Мөөгөнцрөөс хэрхэн сэргийлж, эмчлэх вэ?

Өвчин зовлонг хүсч хүлээдэг хүн гэж хаана байх билээ. Аль болох үүнээс холуур тойрч өнгөрөхийг хүсэх боловч амьдралын буруу хэвшил, хооллолт зэргээс болж өвчлөх нь бий. Харин өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог мөгөөнцрийн нэг хэлбэр "Кандидоз" өвчнийг хэрхэн анагаах тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. 

Мөөгөнцрөөс хэрхэн сэргийлж, эмчлэх вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Кандидоз өвчин гэж юу вэ?

"Кандидоз" нь кандид (Candida albicans) хэлбэрийн мөөгөнцрийн халдвар юм. Энэхүү халдвар нь ам, хоолой, арьс, цус, бэлэг эрхтэнг өвчлүүлдэг. Кандидоз нь биед аймшигтай сөрөг нөлөө үзүүлэхгүй боловч хоолны дэглэм алдагдсанаас болж хүндрэх нь бий. Ингэснээр цус руу хорт бодисууд нэвтэрч, аюул учруулах аж. Та хамгийн гол нь сэтгэл санаа, ариун цэвэр, хооллолтоо хянаж байх шаардлагатай. Тус өвчний үед бэлэг эрхтэн загатнах, хорсох, шээхэд хүндрэлтэй байх, дархлаа сулрах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдах аж. Харин бид та бүхэндээ хоёр сарын дотор энэхүү өвчнийг эмчлэх аргыг дуулгая. 

Кандидоз өвчин гэж юу вэ?

2 Хоол хүнсээр эмчлэх

Тус өвчнийг эмчлэх хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол эрүүл, зөв хооллолт юм. Та доор дурдах хоол хүнсийг 2 сарын турш идэлгүй, хориглох хэрэгтэй.

  • Элсэн чихэр, чихэр орлуулагч
  • Цагаан талх
  • Сүү сүүн бүтээгдэхүүн
  • Жимс
  • Цай болон кофе
  • Цагаан цуу

Түүхий бүтээгдэхүүн хэрэглэхдээ анхаарах:

  • Жимсийг болж өгвөл идэхгүй байх хэрэгтэй бөгөөд идэхээр бол сайтар угааж цэвэрлээрэй. Мөн жимсийг самартай хольж идэж хэрхэвч болохгүй
  • Кофе, цайнаас татгалзаж, уухаар бол чихэр хэрэглэж болохгүй.

Түүхий бүтээгдэхүүн нь "Кандидоз"-ыг хүндрүүлж, сэдрээх аюултай байдаг бөгөөд өвчнийг хүндрүүлэх магадлал өндөр юм. Иймд та өвчнөө бүрэн эдгэртэл дор хаяж 2 сарын хугацаанд дээр дурдах хүнснүүдээс хол байгаарай. 

Хоёр сарын хугацаанд идэх зүйлс:

Бид хоёр сарын хугацаанд хориглох зүйлсийг дуулгасан бол одоо хэрэглэж болох хоол хүнсийг танилцуулъя.

  • Зөгийн бал болон бусад төрлийн байгалийн гаралтай шүүс
  • Ногоон өнгийн хүнсний ногоонууд болон тэдгээрийн шүүс
  • Та аль болох эрүүлээр хооллож, ногоон өнгийн хүнсний ногоог ихээр хэрэглэснээр "Кандидоз"-ыг богино хугацаанд эмчилж болох ажээ. 

Хоол хүнсээр эмчлэх

3 Сэтгэл зүй нөлөөлдөг

Сэтгэл гутралд орсон, байнга бухимддаг хүмүүс тус өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Тэд бусдад итгэж чаддаггүй бөгөөд үргэлж муу муухай, сөрөг зүйлс бодож явдаг нь асуудал үүсгэж мэднэ. Хүмүүс энэхүү өвчнийг зөвхөн хоол хүнстэй холбож ойлгодог боловч сэтгэл зүйн нөлөө ч бас байдаг аж. Иймд та 2 сарын хугацаанд хоолны дэглэм баримтлахаас гадна сэтгэл санаагаа тайван байлгахад анхаараарай. 

Сэтгэл зүй нөлөөлдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()