Дутуу нойртой явбал бидний биед юу болох вэ?

Бид ихэвчлэн хүн өдөрт 8 цаг унтах нь хамгийн зөв гэж үздэг. Харин оюутан залуусын хувьд хичээл номоо хийж, хэдхэн цаг унтдаг нь нууц биш юм. Магадгүй төрөл бүрийн кофе болон энергийн ундаанаас эрч хүчээ авдаг байж болох ч, дутуу нойртой явах нь эрүүл мэндэд асар их гарз хохирлыг авчирдаг. Хүний бие организм 7-8 цаг унтахыг шаарддаг бөгөөд энэ нь маргаашийг эрч хүчтэй өнгөрөөх үндэс болдог байна. Ингээд хамтдаа дутуу нойртой явснаар бидний биед юу болдог болохыг мэдэж авцгаая.

Дутуу нойртой явбал бидний биед юу болох вэ?
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Осол эндэгдэл гаргахад хүргэнэ

Нойрны дутагдалд орсноос болж, хүн төрөлхтний түүхэнд асар их гарз хохирол авчирсан осол эндэгдлүүд олон гарч байсныг та мэдэх үү? Тэдгээрээс хамгийн томд тооцогддог нь 1979 онд "Three Mile" гэх арал дээрх "Exxon Valdez" газрын тос олборлох үйлдвэр болон 1986 онд болсон Чернобилийн дэлбэрэлтүүд юм. Дээрх ослууд нь бүгд хүний "дутуу нойртой" үүрэгт ажлаа хийж, гүйцэтгэж байсантай холбоотой аж. 

Дутуу нойр нь тархийг бүрэн гүйцэд ажиллах үйл явцыг удаашруулдаг бөгөөд осол эндэгдэл гарч, хүмүүсийн амь нас эрсдэж байгаа харамсалтай явдлуудын томоохон шалтгаан болдог байна.

Осол эндэгдэл гаргахад хүргэнэ

2 Тэнэг болгоно

Таныг өвчин зовлон ороогоод салахгүй байна уу? Тэгвэл сайн унтаж амрах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Унтаж, амрах нь хүний бодлыг сийрэг болгож, шинэ зүйлийг сурч мэдэх үндэс болдог. Харин дутуу нойртой явах нь аливаа зүйлд төвлөрөх болон асуудлын гол зангилааг олж, шийдвэрлэж чадахгүй байх зэргээр сэтгэхүйд нөлөөлөх нь бий.

Тэнэг болгоно

3 Эрүүл мэнд муудах

Зүрх өвдөх, зүрхний шигдээс болох, хэм алдагдах, зүрх дэлсэх, цээжээр хатгуулах, даралт болон сахарын хэмжээ ихсэх зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Харамсалтай нь хүмүүс дутуу нойртой явснаар эрүүл мэндээ дээрх байдлаар хохироодог гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Түүнчлэн дутуу нойртой явдаг хүмүүсийн 90 хувь нь эдгээр өвчнүүдийг тусах магадлал илүү өндөр байдаг гэнэ. 

Эрүүл мэнд муудах

4 Секс хийх дур хүслийг бууруулна

Секс хийх хүсэл байвч, хувцсаа ч тайлахаас залхуурч байна уу? Тэгвэл та нойрны асуудалтай болсон бөгөөд нойргүйдлийн талаар судалгаа хийдэг эрдэмтдийн үзэж буйгаар дутуу нойртой явдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн секс хийх дур хүсэл бусадтай харьцуулахад хамаагүй бага байдаг болох нь батлагджээ. Энэ нь тэдний бие органзм ямар ч эрч хүчгүй болсон байдагтай холбоотой байна.

Секс хийх дур хүслийг бууруулна

5 Сэтгэр гутралд автуулна

Нойргүйдэлд орсон үед илрэх шинж тэмдгүүдийн нэг бол сэтгэл гутралд орох явдал юм. 2005 онд АНУ-ын хэсэг эрдэмтэд сэтгэл гутралд орж буй хүмүүс өдөрт ердөө 6 буюу түүнээс бага цаг унтдаг болохыг олж тогтоожээ. 

Сэтгэр гутралд автуулна

6 Наснаас тань илүү хөгшин харагдуулна

Хэдэн өдөр олигтой унтаж, амарч чадаагүйгээс болоод ихэнх хүмүүсийн нүд бүлцийж, арьсан дээр тууралт гардаг. Хэрвээ тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол, энэ нь даамжирсаар яваандаа арьс үрчлээтэж, нүдний зовхиор хар туяа татахад хүргэдэг байна.

Түүнчлэн дутуу нойртой явснаар өсөлтийн гормон ялгарах явцыг удаашруулдаг болохыг эрдэмдэн Фил Герман (Fil German) судалж, тогтоосон аж. 

Наснаас тань илүү хөгшин харагдуулна

7 Мартамхай болно

2009 онд АНУ болон Францын хэсэг эрдэмтэд тархины үйл явцыг судалж, "Sharp Wave" буюу "Хурц давалгаа" гэх нэртэй "нэгдэл" байдаг болохыг олж тогтоосон бөгөөд энэ нь тархины "неокортекс"-ийн тусламжтай ой санамжийг хадгалахад туслах үүрэгтэй аж. Гэвч дутуу нойртой явах нь уг нэгдлийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулдаг байна.

Мартамхай болно

8 Жин нэмнэ

Хэрвээ та байнга "дурсаад л баймаар" сайхан зүүд зүүдлэсэн бол, ямар нэгэн зовиургүйгээр 8 цаг сайн унтаж амарчээ гэж ойлгож болно. 

Харин дутуу нойртой явах нь ойр ойрхон өлсөхөд хүргэхээс гадна, хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жин нэмж, таргалах үндэс болдог ажээ. 2004 онд хийсэн судалгаагаар өдөрт 6 буюу түүнээс бага цагаар унтдаг хүмүүсийн 30 хувь нь 7-9 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад таргалах магадлал хамаагүй өндөр байдаг болох нь батлагдсан байна.

Жин нэмнэ

9 Асуудлыг шийдвэрлэж чадахгүй

Дутуу нойртой явснаар тархи сийрэг байх боломж бага байдаг тухай дээр дурдсан. Тиймээс хүн амьдралд тохиолдох чухал асуудлуудад энэ үедээ оновчтой шийдвэр гаргаж чадахгүйд хүрдэг аж. Үүний учир нь тархи аливаа зүйлийг эргэцүүлж, бодолхийлж чадахгүй байна гэсэн үг юм.

Асуудлыг шийдвэрлэж чадахгүй

10 Үхэлд хүргэнэ

2007 онд Их Британийн хэсэг эрдэмтэд амь насаа алдсан 10.000 гаруй Англичуудын дунд нэгэн судалгаа явуулжээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс бүгд үхэшгүй мөнх амьдралыг хүсэмжилж, сүсэг бишрэлдээ автан, нэг өдөрт унтах цагаа 5-7 цагаар багасгаж байсан гэнэ. Энэ нь тэдний амь насаа алдах болсон гол шалтгаан байсан бөгөөд хэрвээ та дутуу нойртой олон хоног явбал эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, амь насаа ч алдаж мэдэх талтай. Түүнчлэн эрдэмтэд нойргүйдэл нь зүрх судасны өвчтэй болгодог болохыг мөн олж тогтоожээ.

Үхэлд хүргэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()