Хойд Солонгосчуудын биднээс нуудаг 15 аймшигтай нууц

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр хачирхалтай улс орнууд олон байдаг ч, Хойд Солонгосчуудыг хэрхэн гүйцэх билээ. Энэ улсын хатуу чанга хууль дүрмийн талаар тайлбарлаж хэлэхэд хүртэл хэцүү бөгөөд бүх эрх мэдэл Ким Чен Ун (Kim Jong Un)-ийн мэдэлд байхаас гадна, гар доорх хүмүүс болон ард иргэд нь зөвхөн түүний аясаар амьдардаг гэж хэлэхэд буруудахгүй аж. Ингээд хамтдаа нэг хүний дарангуйлал тогтсон Хойд Солонгосчуудын биднээс нуудаг итгэмээргүй, аймшигтай нууцуудтай танилцацгаая.

Хойд Солонгосчуудын биднээс нуудаг 15 аймшигтай нууц
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд интернет ашигладаггүй

Хойд Солонгост Засгийн газрын хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг 1000 гаруй сайт байдаг бөгөөд эдгээр сайтууд руу орж үзээд байх сонирхол татахуйц зүйл юу ч байдаггүй аж. 25 сая хүнд 1000 "IP" хаяг байна гэхээр интернетийн хандалт бага байх нь ойлгомжтой юм. Хамгийн хачирхалтай нь ард иргэд нь интернет ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн өндөр албан тушаал хашдаг хүмүүс тодорхой цагаар цахим ертөнцөд нэвтэрдэг байна.

Харин та яагаад гэж бодож байна? Ард иргэд нь ядуу, буурай амьдралтай учраас гэж бодож байвал эндүүрэл юм. Үүний шалтгаан нь Хойд Солонгосчуудын тухай олон нийтэд хүргэж буй барууны улс орнуудын мэдээ мэдээллийг ард иргэддээ үзүүлэхийг хүсдэггүйтэй холбоотой аж. Энэ нь удирдагч Ким Чен Уны баримталдаг гол бодлого ч гэж хэлж болох юм.

Тэд интернет ашигладаггүй

2 Эрэгтэйчүүдэд зориулсан зөвхөн 10 үсний засалт байдаг

Хойд Солонгост амьдарч буй эрэгтэй хүн бүр доорх зурган дээр харуулсан 10 үс засалтаас өөрөөр үсээ засуулж огт болохгүй. Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй бөгөөд хүний эрхэнд дээд зэргээр халдаж байгаагийн нэг илрэл юм. Ким Чен Ун ард иргэддээ өөрчлөлт, шинэчлэлийг авчрах болно гэж хэлдэг ч, ийм хачирхалтай хууль дүрэм байгаа цагт юу л бол...

Харин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийг бодоход харьцангуй боломжийн буюу 18 төрлийн үсний засалтаас сонгох боломжтой байдаг гэнэ. Нийт 28 төрлийн үс засалтаас өөрөөр үсээ засуулсан нөхцөлд ямар ч өршөөлгүй гянданд хоригддог байна.

Эрэгтэйчүүдэд зориулсан зөвхөн 10 үсний засалт байдаг

3 Аймшигтай туршилтын лабораториуд

Энх тайван цаг ноёлж байгаа энэ үед хүн дээр туршилт хийдэг газар дэлхийн хаа нэгтээ байсаар байгаа гэвэл итгэх хүн тун ховор байх биз ээ. ЗХУ болон фашист Германууд "Гулаг" гэх газар аймшигтай туршилтуудыг хүн дээр хийсэн байдгийг буурал тивийн түүх гэрчилнэ. Тэгвэл Ким Чен Унаар удирдуулсан Хойд Солонгост 16 туршилтын лабораториуд байдаг бөгөөд үүнд ойролцоогоор 200.000 гаруй хоригдол хүнд хэцүү нөхцөлд өдөр хоногийг зовж, тарчлааж өнгөрүүлдэг аж. Хоригдлууд 7 хоногийн турш 24 цагаар ажилладгаас гадна, хүйтэн шалан дээр унтдаг гэнэ. 

Та магадгүй гэмт хэрэгтнүүд зохих ял шийтгэлээ хүртэх хэрэгтэй гэж бодож байж болох ч, тэдний ихэнх нь гэмт хэрэгтнүүд гэхээсээ илүүтэй, эгэл жирийн ард иргэд байдаг байна. Тэд их удирдагчийн гаргасан утгагүй хууль дүрмийн золиос болсон хүмүүс юм.

