчнүүдээс сэргийлж, эмчилж болдог байна. Үүнд:

  • Толгой өвдөх
  • Шүд өвдөх
  • Булчин чилж өвдөх
  • Шавжинд хатгуулсны дараах өвдөлт
  • Цээжээр хорсож өвдөх /Цээж болон ходоодон дээрээ эквалитын тосноос түрхэнэ/

Эквалитын тос хэрэглэх

9 Нуруу болон хүзүү өвдөхийг будаагаар намдаах

Азиуд нуруу болон хүзүү өвдөх үед нэгэн уламжлалт эмчилгээг түлхүү ашигладаг бөгөөд энэ нь ихээхэн үр дүнтэй юм. Хуучин оймсонд будаа хийж /Хэрвээ та хүсвэл дээрээс нь бага зэрэг тос хийж болно/ сайтар зангидах хэрэгтэй бөгөөд үүнийгээ 40 секундын турш богино долгионы зууханд халааж, өвдөлт мэдрэгдэж байгаа хэсэг дээрээ тавиарай.

Нуруу болон хүзүү өвдөхийг будаагаар намдаах

10 Сэнсийг илүү хүйтнээр үлээлгэх

Азийн ихэнх улс орнуудад зуны улиралд айхтар халдаг нь нууц биш юм. Энэ үед айл өрх, албан байгууллага бүр өрөө, тасалгаандаа сэнс тавьж, агааржуулалтын системээ ажиллуулдаг. Тэгвэл та сэнснээсээ зурганд үзүүлсэн шиг цэв хүйтэн, мөс хийсэн хуванцар савтай уснууд тавьж, үлээлгээрэй. Илүү хүйтнээр үлээх болно.

Сэнсийг илүү хүйтнээр үлээлгэх

11 Жинсэн өмдийг өмсөж үзэлгүйгээр таарах эсэхийг нь мэдэх

Хятад, Вьетнам болон Азийн ихэнх улс орнуудад хувцсыг худалдаж авахдаа заавал өмсөж үзэх шаардлагагүй байдаг бөгөөд энэ нь тэдний хувцас худалдан авах өвөрмөц аргатай холбоотой юм. Тэгээд ч зарим үед таалагдсан өмдөө өмсөж үзэлгүй авах тохиолдол амьдралд бишгүй дээ л нэг гардаг шүү дээ. Үүний тулд та өмдний дээд хэсгийг хүзүүгээрээ ороож үзээрэй. Хэрвээ хоёр үзүүр нь яг нийлж байвал, танд таарна гэсэн үг юм. 

Жинсэн өмдийг өмсөж үзэлгүйгээр таарах эсэхийг нь мэдэх

12 Цонх угаахдаа сонин ашиглах

Цонх угаах үед зориулалтын даавуу юм уу, алчуурыг зайлшгүй авах шаардлагатай болдог. Тэгвэл Азиуд үүнийг ердөө сонингийн тусламжтай хялбархан шийддэг байна. Сонин нь шалгарсан зүлгүүрийн материал бөгөөд цонхны шилэнд ямар нэгэн зураас, толбо үлдээхгүйгээс гадна, гялтганасан болгож харагдуулахад ихээхэн тусалдаг гэнэ.

Цонх угаахдаа сонин ашиглах

13 Хэрэггүй болсон цаасыг хогийн сав болгох

Хогийн савыг өрөө бүртээ тавих юм уу, эсвэл байнга хажуудаа авч явах боломжгүй байдаг шүү дээ. Тэгвэл уг асуудлыг хэрэггүй болсон хайрцаг, цаасны тусламжтайгаар бяцхан хогны сав хийж шийдээрэй. 

Хэрэггүй болсон цаасыг хогийн сав болгох

24
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()