Хүн төрөлхтний санамсаргүй хийсэн нээлтүүд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж байгаа билээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн энэ мөчлөгт хүн төрөлхтөн олон түүхийг бүтээсэн нь нууц биш юм. Тэдгээрийн зарим нь сайн зүйлийг авчирч байхад, зарим нь арилшгүй хар толбо үлдээсэн байдаг. Тэгвэл бидний хүргэхээр бэлтгэсэн дараах мэдээлэл нь хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нээлтүүдийн тухай юм.

Хүн төрөлхтний санамсаргүй хийсэн нээлтүүд
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Тооцоолоогүй цөмийн дэлбэрэлтийн үр дүн

1954 онд туршсан цөмийн дэлбэрэлт таамаглаж байснаас 2.5 дахин их газрыг хамарчээ. Түүнчлэн шинжээчдийн баг 6 мегатонын хүчтэй дэлбэрэлт болно хэмээн тооцоолж байсан ч, бодит байдал дээр 15 мегатонын хүчтэй дэлбэрэлт болсон юм. Үүний гол шалтгаан нь инженерүүд "Lithium-7" тэсрэх бөмбөгийг буруу тооцоолж, хөөргөсөнтэй холбоотой ажээ. Үр дүнд нь байгаль орчин ихээр сүйдэж, ан амьтад устаж, үгүй болсон байна. Хэдий тийм ч, энэ их хохирлын үр дүнд "Бикини Атолл" хэмээх арлыг олж илрүүлсэн юм. 

Тооцоолоогүй цөмийн дэлбэрэлтийн үр дүн

2 Дарсны бөглөөний үүссэх түүх

XVII зууны дундуур "Бенедикт"-ийн санваартан Пер Периньон (Per Perinon) гэгч эрхэм, дарсны хөөсрөлтийг болиулах тухай судалж, сүмийнхэндээ танилцуулсан байна. Тэрээр үүний шалтгааныг тайлбарлахдаа " Дарс хэт их исч, улмаар саван дотроо чанараа алддагтай холбоотой." хэмээжээ. Харин санваартан дарсыг торхонд хийхээс илүүтэй шилэн саванд хийж, сайтар таглаж, хадгалах нь хамгийн зөв арга болохыг олж мэдсэн байна. Түүний шийдвэрийг Орлеаны хоёрдугаар Филипп хүлээн зөвшөөрч, Парисын шүүх танхимаас баталгаажуулсан бөгөөд үүнээс хойш одоогийн дарс бий болох үндэс тавигджээ.

Дарсны бөглөөний үүссэх түүх

3 Католик шашны үүсэл

1521 онд Иниго де Лойола (Inigo de Loyola) "Pamplona" гэх газрыг хамгаалан, тулалдаж байх үедээ хөлөндөө хүнд шарх авчээ. Түүнийг тулааны үеэр цайзын номын сан руу оруулж, шархыг нь эмчилсэн байна. Тэрээр эмчлүүлэх хугацаандаа хэд хэдэн хагалгааг хийлгэсэн боловч, санасанд хүртэл үр дүнг авчраагүй гэдэг. Тиймдээ ч шархандаа шаналсан эр,  номын сан дахь номуудыг сонирхож байхдаа "The Life of Jesus Christ" номыг уншиж, цоо шинэ зүйлсийг мэдэж авсан байна. Түүний хувьд уг номноос олон зүйлийг ойлгож авсан бөгөөд 19 жилийн дараа Католик шашныг үүсгэн байгуулж, Европ дахь сэргэн мандалтыг эхлүүлсэн юм.

Католик шашны үүсэл

4 Цезарь салатны үүсэл

1924.07.04-ний өдөр Мексик улсын АНУ-тай хиллэдэг боомт газар дахь ресторанд томоохон хэмжээний үдэшлэг болжээ. Энэ үеэр зочид их хэмжээгээр архи ууж байсан бөгөөд даруулга болгон өгөх хөнгөн зууш тэр даруй дууссан гэнэ. Энэхүү нөхцөл байдлыг рестораны эзэн Цезарь Кардини олж харсан бөгөөд тэрээр шинэ төрлийн хөнгөн зуушийг бэлтгэх хэрэгтэйг ойлгож, ахлах тогооч Романод уг ажлыг даалгасан байна. Хариуд нь Романо өнөөгийн хүн бүрийн сайн мэдэх цезарь салатыг хийжээ. Хамгийн анх уг салатны найрлаганд хайрсан талх, бяслаг болон соус, өндөг, нимбэгний жүүс, сармис, оливын тос, "Worcestershire"-ийн амтлагч орж байсан гэдэг.