Аймшигтай туршилтын лабораториуд

4 Насанд хүрэгчдийн кинонд тоглосон гэдэг шалтгаанаар 12 поп одыг цаазалсан

Насанд хүрэгчдийн кинотой холбоотой бүх зүйлийг энэ улсад хатуу чанга хориглодог. Өөрөөр хэлбэл энэ төрлийн асуудалд орооцолдсон нэгнийг шууд цаазаар авдаг гэж ойлгож болох юм.

2013 онд Хойд Солонгосын цагдаагийн газраас ард түмний дунд хэдийн өөрсдийн гэх орон зайгаа үүсгээд амжсан, 12 поп одыг насанд хүрэгчдийн кинонд тоглосон гэх шалтгаанаар баривчилжээ. Эдгээр уран бүтээлчид нь "Footsteps of Soldiers", "I Love Pyongyang" "We Are Troops of the Party" гэх дуунуудыг дуулж, олонд хүргэсэн, "Unhasu Orchestra", "Wangjaesan Light" болон "Moranbang" зэрэг чуулга, хамтлагуудын дуучид байсан юм. Тэднийг гэр бүлийнхнийх нь нүдний өмнө буудаж хороосон байдаг.

Насанд хүрэгчдийн кинонд тоглосон гэдэг шалтгаанаар 12 поп одыг цаазалсан

5 Ард иргэддээ худал мэдээлэл хүргэдэг

2014 онд Бразил улсад болон хөл бөмбөгийн ДАШТ тэмцээнд Хойд Солонгосчууд оролцож чадаагүй билээ. Гэвч зүүд зэрэглээ гэлтэй хачирхалтай зүйл болсон нь Хойд Солонгосын нэгэн телевизээр "Бид аваргын төлөөх тоглолтонд Бразилын шигшээ багийг нутаг дээр нь 8:1 гэсэн харьцаагаар ялж, ДАШТ-нд анх удаагаа түрүүллээ" хэмээн хэн ч итгэхээргүй худал мэдээллийг ард иргэддээ хүргэсэн юм. Тэд мөн өмнө нь 2010 оны ДАШТ-нд оролцох үедээ Португалийн шигшээ багийг 7:0 харьцаагаар хожлоо хэмээн ташаа мэдээлэл хүргэж байсан аж.

Түүнээс гадна тэд ард иргэддээ оролцсон тэмцээн болгондоо түрүүлж, Олимпоос олон медаль хүртэж, АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг яллаа гэх мэтээр үнэнээс хол зөрүүтэй мэдээлэл хүргэдэг байна. Үүний гол шалтгаан нь Хойд Солонгост гадны ямар ч тэмцээн, уралдааныг шууд дамжуулж юм уу, эсвэл нөхөж үзүүлдэггүйтэй холбоотой юм.

Ард иргэддээ худал мэдээлэл хүргэдэг

6 Ким Чен Ун нагац ахаа эхнэрийнх нь хамт хөнөөсөн

Жан Сон Таек гэх эрхэм Ким Чен Уны нагац ах байснаас гадна, түүний баруун гараар ажилладаг байв. Гэвч Хойд Солонгосын засгийн газраас Жаныг агаарын бохирдолтой холбоотой асуудлаас болж, цаазаар авчээ. Үүнээс үүдэж, дүүдээ гомдоллосон нагац ахынхаа эхнэрийг тэрээр төд удалгүй хугацааны дараа мөн цаазаар авсан байна.

Ким Чен Ун нагац ахаа эхнэрийнх нь хамт хөнөөсөн

7 Цэнхэр жинс болон шоколадтай жигнэмэгийг хориглодог

2014 онд Хойд Солонгост шоколадтай жигнэмэг хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч эхэлсэн бөгөөд ард иргэд нь уг бүтээгдэхүүнд ихэд дурлан, худалдан авч, идэж байсан юм. Гэвч энэ нь Ким Чен Унд таалагдаагүй бөгөөд ард иргэдийг нь эвлэлдэн нэгдэж, засгийн газрын эсрэг бослого гаргаж болзошгүй хэмээн үзэж, борлуулахыг нь хориглосон байна. Харин цэнхэр өнгийн жинсэн материалтай хувцсыг Америкын "империалист" үзлийг сурталчилж байна гэсэн нэрийдлээр хориглосон байна.

