Яг одооноос эхлэн эдгээр хоол хүнсийг бүү идээрэй! Яагаад гэвэл...

Төрөл бүрийн хоол хүнс үйлдвэрлэдэг компаниуд бидэнд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа "Сахаргүй", "Байгалийн гаралтай", "Органик" гэсэн үгнүүдийг түлхүү ашигладаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ бидний өдөр тутмын амьдралдаа авч, хэрэглэж буй хоол хүнс нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй байдаг аж. Иймд бид таны сайн сайхан амьдралын төлөө одооноос идэхээ болих ёстой 7 бүтээгдэхүүнийг хүргэхээр бэлтгэлээ. 

Яг одооноос эхлэн эдгээр хоол хүнсийг бүү идээрэй! Яагаад гэвэл...
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуурамч амттанууд

Хуурамч амттанууд идсэнээр гэдэс дотор өвчлөхөөс гадна, чихрийн шижин өвчин тусах магадлал өндөр болдог. Түүнчлэн тархи болон хөхний хорт хавдар тусахад нөлөөлдөг байна. Мөн таргалуулдаг гэдгийг ч, давхар хэлэх нь зүйтэй болов уу. 

Хуурамч амттанууд

2 Лаазалсан улаан лооль

Ихэнх лаазалсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд "Бисфенол А" гэх химийн хортой бодис агуулагддаг. Энэ нь тухайн хоол хүнсийг лаазан дотор муутгахгүй байх үйлчилгээтэй аж. Улаан лооль нь хүчил ихтэй бөгөөд дээрх бодистой нийлэхээрээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Лаазалсан улаан лооль

3 "Маргарин" масло

"Маргарин" маслонд артерийн судсыг бохирдуулж, зүрх судасны өвчин тусахад хүргэдэг "транс" тос агуулагддаг. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихгүй бол, чихрийн шижин өвчнийг хүндрүүлж, хоёрдугаар шатанд аваачихаас гадна, бусад олон төрлийн өвчин тусах үндэс болдог аж.

"Маргарин" масло

4 Попкорн

Ихэнх попкорн үйлдвэрлэдэг газрууд хуурамч амт оруулагч буюу "диацетил" гэх химийн бодисыг ашигладаг. Энэ нь уушгины үйл ажиллагааг доголдуулж, амьсгал авахад хүндрэл учруулж, мөн тархийг гэмтээх аюултай юм. Түүнээс гадна, попкорныг богино долгионы зууханд хийдэг нь хүний биед их хэмжээний хорт бодис, нян үржихэд хүргэдэг байна.

Попкорн

5 Боловсруулсан мах

Хиам, "салям", зайдас, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ эрүүл мэндэд хор хөнөөлтэй өөх тосыг агуулдаг. Мөн түүхий махтай харьцуулахад их хэмжээний натри агуулдаг бөгөөд энэ нь олон төрлийн хорт хавдар үүсгэх үндэс болдог аж. Түүгээр ч зогсохгүй өнгө, амт оруулах зорилгоор химийн хортой бодисууд ашигладаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Боловсруулсан мах

6 Давс

Хоолондоо давс ашигладаггүй айл өрх, зоогийн газар энэ дэлхий дээр тун цөөхөн биз ээ. Гэвч давсанд агуулагдах иодын нэгдэл болон кали нь хүний бие организмд асар их хор хөнөөлтэй болохыг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй нь харамсалтай. Тиймээс та аль болох давснаас татгалзаарай.

Давс

7 Ургамлын тос

Ургамлын тос нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь найрлагандаа био бэлдмэлийн тусламжтай гаргаж авсан "Омега-6" өөх тосыг агуулдаг юм.

Ургамлын тос

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()