Удахгүй дэлхийг захирах 11 хүүхэд

Дэлхийн түүхэн дэх үе үеийн агуу хаад, хатад бүгдээрээ бага балчир наснаасаа удирдахуйн ухаанд суралцдаг билээ. Мөн тэд авъяас чадвараа хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэхээс гадна, жирийн хүүхдүүдээс тэс өөр амьдралаар амьдардаг байна. Иймд бид та бүхэндээ ирээдүйд улс орноо удирдан залж, хаан ширээнд суух өндөр үүрэг хариуцлагатай 11 хүүхдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Удахгүй дэлхийг захирах 11 хүүхэд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Кристиан (Christian) - Дани, 11 настай

Кристиан өөрийн аав Фредерикийн дараагаар Хааны эрхэмсэг гэр бүлийн тэргүүн болох юм. Хачирхалтай нь тэрээр Кристиан XI болон Фредерик гэх нэрийн аль нэгийг нь сонгох учиртай бөгөөд энэ Дани улсын уламжлал ажээ.

Кристиан (Christian) - Дани, 11 настай

2 Леонор (Leonor) - Испани, 11 настай

Испанийн гүнж Леонор де Тодос лос Сантос де Борбон Ортиз нь өөрийн 9 настай дүү болох Инфанта Софиатай усны дусал мэт адилхан бөгөөд тэд яг л ихрүүд шиг ижилхэн хувцас өмсдөг гэнэ. Түүнээс гадна, Испанийн ард түмэн тэдний гоо үзэсгэлэнг шагшин магтдаг байна. 11 настай Леонор гүнж ирээдүйд Испанийг удирдах эрхэм дээдэс болох билээ.

Леонор (Leonor) - Испани, 11 настай

3 Жак (Jacques) - Монако, 2 настай

Европ тивийн хамгийн жижиг газар нутагтай улс орнуудын нэг болох Монако улсыг ирээдүйд уирдан, залж явах эрхэм өнөөдөр дөнгөж 2 настай гэвэл та итгэх үү? Түүнийг Райнье Жак Онор гэдэг бөгөөд уг улсын хунтайж юм. Харин түүний ихэр болох Маркис де Бо нь ирээдүйд Монако улсын хууль тогтоомжийг хариуцна хэмээн олон нийт таамаглаж ажээ.

Жак (Jacques) - Монако, 2 настай

4 Эстелле (Estelle) - Швед, 5 настай

Өөрийн ээж болох гүнж Викториагийн дараагаар улс орноо удирдах эрхэм үүргийг хүлээх учиртай уг бяцхан охиныг Эстелле Силвиа Эва Мэри гэдэг бөгөөд түүний хувьд Их Британийн давхар өв залгамжлагч билээ.

Эстелле (Estelle) - Швед, 5 настай

5 Катарина Амалиа (Catharina Amalia) - Голланд, 13 настай

Аавынхаа дараа тэрээр Улбар шар өнгийг бэлгэддэг Голланд улсын гүнж болох юм. Харин Катарина өнөөдөр Христийн сургуульд боловсрол эзэмшиж байгаа бөгөөд өөрийн дүүгийн хамтаар чөлөөт цагаараа дугуй унах дуртай гэнэ.

Катарина Амалиа (Catharina Amalia) - Голланд, 13 настай

6 Элизабет (Elizabeth) - Бельги, 15 настай

Бельгийн залуухан гүнж, "Brabant"-ийн гүнгийн эхнэр Элизабет Тереса Мариа Элена нь ирээдүйд шинэ хууль тогтоомжууд гаргаж, ард иргэдийн аж амьдралыг сайжруулна гэж олон хүн итгэж байгаа учраас түүнийг Бельги улсын түүхэн дэх хамгийн анхны хатан хаан болно гэж үзэж байгаа ажээ. Элизабет дээрээ мөн хоёр ахтай юм.

Элизабет (Elizabeth) - Бельги, 15 настай

7 Амалиа (Amalia) - Люксембург, 2 настай

Европ тивд орших Люксембург улс нь сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээх улс орнуудын тусламжтайгаар хурдацтай хөгжиж байгаа билээ. Тэгвэл энэ улсын ирээдүй хэрхэхийг Амалиа Нассау гүнж шийдэх ажээ. Түүний хувьд саяхан ээжийнхээ хамтаар Ромын пап ламд очиж, адис хүртсэн байна.

Амалиа (Amalia) - Люксембург, 2 настай

8 Жорж - Их Британи, 3 настай

Энэ жагсаалтын хамгийн алдартай, нэр хүндтэй хүн бол Кэмбрижийн хунтайж Жорж юм. Элизабет II хатан хааны гурав дахь ач хүү болон хорвоод мэндэлсэн тэрээр ирээдүйд Их Британи улсыг удирдах юм.

Жорж - Их Британи, 3 настай

9 Ингрид Александриа (Ingrid Alexandria) - Норвег, 13 настай

Норвегийн гүнж тэрээр аав нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараагаар улс орноо удирдан залах учиртай. Хэдийгээр дөнгөж 13 настай хэдий ч, түүний хувьд хэдийн өндөр албан тушаал сахиж, улс орныхоо төлөө хүчин зүтгэж байгаа нь нууц биш юм. 2016 онд Ингрид гүнж Лиллхаммер хотод болсон залуучуудын хоёр дахь удаагийн өвлийн Олимпийн их наадмын бамбарыг асаасан билээ.

Ингрид Александриа (Ingrid Alexandria) - Норвег, 13 настай

10 Хисахито (Hisahito) - Япон, 10 настай

Энэ дэгжин хувцасласан бяцхан хүү өвөө болон аавынхаа дараагаар Их Наран улсыг удирдах юм. Японд хаан ширээнд суух эрхэм өөрийн нэрийг сонгох учиртай байдаг бөгөөд тэрээр Акишино Хисахито гэх нэрийг сонгожээ. Энэ нь "Цэвэр, ёс суртахуун, гайхалтай, мөнхийн" гэсэн утгуудыг илэрхийлдэг байна.

Хисахито (Hisahito) - Япон, 10 настай

11 Моулай Хассан (Moulay Hassan) - Морокко, 13 настай

Морокко улсын ирээдүй хэрхэхийг шийдвэрлэх чухал үүрэгтэй Моулай Хассан хүү төрийн томоохон уулзалт, хурал, чуулганд аавыгаа дагаж явдаг бөгөөд түүний энэ үйлдлийг харсан хүмүүс эртнээс хаан болох эхлэлээ тавьж байна хэмээн үзэж байгаа ажээ.

Моулай Хассан (Moulay Hassan) - Морокко, 13 настай

180
таалагдаж байна

50
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()