Цэнхэр жинс болон шоколадтай жигнэмэгийг хориглодог

8 Гурван үеэр нь шийтгэх тогтолцоо

Ким Чен Уны сэдсэн бас нэгэн аймшигтай хууль дүрэм бол тухайн гэр бүлийн аль нэг гишүүн хэрэг хийвэл, гэр бүлээр нь буюу "Гурван үеэр нь шийтгэх тогтолцоо"-г бий болгосон явдал юм. Нэг ёсондоо юугаа ч мэдэхгүй балчир насны хүүхдүүд өвөө болон аавынхаа хийсэн хэргийн төлөө шоронд хоригдож, морь мал мэт хөдөлмөрлөх аж. Уг хууль, дүрмийг эсэргүүцсэн хэнийг ч бай, засгийн газрын хар жагсаалтанд оруулдаг бөгөөд энэ нь тухайн хүнийг бүх насаар нь ямар ч эрх чөлөөгүй нэгэн болгож байгаагаас гадна, мөнгө болон хоол хүнсний гачигдалд оруулж, амьдаар нь тарчлаадаг байна.

Гурван үеэр нь шийтгэх тогтолцоо

9 Ким Чен Ун бол цэргийн мэдлэггүй дэлхий дээрх цорын ганц командлагч

Ким Чен Уны сэдэж, улс орондоо хэрэгжүүлж буй хачирхалтай хууль дүрмүүдийн гол зорилго нь ард иргэдээ зангидаж, өөрийн эрхэндээ байлгаж, дэлхий нийтэд хүчирхэг улс мэт харагдах гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Гэвч цэргийн ямар ч мэдлэг, эрдэм чадваргүй хүн улс орноо удирдаж, цэрэг, армиа командалдаг гэхээр ямар ч хүнд утгагүй санагдах нь гарцаагүй юм.

Тийм ч учраас түүнийг цэрэг, арми удирдахаас илүүтэй, дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлж мэдэх солиотой нэгэн гэж олон нийт үздэг нь нууц биш юм. Учир нь түүнд бүхэл бүтэн арми удирдах ухаан дутаж болох ч, ердөө ганцхан товчлуур дээр дарах эр зориг байгаа биз ээ.

Ким Чен Ун бол цэргийн мэдлэггүй дэлхий дээрх цорын ганц командлагч

10 Өлсгөлөнгөөс болж хүүхдийн мах идэж байсан

Хойд Солонгосчуудын аж амьдрал 1994-1998 оны хооронд үнэхээр хүнд хэцүү байсан бөгөөд ойролцоогоор 3.5 сая ард иргэд нь идэх хоолгүйгээсээ болж, амь насаа ээлж дараалан алдацгааж байсан юм. Харин энэ үед засгийн газраас нэг ч удаа ард иргэддээ тусламжийн гараа сунгаж байгаагүй байна. Арга ядахдаа хүмүүс өлсөж үхэхгүйн тулд эхлээд нохой, муур зэрэг тэжээвэр амьтдаа амьдаар нь барьж идэж байсан бол, сүүлдээ модны мөчир идэж байсан гэдэг. 

Хамгийн аймшигтай нь уг өлсгөлөн Хойд Солонгосчуудыг хүний мах идэхэд хүргэсэн бөгөөд тэд эхнээсээ балчир насны хүүхдүүдээр өдөр хоногийн хоол хүнсээ залгуулах болсон аж. Тэр ч бүү хэл гудам, талбайд хүний мах зарж байжээ. Аз болоход энэ бүхэн удалгүй эцэс болсон юм.

Өлсгөлөнгөөс болж хүүхдийн мах идэж байсан

11 Тамирчид нь медаль хүртээгүй бол, туршилтын лабораторид ял эдэлдэг

Олимпын их наадам нь хүн төрөлхтний хамгийн том спортын баяр билээ. Тэр ч үүднээс Олимпод оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорино гэдэг нэр төрийн хэрэг байдаг. Хэрвээ медаль авч, улсынхаа төрийн далбааг мандуулбал, түүнээс илүү гавъяа гэж үгүйсэн билээ. Харин Хойд Солонгосчуудын хувьд Олимпын наадамд оролцохоор хүлгийн жолоо залж буй тамирчиддаа гуравхан үг хэлдэг бөгөөд энэ нь "Ял эсвэл үх" гэсэн хууль байдаг аж. Хууль гэсний шалтгаан нь тухайн тамирчин медаль зүүж, эх орныхоо төрийн далбааг Олимпын тэнгэрт мандуулахгүй бол, дээр дурдсан туршилтын лабораторид ял эдэлж, амьдаараа тарчилдаг байна. Ким Чен Ун өнгөрсөн жилийн Рио де Жанейрогийн Олимпод зодоглосон 31 тамирчиндаа 5 алт, мөнгө, хүрэл нийлсэн 12 медаль, нийт 17 медальтай эх орондоо ирэх даалгаврыг өгчээ. Харамсалтай нь тэд 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн байна.

