Гэртээ шампунь хийж сурцгаая!

Бид өдөр тутмын амьдралдаа үсээ арчлах үүднээс төрөл бүрийн шампунь хэрэглэдэг билээ. Гэвч зарим нь сурталчилж байгаа шигээ чанарын шаардлага хангахгүй байх нь бий. Тэгвэл яагаад байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан, гэрийн нөхцөлд шампунь хийж болохгүй гэж? Та магадгүй эрүүл мэндэд хохирол учруулж болно шүү дээ гэж бодож байж болох юм. Гэхдээ бүү санаа зов. Эдгээр 4 төрлийн шампунийг гэртээ хийж, хэрэглэснээр үсийг тань эрүүл, намирсан болгох болно. 

Гэртээ шампунь хийж сурцгаая!
Хаах
Сурталчилгаа

1 Өндөгний шампунь

Бэлтгэх заавар:

  • Бүлээн усанд өндгөө хийж, холино.
  • Хуурай үсэн дээрээ түрхэж, саван ашиглахгүйгээр угаана.
  • Ингэхдээ бүлээн усанд үсээ угаах ёстой гэдгийг анхаараарай.
  • Үүнийхээ дараа үргэлжлүүлэн үсээ цагаан гаа /1 хоолны халбага цагаан гаа болон 2 литр ус/-гаар угаах хэрэгтэй.
  • Ингээд эцэст нь ургамлын гаралтай цайгаар үсээ угаана.
  • Өндөг таны үсэнд дутагдаж буй уургийг нөхөж өгөх болно.

Үзүүлэх нөлөө:

  • Найрлагандаа "амино хүчил" болон "лецитин" агуулдаг учраас үс хагтах болон унахаас сэргийлдэг байна.

Өндөгний шампунь

2 Хүнсний содтой шампунь

Бэлтгэх заавар:

  • Халуун усанд 1 хоолны халбага хүнсний сод хийнэ.
  • Дээрээс нь хүйтэн ус хийж, хутгаарай.
  • Үүнийгээ үсэндээ түрхэж, сайтар массаж хийх хэрэгтэй.
  • Дараа нь бүлээн усанд үсээ угаана.
  • Төгсгөлд нь хүчилтэй ус /1 хоолны халбага нимбэгний шүүс юм уу, эсвэл 2 литр ус/-аар үсээ угаагаарай.

Үзүүлэх нөлөө:

Богино үстэй охид, бүсгүйчүүдэд тохиромжтой бөгөөд үсний бэхжилтийг сайжруулах үйлчилгээтэй юм.

Хүнсний содтой шампунь

3 Гичтэй шампунь

Бэлтгэх заавар:

  • 1-2 хоолны халбага гичийг 1 литр бүлээн усанд хийж, холино.
  • Үүнийхээ дараа үсэндээ түрхэж, массаж хийж өгөөрэй.
  • Угаах гэж яарах хэрэггүй ч, толгой тань түлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрвөл тэр дор нь бүлээн усаар үсээ зайлаарай. 
  • Үсээ хатааж, хэсэг хугацаа өнгөрсний дараа дахин бүлээн усаар угаах хэрэгтэй.

Үзүүлэх нөлөө:

  • Цусны бүлэгнэлийг зогсоож, үсийг хурдан хугацаанд ургуулна.

Гичтэй шампунь

4 Желатинтай шампунь

Бэлтгэх заавар:

  • 1 өндөгний шар болон 1 хоолны халбага хүнсэнд хэрэглэх зориулалттай желатиныг саванд хийж, хооронд нь сайтар холино.
  • Удаан хутгах хэрэгтэй бөгөөд хооронд нь бөөгнөрүүлж болохгүй.
  • Дараа нь үсэндээ түрхэж, 10 минут байлгаарай.
  • Эцэст нь бүлээн усаар үсээ угаана.

Үзүүлэх нөлөө:

Желатин нь хүний биед маш хэрэгтэй "коллаген" агуулдаг бөгөөд энэ нь дутагдаж буй уураг, шим тэжээлийг нөхдөг байна. Энэхүү шампунийг ашиглан үсээ угааснаар таны үс эрүүл, намирсан болох юм.

Желатинтай шампунь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()