Шар айраг уух 5 шалтгаан

Шар айраг уух нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэж олон хүн үзэх нь бий. Гэвч хүний бие организмд сайнаар нөлөөлдөг болохыг нь бид тэр бүр сайн мэддэггүй ажээ. Иймд бид та бүхэндээ шар айраг уухын 5 ач тустай талыг хүргэхээр бэлтгэлээ. 

Шар айраг уух 5 шалтгаан
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Шар айраг ууснаар зүрх судасны өвчин тусахаас сэргийлдэг байна. Найрлаганд нь агуулагдах өөх тосны хэмжээ артерийн судсанд эергээр нөлөөлж, цусны урсгалыг сайжруулдаг ажээ. Түүнээс гадна, холестеролын хэмжээг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг дэмжих ач тустай юм. 

Зүрхний өвчнөөс сэргийлнэ

2 Оюуны чадварыг сайжруулна

Өдөр бүр нэг шар айраг уух нь оюуны чадварыг сайжруулдаг. Энэ нь дээр дурдсанчлан цусны урсгалыг дэмждэг бөгөөд ингэснээр тархины цусан хангамж ямар нэгэн асуудалд ордоггүй байна. Түүнчлэн цусан дахь хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, чөлөөтэй сэтгэх үндэс болдог аж.

Оюуны чадварыг сайжруулна

3 Цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлнэ

Шар айрганд агуулагдах найрлагууд нь цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлж, бодисын солилцоог сайжруулдаг байна. Мөн хоол боловсруулах эрхтний тогтолцоог хэвийн ажиллахад ач тустай гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлнэ

4 Бөөрний чулуутай болохоос сэргийлнэ

Өдөрт нэг шил шар айраг ууснаар бөөрний чулуутай болох магадлалыг 40 хувиар бууруулдаг аж. Энэ нь шар айрганд агуулагдах шээс ялгаруулах бодисны нөлөө бөгөөд их шээс тусам, бөөрөндөө чулуутай болох магадлал багасна гэсэн үг юм.

Бөөрний чулуутай болохоос сэргийлнэ

5 Яс сийрэгжихээс сэргийлнэ

Дарс, шар айраг нь ясны бэхжилтийг улам сайжруулдаг бөгөөд тэр тусмаа эмэгтэй хүний яс сийрэгжихээс найдвартай хамгаалдаг байна. Энэ нь шар айрганд агуулагддаг "фитоэстроген" бодистой холбоотой ажээ. 

Яс сийрэгжихээс сэргийлнэ

Эрдэмтдийн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүн бүр өдөрт нэг шил шар айраг уух нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай болохыг баталсан байна. Харин нэгээс хэтрүүлбэл эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхаарна уу. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()