Мэдээж их удирдагчийнхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй тамирчдыг Ким Чен Ун тэр дор нь туршилтын лаборатори руу илгээсэн аж.

Тамирчид нь медаль хүртээгүй бол, туршилтын лабораторид ял эдэлдэг

12 Оройн цагаар тог, цахилгаан хэрэглэдэггүй

Жил бүрийн 3-р сарын сүүлээр дэлхий нийтээрээ цагаа нэг цагаар урагшлуулдаг билээ. Харин Хойд Солонгосчууд үүнийг маш ихээр дэмждэг бөгөөд энэ нь тэдний цахилгаан хэмнэх эрхэм зорилготой нь яг таг тохирдог байна. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энэ улсад тог, цахилгааныг тэгтлээ хэрэглээд байдаггүй бөгөөд шөнө, оройн цагаар дийлэнх газар нь хав харанхуй байдаг аж. 21-р зуунд 25 гаруй сая хүн тог, цахилгаангүй амьдарч байна гэхээр итгэхэд бэрх байгаа биз? Гэвч доорх зургаас харахад тэдний тог, цахилгаан хэрэглэдэггүй болох нь харагдаж байгаа юм.

Оройн цагаар тог, цахилгаан хэрэглэдэггүй

13 Барууны даатгалын компаниудаас их хэмжээний мөнгө хулгайлсан

Ким Чен Ун улсаа хүчирхэг байлгаж, ард иргэдээ зангидан, хяналтандаа байлгахыг юу юунаас илүү эрхэмлэдэг болохыг дээр дурдсан. Тэгвэл энэ санаагаа хэрэгжүүлэхдээ тэрээр барууны томоохон даатгалын компаниудтай хамтарч ажиллахаар болсон байна. Харин тэр зальжин байж, 25 гаруй сая хүнд зориулсан даатгалын мөнгийг өөрийн улсын өмч болгож дөнгөсөн юм.

Үүнээс улбаатайгаар Лондон хотын "Lloyd" даатгалын компани Хойд Солонгосын засгийн газрыг шүүхэд өгч байсан удаатай бөгөөд Хойд Солонгосын зүгээс ямар ч зүйлийг буруу хийгээгүй хэмээн хариу барьж байв. Түүнд цэрэг, армийн салбарын мэдлэг байхгүй байж болох ч, бизнесийн ур ухаан байж мэдэх юм.

Барууны даатгалын компаниудаас их хэмжээний мөнгө хулгайлсан

14 Ард иргэд нь зугтах гэж оролддог

25 сая хүнийг байнга хяналтандаа байлгана гэдэг хэцүү асуудал юм. Учир нь Ким Чен Уны аймшигтай хууль дүрмүүдийг дагаж, мөрдөхөд хэцүү санагдсан хүмүүс өдөрт хэдэн зуугаараа дүрвэхийг хичээдэг байна. Гэвч харамсалтай нь тэдний ихэнх нь бүтэлгүйтэж, амь насаа алддаг. 

2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд оролцсон Хойд Солонгосын шигшээ багийн 4 хөл бөмбөгчин тэмцээний дундуур ор сураггүй алга болж байжээ. Тэднийг хайсан ч, олдоогүй бөгөөд хүмүүс тухайн үед нэгэнт амжилт үзүүлээгүй тамирчид эх орондоо очоод, туршилтын лабораторид яллагдахаас хойш, хүний нутагт амь зогооё гэсэндээ зугтсан байх хэмээн үзэж байсан юм.

Ард иргэд нь зугтах гэж оролддог

15 Нэг хүнд ноогдох ДНБ-ний тоо хэмжээ нь 583 доллар

Нэг жилийн хугацаанд нэг Хойд Солонгос иргэнд ноогдох ДНБ /Дотоодын нийт бүтээгдэхүүн/-ийн хэмжээ нь 583 доллар бөгөөд үүнийг нэг өдөрт шилжүүлбэл ердөө 2 доллар болох аж. Энэ нь Ким Чен Ун болон бусад томоохон албан тушаал хашдаг хүмүүст огтхон ч хамаагүй бөгөөд эдийн засгийн судлаачдын үзэж буйгаар энэ тоо ойрын жилүүдэд 400 доллар болж буурах магадалтай гэж үзэж байна. Тэгвэл АНУ-ын хувьд нэг жилд ноогдох ДНБ-ийн хэмжээ нь 56.000 доллар байдаг аж.

Нэг хүнд ноогдох ДНБ-ний тоо хэмжээ нь 583 доллар

44
таалагдаж байна

292
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()