Одууд шиг төгс харагдахын тулд юу хийх ёстой вэ?

Эмэгтэй хүн бүр л Холливуудын одууд шиг үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Гэхдээ чухам яаж гэдгээ мэддэггүйг нуух юун. Бид өнөөдөр нийт охид бүсгүйчүүддээ зориулан одууд шиг дур булаам харагдах аргуудаас хуваалцахаар бэлтгэсэн юм. 

Одууд шиг төгс харагдахын тулд юу хийх ёстой вэ?

1 Төгс контур

Нүдэндээ контур зурахдаа үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Хэт урт, өргөн контур нь болхи харагдуулах сул талтай тул нарийн атлаа нүдний төгсгөлөөс бага зэрэг илүү гарсан контур зураарай. Мөн өнгөний тухайд хар өнгө хамгийн тохиромжтой боловч, олон өнгөнүүдийг туршиж үзэхэд гэмгүй. 

Төгс контур

2 Нүүрээ хөнгөн гялалзуулах

Нүүрэндээ хөнгөн гялалзуулагч түрхэж, төгс төрхийг бүрдүүлээрэй. Энэ нь таны нүүр будалтыг илүү дээд түвшинд аваачиж, халуухан харагдуулах болно. 

Нүүрээ хөнгөн гялалзуулах

3 Хацар өнгөлөгч түрхэх

Охид бүсгүйчүүд маань нүүрээ будахдаа хацраа өнгөлөхийг мартдаг. Гэвч энэ нь нүүр будалтын салшгүй хэсэг гэдгийг мартаж болохгүй. Хацар өнгөлөгч түрхсэнээр таныг илүү эрүүл, үзэсгэлэнтэй харагдуулах аж. Та хацрын ясны дээрээс доош чиглэлд хөнгөн өнгөлөгч түрхээрэй. 

Хацар өнгөлөгч түрхэх

4 Улаан уруулын будаг

Судлаачид улаан өнгө нь залуу нас, эрх чөлөөг илэрхийлж, эрчүүдийн харцыг булаадаг болохыг олж тогтоосон юм. Гэхдээ та улаан өнгөөр уруулаа будахдаа нүүр будалттайгаа тохируулах хэрэгтэйг мартуузай. 

Улаан уруулын будаг

5 Гялалзсан нүдний тень

Гялалзсан нүдний тень нь сүүлийн үед охидын тэргүүн сонголт болоод байгаа билээ. Энэ нь үдэшлэг цэнгүүн, улаан хивсний ёслолд очиход гайхалтай тохирох боловч, өдөр тутмын нүүр будалтанд хэт хүнддэж мэднэ. Та өдөр тутмын нүүр будалтандаа зөөлөн өнгийн гялалзуулагч ашиглаж болох бөгөөд хэтрүүлж түрхэхээс зайлсхийгээрэй. 

Гялалзсан нүдний тень

6 Хөмсөг

Өтгөн хөмсөг нь үргэлж сайхан харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ та төрөлхийн өтгөн хөмсөгтэй биш л бол хэт тодруулж, өргөн болгож будах гэсний хэрэггүй юм. Энэ нь харин ч таныг эсрэгээрээ овортой, мэдрэмжгүй мэт харагдуулах сөрөг талтай. Сүүлийн үед мэргэжлийн нүүр будагчид болон Холливуудын алдартнууд хөмсгөө хэт тодруулж будахаас зайлсхийж, байгалиар нь байлгахыг эрхэмлэх болсон юм. 

Хөмсөг

7 Будаг багатай арьс

Бид үргэлж нүүрээ олон давхарлаж будан, өө сэвээ дарлаа гэж боддог. Гэвч энэ нь эсэргээрээ улам бүр өөтэй харагдуулдаг байна. Одоо хүн бүр л хэт их будаагүй нүүрэнд дурлах болсон тул та ч бас крем, пудрээ багасгаад үзээрэй. Ингэхдээ ВВ, СС зэрэг кремийг сонгож, нимгэн түрхэж болох юм. Энэ нь таны өө сэвийг хөнгөн дарахаас гадна будаагүй мэт харагдуулдаг давуу талтай. 

Будаг багатай арьс

8 Смөүки нүд

Смөүки нүдний будалтыг хийх их ажиллагаатай аж. Хэрэв та зөв будахгүй бол яг л панда баавгай шиг харагдаж мэднэ. Та үдшийн цэнгүүн, хүлээн авалт зэрэгт явахдаа тус будалтыг сонгож, нүдээ тодруулж болох юм. Харин өдөр тутмын будалтанд хэт хүнддэх тул  аль болох татгалзаарай. 

Смөүки нүд

9 Зөөлөн өнгийн уруулын будаг

Та зөөлөн чихэрний өнгөтэй уруулын будгийг сонгож, өдөр тутамдаа хэрэглээрэй. Энэ нь таныг дур булаам харагдуулах болно. Гэхдээ болзоонд явахдаа гялалзсан уруул өнгөлөгч хэрэглэж болохгүй бөгөөд энэ нь эрчүүдэд төдийлөн таатай сэтгэгдлийг төрүүлдэггүй билээ.

Зөөлөн өнгийн уруулын будаг

10 Натурал нүүр будалт

Натурал нүүр будалт үеийн үед трэнд болсоор ирсэн юм. Та ч бас нүүрээ хэт тод будахаас татгалзаж аль болох зөөлөн, хөнгөн будаж хэвшээрэй. Таныг чимэх хамгийн гол зүйл бол инээмсэглэл юм шүү. 

Натурал нүүр будалт

11 Холливууд инээмсэглэл

Холливуудын хатагтай нарын бусдаас ялгарах нэгээхэн онцлог нь инээмсэглэл байдаг. Тэдний танан цагаан шүд хүн бүрийн харцыг булаадаг нь гарцаагүй. Харин та шүдээ цайруулахын тулд хүнсний содыг шүдний оотой хольж, шүдэндээ түрхээд гадуур нь тугалган цаасыг нааж тогтоогоорой. Ингээд та нэг цагийн дараа тугалган цаасаа авч шүдээ угаагаарай. Одоо харин хүн бүр таны шүд цагаарч, гялалзаж байгааг хараад гайхах болно. 

Холливууд инээмсэглэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()