Эрэгтэй хүүхэдтэй болохын тулд юу хийх ёстой вэ?

Хосууд хүүхэдтэй болж чадахгүй байгаагаа зөвхөн эмэгтэй хүнтэй холбож, тэднийг буруутгадаг. Гэвч зарим тохиолдолд эр бэлгийн эс хэт цөөн ялгарах, хэт сул байснаас болж үр тогтохгүй байх нь бий. Мөн эр бэлгийн эс сул байснаас үүдэн эрэгтэй хүүхэд тогтож, бүрэлддэггүй аж. Иймд өнөөдөр та бүхэндээ зориулан эр бэлгийн эсийг сайжруулж, тоог нь нэмэгдүүлэх аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Эрэгтэй хүүхэдтэй болохын тулд юу хийх ёстой вэ?
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн үед хүмүүсийн амьдралын буруу хэвшлээс болж хосууд хүүхэдтэй болж чадахгүй байх асуудал нэмэгдэх болсон. Гэхдээ үүнийг техник технологи, шинжлэх ухааны хурдацтай хөгжлийн тусламжтайгаар эмчилж болох хэдий ч, багагүй цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагддаг билээ. Иймд та бидний дуулгах энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг эхлээд хэрэглээд үзээрэй.

 

1 Эр бэлгийн эсийн тоогоо өсгөх

Хэт халуун орчин, нөхцөл нь эр бэлгийн эсийн тоог цөөрүүлж, хүүхэд бүрэлдэх боломжийг багасгадаг. Мөн хэт бариу дотоож өмссөнөөр бэлэг эртхнийг дарж, эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг бууруулдаг байна. Иймд та эдгээр байдлаас зайлсхийж, аль болох сул чөлөөтэй дотуур өмд өмсөж, халууцаж, хөлрөхөөс сэргийлээрэй. 

Эр бэлгийн эсийн тоогоо өсгөх

2 Муу зуршлаа хаях

Бие эрхтнээ хордуулж, тамхи, согтууруулах ундаа ихээр хэрэглэснээр эр бэлгийн эсний үйлдвэрлэл буурч, зогсоход хүрдэг байна. Хэрэв та аав болж, амьд явсны хэргээ гаргахыг хүсч байвал муу зуршлуудаа хаяхыг зөвлөе. 

Муу зуршлаа хаях

3 Зөв хоолны дэглэм баримтлах

Шинэхэн жимс, ногоо, үр тариа хэрэглэх нь эр бэлгийн эсийн ялгаралтыг нэмэгдүүлж, эрч хүчээр сэлбэдэг. Харин та савласан хоол хүнс, түргэн хоолноос аль болох татгалзаж байгаарай. 

Зөв хоолны дэглэм баримтлах

4 Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Хүн долоо хоногт 5 удаа, 45 минутаар дасгал хийхэд төрөлтийн түвшин харьцангуй өсдгийг эрдэмтэд батлаад байгаа юм. Ингэснээр тухайн хүн илүүдэл жин, стресс бухимдал зэргээс хол байж чадах тул эр бэлгийн эсийн тоо өсч, ертөнцөд нэгэн бяцхан үр бүрэлдэх боломжтой ажээ. 

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

5 Нэмэлт амин дэм авах

Эрэгтэй хүний үржлийн явцыг сайжруулахын тулд нэмэлт тэжээл авч байх хэрэгтэй. Ингэхдээ С витамин болон цайрыг түлхүү хэрэглэж, эр бэлгийн эсний боловсруулалтыг дэмжээрэй. Та өдөрт 2000-6000 мг С витамин биедээ хуримтлуулж байх ёстой юм.

Нэмэлт амин дэм авах

Та эдгээр аргуудыг ашиглаж, эр бэлгийн эсээ сайжруулснаар үр тогтох чадвар нэмэгдэхээс гадна эрэгтэй хүүхэдтэй болох магадлал харьцангуй өндөр болдгийг эрдэмтэд тогтоожээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()