Цезарь салатны үүсэл

5 Калифорнийн алт, жинсэн өмдний наймаа

1848.01.24-ний өдөр "American River" гэх газарт хийгдэж байсан барилгын ажлыг хариуцагч Жэймс У.Маршалл өөрийн туслах болох Жон Саттерыг барилгын ажил хэр явж байгааг шалгаад ир хэмээн явуулжээ. Харин түүнийг очих үед барилга баригдаж байсан газрын ойролцоо маш их хэмжээний алт байсан гэнэ. Саттер даргадаа энэ тухай мэдэгдэхийг хүсэлгүй нуухыг оролдсон ч, удалгүй тус газар амьдардаг хүн бүрийн чихэнд хүрчээ. Үүнээс болж Калифорнийг зорих хүмүүсийн тоо 2 жилийн дотор 25000-д хүрч, барилгын ажил болон сургууль, сүм хийдүүдийн үйл ажиллагаа бүгд зогсонги байдалтай болсон байна. Харин хамгийн хачирхалтай нь энэ үеэр Левай Страусс гэх эрхэм хамгийн анхны жинсэн өмдийг зохион бүтээж, алт хайхаар ирсэн олон хүмүүст зарж, багагүй ашиг олж байжээ.

Калифорнийн алт, жинсэн өмдний наймаа

6 Уурандаа чипс хийжээ

"Moon" нуурын эрэг дээрх зоогийн газрыг гэр бүлийн хамт ажиллуулдаг Жорж Крам гэх эрхмийн амтат Франц шарсан төмсөнд олон хүн дуртай байв. Гэтэл нэг өдөр үйчлүүлэгч түүнд шарсан төмс нь дэндүү зузаанаас гадна, том хэмжээтэй байна хэмээн гомдолложээ. Үүнд уурласан Жорж төмсийг маш нарийхан хэрчиж, халуун тосонд шарж өнөөх хүнд өгсөн байна. Энэ нь үйлчлүүлэгчид маш их таалагдсан бөгөөд тэрээр уг шарсан төмсөө "Saratoga" чипс хэмээн нэрлэжээ. Хэдийгээр 1817 онд анх чипсний тухай хоолны номонд бичигдэж байсан хэдий ч, Жорж түүхэнд хамгийн анх чипс хийсэн хүн хэмээн үлдсэн юм. Уг үйл явдал 1853.08.24-ний өдөр тохиосон байдаг.

Уурандаа чипс хийжээ

7 Дэлхийн нэгдүгээр дайн гарах болсон шалтгаан

Дэлхийн нэгдүгээр дайн гарах болсон шалтгаан нь 1914 онд болсон Франц Фердинанд хунтайжийн үхэлтэй салшгүй холбоотой байдаг. Гэвч үнэн хэрэгтээ уг хэргийг Гаврило Принсип гэх хүн захиалж, Фердинандыг ослоор амь үрэгдсэн болгож харагдуулах зорилготой байсан гэж үздэг байна. 1914.07.28-ны өдөр хунтайж Сараево хотод айлчлан ирсэн бөгөөд энэ үеэр гэмт этгээдүүд цугласан олон руу тэсрэх бөмбөг шидэж, үймээн дэгдээсэн бөгөөд Франц Фердинанд харамсалтай нь амиа алдсан юм. Сербүүдийн хийсэн уг үйлдэл дэлхийн нэгдүгээр дайныг эхлүүлсэн билээ. Уг дайн хүн төрөлхтөнд асар их гарз хохирол авчирсан ч гэлээ, нөгөө талаараа олон гайхалтай зэр зэвсэг, техник технологийг хүн төрөлхтөн зохион бүтээсэн гэдэгтэй маргах хүн тун ховор биз ээ.

