Хэрвээ та Андройд утас ашигладаг бол үүнийг заавал уншаарай!

Техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам хурдацтайгаар урагшилж байгаа билээ. Үүний нэг тод жишээ бол өнөөдөр хүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон явдал юм. Харин бид та бүхэндээ "Андройд" үйлдлийн системтэй гар утас ашигладаг хүн бүрийн заавал мэдэх ёстой үйлдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэрвээ та Андройд утас ашигладаг бол үүнийг заавал уншаарай!
Хаах
Сурталчилгаа

1 Цэнэгээ удаан хадгалах

Та гар утасныхаа цэнэгийг хадгалахыг хүсч байвал хэд хэдэн арга хэмжээ авч болох аж. Ингэхдээ эхлээд "Bluetooth", "Wifi"-аа унтрааж, утасныхаа дууг хаах хэрэгтэй. Мөн дэлгэцнийхээ гэрлийг бууруулж, илүү зүйлс оролдох хэрэггүй юм. Ингэснээр таны утас цэнэгээ илүү удаан хадгалж, хэрэглэгдэх болно. Хэрэв таны утсанд "Power Saving" цэс байдаг бол идэвхжүүлээрэй. 

Цэнэгээ удаан хадгалах

2 "Guest Mode"-ийг идэвхжүүлэх

Та өөрийнхөө ухаалаг утсыг өөр нэгний ухаалаг утсыг ашиглан удирдах боломжтой бөгөөд үүний тулд "Quick Settings" рүү орж, "Guest Мode"-ийг идэвхжүүлэхэд хангалттай юм. Үүнийхээ дараа "Add Guest" хэсгийг сонгож, тухайн хүний утсыг нэмээрэй.

"Guest Mode"-ийг идэвхжүүлэх

3 Дэлгэцний хөх туяаг бууруулах

Та "Андройд" үйлдлийн системтэй утсандаа "Twilight" аппликейшнийг суулгаж, утаснаас ялгарах хорт туяаг бууруулаарай. Ингэснээр цахим ном унших, кино үзэх зэрэгт нүд өвдөж, ядрахгүй гэсэн үг юм. Мөн оройн цагаар тус аппликейшнийг ашигласнаар тархи мелатонин дааврыг ялгаруулж, нойр хүргэдэг байна. 

Дэлгэцний хөх туяаг бууруулах

4 Гар утасны "notifications"-оо комьпютертэй холбох

"Pushbullet" гэх аппликейшнийг утсандаа суулгаарай. Үүний тусламжтайгаар та гар утасны мэдээллээ комьпютертэйгээ холбож, мессеж, дуудлага зэргийг харах боломжтой. 

Гар утасны "notifications"-оо комьпютертэй холбох

5 "Notifications"-ийг доош татах

Та утасныхаа "notifications"-ийг доош татахдаа нэг хуруугаа ашиглахад ерөнхий хэсэг бууж ирдэг. Харин хоёр хуруугаар зэрэг доош татахад тодорхой хэсэг буюу бүх сонголтууд бууж ирэх болно.

"Notifications"-ийг доош татах

6 Аль аппликейшн таны цэнэгийг илүү их барж байгааг мэдэх

"Settings > Developer Options > Process Stats" гэж ороод ямар аппликейшн илүү их цэнэг барж байгааг харж болно. Хэрэв тухайн аппликейшн танд чухал хэрэгтэй биш бол устгаж, цэнэгээ хэмнээрэй. 

Аль аппликейшн таны цэнэгийг илүү их барж байгааг мэдэх

7 Томруулдаг шил

Хараа муутай хүмүүс дэлгэцээ хэвийн байгаагаас нь хэд дахин илүү томруулж харах боломжтой бөгөөд үүний тулд "Settings" рүү орж, "Accessibility"-ийг сонгож, "Magnification Gestures" гэснийг идэвхжүүлэх хэрэгтэй аж.

Томруулдаг шил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()