Танд хэдийн тоо аз авчирдаг вэ? /Зурхай/

2017-03-23, 19:37
111,682

Бидний эргэн тооронд төрөл бүрийн тоо эргэлдэж байдаг. Гар утасны дугаар, машины дугаар, төрсөн өдөр, бичиг баримтын дугаар гээд л маш олон тоонууд байх боловч бид үүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй билээ. Гэвч зурхайн мэрэгт тоо бүр нь өөртөө төрөл бүрийн утга, энергийг агуулж байдаг хэмээсэн бөгөөд энэ нь эзэндээ тухайн энергиэ өгч, амжилт уу? азгүйтэл үү? гэх замыг нь зааж өгдөг байна. Иймд бид та бүхэндээ аз жаргал, амжилт авчрах шидэт тоонуудыг таницуулахаар бэлтгэсэн юм.

Танд хэдийн тоо аз авчирдаг вэ? /Зурхай/

1 Нар - 1

Нар нь арслангийн ордныхонд ивээлээ хайрлаж, тэдний эрч хүчийг бэлгэддэг байна. Шинэ зүйлд хүчээ сорьж, хувийн бизнес эхлүүлбэл амжилттай байх нь бий. 1 гэсэн тоо бол арслангийнханд асар их амжилт авчирдаг бол, 2-ын тоо тэдний амжилтыг үгүй хийдэг ажээ. 

Нар - 1

2 Сар - 2

2-ын тоо нь мэлхийн ордныхонд хайр сэтгэлийн тал дээр азтай, одтой байхад нь туслахаас гадна, учирч болзошгүй саад бэрхшээлээс хамгаалдаг байна. Харин 7-ын тоо тэдэнд азгүйтэл авчирдаг.

Сар - 2

3 Ангараг - 3

Энэ нь хонь болон хилэнцийн ордны хүмүүсийн азын тоо билээ. Тэмцээн уралдаанд оролцохдоо үргэлж 3-ын тоог ашиглах юм уу, эсвэл өөртөөгөө ойр байлгах хэрэгтэй юм. Мөн 3-ын тоо орсон гэрээ байгуулах нь амжилт дагуулах бөгөөд гурвалжин хэлбэрийн сахиусыг үргэлж зүүж яваарай. 

Ангараг - 3

4 Буд - 4

Мэдлэг, оюун ухаан, гүн гүнзгий бодол, төрөл бүрийн туршилт зэргийг илтгэх 4-ийн тоо нь Охин болон Ихрийн ордны хүмүүст аз жаргалыг авчирдаг. Тус ордны хүмүүс сэтгүүлч, бизнесмэн гэхчлэн мэдээ мэдээлэлтэй холбоотой ажил эрхлэхэд тохиромжтой байдаг. Мөн та 4-ийн тооны шивээс хийлгэх юм уу, эсвэл сахиус зүүж болох юм.

Буд - 4

5 Бархасбадь - 5

Нумын ордныхонд 5-ын тоо ээлтэй байдаг бөгөөд бусад хүмүүстэй нааштай харилцаж, танилын хүрээгээ тэлэхэд тусалдаг ажээ. Ямар нэгэн зүйл худалдаж авахдаа 5-ын тоог бэлгэдэж байгаарай. Мөн гэрээ таван хошуугаар чимэглэхийг танд зөвлөж байна. 

Бархасбадь - 5

6 Сугар - 6

Жинлүүрийн орд болон Үхэрийн ордныхонд 6-ын тоо ээлтэй байдаг. Аз жаргал, амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл, урам зоригийг өгдөг бөгөөд хайр сэтгэлийн тал дээр оновчтой сонголт хийхэд тусалдаг ажээ. Түүнчлэн дээрх ордныхон 06/06-ны өдөр хуримаа хийвэл зовлон бага үзэж, аүз жаргалаар бялхан амьдрах үндэс тавигддаг байна. Сугар гарагийн нөлөөллөөр мөн 4 болон 9-ын тоонууд ч мөн аз, од авчрах нь ч бий.

Сугар - 6

7 Санчир - 7

7-ын тоо нь тэр чигээрээ аз авчирдаг болохыг та мэдэх үү? Тэр тусмаа матрын ордныхонд илүүтэй аз авчирдаг байна. Санчир гарагийн нөлөөллөөр матрууд таамаглахад бэрх, бага зэрэг зөрүүд байх нь бий. Гэвч 7-ын тоо орсон ямар нэгэн хувцас өмсөх юм уу, эсвэл  зүүлт зүүгээрэй. Тэгвэл дээрх дутагдалтай зан чанаруудаа үгүй хийхэд тань туслах болно.

Санчир - 7

8 Тэнгэрийн ван - 8

Хумхуудад 8-ын тоо аз жаргал авчирдаг. Тэнгэрийн ван гарагийн нөлөөллөөр хумхууд энерги, эрч хүчээ олж авдгаас гадна, авъяаслаг, хөдөлмөрч болон бусдад тусламжийн гараа сунгах дуртай хүмүүс байдаг байна. 8-ын тоо бэлгэдсэн ямар нэгэн зүйлийг гэртээ байлгавал муу муухай зүйлээс таныг хамгаалдаг ажээ.

Тэнгэрийн ван - 8

9 Далай ван - 9

9 гэсэн тоо нь бүрэн бүтэн байдлыг илэрхийлэхээс гадна, загасны ордныхонд хамгийн ээлтэй тоо юм. Загаснууд хурц иртэй зүйлс болон гоёл чимэглэлээс болж өгвөл татгалзах хэрэгтэй. 9-ын тоог 1-ын тоотой хослуулбал их хэмжээний мөнгийг урин дууддаг бол, 9-ийг 2-ын тоотой хослуулснаар зөв шийдвэр гаргахад тусалдаг байна. Харин 6-ийн тоотой хослуулж, хайр сэтгэлийн харилцаагаа бадраах боломжто байдаг гэнэ.

Далай ван - 9

Та өөрт ээлтэй, аз, од авчирдаг тоондоо ач холбогдол өгөөрэй. Ингэснээр дээр дурдсан олон эерэг нөлөөллүүдийг мэдэж авах боломжтой юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()