Дэлхийн нэгдүгээр дайн гарах болсон шалтгаан

8 Богино долгионы зуухны үүсэл

1945 онд АНУ-ын радио долгионы газарт 20 жилийн турш ажилласан Перси Спенсер гэх эрхэм ажил дээрээ холхин явж байх үед гэнэт өндөр давтамжтай богино долгион үүсч, түүний халаасанд байсан шоколадыг хайлуулжээ. Перси үүнийг гайхалтай санаа байж болох юм гэж бодож, тэрхүү богино долгион хэмжигч төхөөрөмжинд эрдэнэшиш хийж, түүнийгээ "попкорн" болгож авсан байна. Дараа нь өндөг хүртэл хийж, туршиж үзжээ. Удалгүй тэрээр 1945 оны 10-р сард "Radar Range" гэх анхны богино долгионы зуухыг бүтээсэн байна. 2 жилийн дараа түүний 180 см өндөр, 340 кг жинтэй уг бүтээл тухайн үеийн ханшаар 5.000 долларын үнэ хүрч байжээ.

Богино долгионы зуухны үүсэл

9 Төмөрлөгийн үйлдвэрээ байгуулсан эрхэм

1913 онд Английн төмөрлөгийн мэргэжилтэн Гарри Брирли судалгаа явуулж, төмөрлөгийн үйлдвэр барихыг зорьжээ. Гэвч энэ нь бүтэлтэй болж өгөөгүй бөгөөд олон төмөрнүүд хий хоосон зэвэрч үлдсэн байна. Бууж өгөхийг хүсээгүй Гарри хоёр ажилтнаа Шеффилд хот руу явуулж, төмөр ашиглан хутга болон гал тогооны хэрэгсэл хийх боломжтой болохыг баячуудад хэлүүлж, хамтарч ажиллах хүн хайлгасан ч, түүний санааг хэн ч дэмжээгүй юм. Харин уг явдлаас нэг жилийн дараа Гарри сургуулийнхаа найзтай таарч, түүнтэй хамтран ажиллах болсон бөгөөд тэд 1916 онд төмөрлөгийн үйлдвэрээ байгуулж, АНУ-д үйл ажиллагаа явуулах эрхтэй болж, патентаа хүртэл баталгаажуулжээ.

Төмөрлөгийн үйлдвэрээ байгуулсан эрхэм

10 Америкчуудын тэмцлийн эхлэл

1773.12.16-ны өдөр АНУ-ын Бостон хотод "Boston" цайны баяр болжээ. Индианчууд шиг хувцасласан залуучууд өөрсдийгөө "Эрх чөлөөт хүүхдүүд" хэмээн нэрийдэж, Англиас ирсэн 342 ширхэг хайрцаг цайг хөлгүй цэнхэр далайд юу ч болоогүй юм шиг хаясан юм. Энэхүү үйл явдал нь Америкчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эхлүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Америкчуудын тэмцлийн эхлэл

11 Америкчууд саран дээр хөл тавьсан нь эргэлзээтэй

1969.07.20-ны өдөр АНУ-ын сансрын нисгэгч Нил Армстронг хамгийн анх саран дээр хөл тавьсан билээ. Харин зарим эх сурвалжуудын үзэж буйгаар Америкчууд саран дээр хөл тавьж байгаагүй хэмээн үздэг бөгөөд энэ нь уг түүхэн үйл явдлыг гэрчлэх бичлэгийг "NASA" устгасан гэх мэдээлэлтэй холбоотой ажээ. Уг түүхэн үйл явдлыг харуулсан бичлэг нийт 4 хувилбар байдаг боловч, "NASA" хувийн мэдээлэл хэмээн нууцалсаар байгаа бөгөөд энэ нь магадгүй бусдад алдагдах ямар ч боломжгүй, өндөр нууцлалтай шинэ технологи нээсэнтэй ч холбоотой байж мэдэх юм.

Америкчууд саран дээр хөл тавьсан нь эргэлзээтэй

40
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()