Эрүүл мэндэд аюул учруулдаг 7 төрлийн цай

Цайг бид кофе, хийжүүлсэн ундаанаас илүү биед тустай гэж бодож, уудаг. Гэтэл бидний өдөр тутамдаа уудаг цайны зарим нь "фторид", "пестицид" буюу хортон шавьж устгах зорулалттай бодисуудыг агуулдаг аж. Эдгээр нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд мөн та мөнгөө хэмнэж, хямд цай худалдаж авснаар эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Ингээд та бүхэндээ бидний эрүүл мэндэд аюул учруулдаг цайны төрлүүдийг танилцуулъя. 

Эрүүл мэндэд аюул учруулдаг 7 төрлийн цай

1 Хорт бодис хэрхэн цайнд ордог вэ?

Цайны ургамал нь ургаж байх явцдаа хөрсөндөө "фторид"-ыг өөртөө хуримтлуулдаг байна. Харин хямд үнэтэй цайг хуучирч муудсан, их хэмжээний "фторид" агуулсан навчсаар хийдэг. Тэдгээр навчсыг огт угааж, цэвэрлэлгүйгээр ашигладаг бөгөөд үүн дээрх төрөл бүрийн шавьжийг устгахын тулд "пестицит" бодисыг цацаж эцэст нь савладаг аж. 

Хорт бодис хэрхэн цайнд ордог вэ?

2 Ямар цайнууд хорт бодис агуулдаг вэ?

"Canadian Broadcasting Corporation" телевизээс хамгийн аюултай цайнуудыг дурджээ. Үүнд:

  • "Tetley"
  • "Lipton"
  • "Twinnings"
  • "Name No"
  • "Uncle Lee's Legends of China"
  • "King Cole"
  • "The Signal" 

"King Cole" цай нь "монокротофос" гэх олон улсад хэрэглэхийг хориглосон химийн хорт бодисыг агуулсан байдаг.

"Uncle Lee's Legends of China" нь 20 гаруй төрлийн хортон шавьжтай тэмцэх бодис (пестицид)-ийг агуулдаг бөгөөд дархлааны системд нөлөөлж, аюул үүсгэдэг байна. 

 

Хэрхэн эдгээр хорт цайнаас сэргийлэх вэ?

Та худалдан авалт хийхдээ сайтар анхаарч, генийн өөрчлөлт (GMO)-гүй цайг сонгож хэрэглээрэй. Орц найрлагыг нь судалж, ямар цай авахаа сайтар мэдэж байх хэрэгтэй юм. 

Мөн зоогийн газарт цай уухдаа ч анхааралтай байж, ямар цай ууж байгаагаа мэдээрэй. Үүнээс гадна цай найруулах хугацаа тохирч байгаа эсэхийг шалгаж болно. Хар цайг 3-5 минут, цагаан эсвэл ногоон цайг буцалсан усанд 2-3 минут, "Oolong" цайг 4-7 минут идээшүүлдэг аж.

Ямар цайнууд хорт бодис агуулдаг вэ?

3 Эрүүл мэндэд аюулгүй цай

Харин одоо та бүхэндээ эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цайнуудыг танилцуулъя. Үүнд:

  • "Red Rose"
  • "Tea Numi"
  • "EDEN Organic"
  • "Choice Organic Tea"
  • "Two Leaves"
  • "Organic Tazo"
  • "Traditional Medicinals Organic"
  • "Ahmad Tea"

Эрүүл мэндэд аюулгүй цай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()