Хумсныхаа хэлбэрт тохирсон төгс будалт хэрхэн хийх вэ?

Будаж, янзалсан хумс эмэгтэй хүний гоо сайхныг улам бүр тодотгодог билээ. Энэ нь зарим тохиолдолд нэр хүндийн баталгаа болж, тухайн бүсгүйг ямар хүн болохыг илтгэх нь ч бий. Иймд та бүхэндээ хумсныхаа хэлбэрт тохирсон "маникюр" хэрхэн хийх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хумсныхаа хэлбэрт тохирсон төгс будалт хэрхэн хийх вэ?

1 Дөрвөлжин хумс

Хэрэв таны хумс дөрвөлжин хэлбэртэй бол, хэт их чимэглэл хэрэглэлгүй цулгуй өнгөөр будаарай. Мөн хумсаа хэт богиносгож болохгүйг анхаараарай. Эс бөгөөс хумс тань яг л "квадрат дөрвөлжин" шиг харагдах болно. 

Дөрвөлжин хумс

2 Үзүүр хэсэг нь бага зэрэг дугуйрсан дөрвөлжин хумс

Хэт урт биш дугуй хэлбэрийн хумс нь бага зэрэг өргөн болоод богино хуруутай хүнд тохирдог. Та хумсаа зөөлөн өнгөөр будаж, даруу төрхийг бий болгоорой. 

Үзүүр хэсэг нь бага зэрэг дугуйрсан дөрвөлжин хумс

3 Дугуй хумс

Тус хэлбэр нь хурууг илүү урт, үзэмжтэй харадуулдаг. Та дугуй хэлбэрийн хумсаа өөрийн хүссэн загвараар будаж болох бөгөөд илүү этгээд, загварлаг байдал тохирох ажээ. 

Дугуй хумс

4 Зууван хумс

Нарийнхан, богино хуруунд илүүтэй тохирох бөгөөд зууван хумс нь хурууг урт харагдуулдаг. Урт хумсыг илүү загварлаг, классик байдлаар будахад тохиромжтой. Иймд та хүмүүсийн төдийлөн будаад байдаггүй шавран болон мөнгөлөг саарал, улаан зэрэг өнгүүдээр будаад үзээрэй. 

Зууван хумс

5 Бүйлсэн хэлбэрийн хумс

Урт, нарийнхан гартай хүмүүст сайхан тохирох бөгөөд гарыг улам бүр дур булаам харагдуулах аж. Хэрэв та бүйлсэн хэлбэрийн хумстай бол дэгжин атлаа ихэмсэг харагдахуйц будаж болох юм. 

Бүйлсэн хэлбэрийн хумс

6 "Баллерина" хэлбэрийн хумс

Бат бөх хумстай хүмүүст энэхүү хэлбэр сайхан зохицох аж. Тус хэлбэрийн хумс нь эмэгтэйлэг байдлыг илүүтэй тодотгож, тансаг байдлыг илтгэдэг байна. 

"Баллерина" хэлбэрийн хумс

7 Жад хэлбэрийн хумс

Нэлээдгүй анхаарал шаардах тус хэлбэрийн хумс нь хурууг илүү урт, нарийн харагдуулдаг байна. Будалтын тухайд хэт тод өнгөнөөс татгалзах хэрэгтэй юм. Жад хэлбэрийн хумс нь их хурц тул аль болох зөөлөн, чамин өнгөөр будаарай.  

Жад хэлбэрийн хумс

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()