Тамхи татахаа боливол бидний биед юу болох вэ?

Эрдэмтэн судлаачид тамхи татах нь хүний бие организмд бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг болохыг олон удаагийн судалгаагаар нотолсоор байна. Гэвч тамхи татдаг хүмүүс уг хорт зуршлаа хаяж чадахгүй байсаар эрүүл мэндээ хохироосоор байгаа билээ. Тэгвэл "Center for Disease Control and Prevention" гэх газраас тамхи татахаа больвол тодорхой хугацаануудад хүний биед ямар зүйлс тохиолддог болохыг олж мэдсэн байна.

Тамхи татахаа боливол бидний биед юу болох вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрвээ та тамхи татахаа больвол ердөө 20 минутын дараагаар таны бие организмд олон өөрчлөлт явагдаж, эрүүл саруул, урт удаан амьдрах үндэс тавигдах гэнэ.

20 минут

Зүрх эргээд хэвийн ажиллагаатай болно. Хялгасан судас болон биеэр урсаж буй бохирдсон судаснууд цэвэрлэгдэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч, гар болон хөлийн хуруунуудын мэдрэмтгий чанар нэмэгдэнэ.

12 цаг

Цусанд агуулагдах нүүрстөрөгчийн давхар исэл багасч, эсрэгээрээ хүчилтөрөгчийн хэмжээ ихсэнэ. Ингэснээр цусанд агуулагдах дээрх найрлагуудын хэмжээ тэнцвэржих юм.

14 хоног - 3 сар

Зүрхний шигдээс өвчин тусахаас сэргийлнэ. Тамхи татах дур хүсэл буурч, цусны эргэлт сайжрана. Уушгины үхэжсэн эд эс сэргэж, доголдсон үйл ажиллагаа хэвийн болно.

1-9 сар

Ханиалгах болон амьсгал авах үеийн хүндрэлийг хэвийн болгоно. Гэхдээ энэхүү нөхцөл байдал бие дэх тамхины хор нөлөө бүрэн устаж, үгүй болсны дараа хэвийн байдалд шилжих болохыг анхаарна уу.

1 жил

Тамхины хэрэгцээ багасна. Арьсны үхэжсэн өнгө алга болж, эргээд уян хатан шинж чанартай болно. Титэм судаснаас үүдэлтэй зүрхний шигдээс өвчин тусах магадлал 50 хувь буурна.

5 жил

Цусны бохирдол бүрэн цэвэрлэгдэж, төлжилт явагдаж эхлэнэ. Зүрхний цохилт хэвийн цохилдог болно. Мэдрэлийн систем болон дархлаа өмнөхөөсөө илүү сайжрана.

10 жил

Уушгины хавдартай болох магадлал тамхи татаж буй хүнийхтэй харьцуулахад 50 хувиар буурна. Амны хөндий, улаан хоолой, бөөр болон нойр булчирхайн хавдар тусахаас сэргийлнэ.

15 жил

Тамхи татдаггүй хүний адилаар титэм судаснаас үүдэлтэй зүрхний шигдээс өвчин тусах болон дээр дурдсан хавдруудаар өвчлөхгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()