Өглөө бүр нимбэгтэй ус уувал бидний биед юу болох вэ?

Бид нимбэгтэй ус ууж, гэдсээ цэвэрлэж болно гэдгийг сайн мэднэ. Гэхдээ энэ нь үүнээс гадна, маш олон өөрчлөлтийг биед авчирдаг аж. Бүтэн жилийн турш өглөө бүр нимбэгтэй ус ууснаар хүний биед ямар өөрчлөлт гарахыг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ. Та аяга бүлээн усанд нэг зүсэм нимбэг хийж уухад л хангалттай юм.  

Өглөө бүр нимбэгтэй ус уувал бидний биед юу болох вэ?
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол боловсруулах системийг сайжруулна

Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа сайн байснаар бие бүхэлдээ эрүүлжинэ гэж үздэг. Нимбэг нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, турахад тусална. Өглөө бүр бүлээн нимбэгтэй ус ууснаар гэдсийг цэвэрлэж, өмнөх өдөр хуримтлагдсан өтгөнийг гадагшлуулах аж. 

Хоол боловсруулах системийг сайжруулна

2 Энергийн ундаа

Нимбэгтэй усыг энергийн ундаа хэмээн нэрлэж болно. Учир нь олон зуун жилийн өмнө энергийн ундаа, эрч хүч нөхөгч байгаагүй үед нимбэгтэй усыг орлуулан хэрэглэдэг байжээ. Бид дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө урсгахад, хөлсөөр дамжин натри, кали болон хлорид зэрэг ашигт бодисуудаа алдаж байдаг аж. Харин энэ үед нимбэгтэй усыг ууснаар дээрх бодисуудыг нөхөгдөж, биеийг сэргээдэг. 

Энергийн ундаа

3 Нүдэнд сайн нөлөө үзүүлнэ

Хүүхэд байхад лууван их идвэл хараа хурц болж, сайжирна хэмээдэг байсан. Харин үүнтэй адил үйлчилгээтэй жимс бол нимбэг юм. Нимбэгэнд их хэмжээний С витамин, "антиоксидант" агуулагддаг бөгөөд эдгээр нь нүдний харааг сайжруулж, сэргээдэг байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн нүдийг тунгалаг болгох төдийгүй нүдний цагаа буух, нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх зэргээс сэргийлэх аж. 

Нүдэнд сайн нөлөө үзүүлнэ

4 Арьсыг сэргээнэ

Их хэмжээний нимбэгтэй ус уух нь арьсыг сэргээдэг. Энэ нь биеийг усаар тэтгэж, арьсыг чийгшүүлэх бөгөөд нимбэгэнд агуулагдах "антиоксидант" нь үрчлээсийг багасгаж, арьсыг гэрэлтсэн, толигор болгох юм. 

Арьсыг сэргээнэ

5 Элэгний сайн найз

Элгээ эрүүл байлгах нь хүн бүрийн эрхэм зорилго болов уу. Харин ингэхийн тулд та нимбэгтэй усыг ууж байгаарай. Энэ нь "фермент"-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар хорт бодисыг биеэс гадагшлуулж, элгийг хамгаалдаг байна. Мөн нимбэгэнд агуулагдах хүчил нь хорт нянгуудыг устгах ач тустай. 

Элэгний сайн найз

6 Калиг нөхнө

Гадил жимсэнд их хэмжээний кали агуулагддаг болохыг бид сайн мэднэ. Гэхдээ нимбэг ч мөн адил хангалттай хэмжээний кали агуулдаг байна. Кали нь хүний биед хэрэгцээтэй 3 дахь чухал эрдэс билээ. Та нимбэгтэй усыг тогтмол ууснаар зүрх, тархи, бөөр болон булчингийн үйл ажиллагааг сэргээж, элдэв өвчнөөс сэргийлж чадах юм. 

Калиг нөхнө

7 Биеийг эмчилнэ

Өдөр бүр нимбэгтэй ус уудаг хүмүүс ханиад томуу, халдварт өвчин тусах магадлал харьцангуй бага байдаг аж. Энэ нь дархлааны системийг сайжруулж, халдварт өвчний эсрэг үйлчилгээг үзүүлж чаддаг байна. Ингэснээр та өвчнөөс холуур тойрон өнгөрч, эмчид үзүүлж, цаг алдахаас сэргийлэх боломжтой. 

Биеийг эмчилнэ

8 Үрэвслээс сэргийлнэ

Гэмтэл, бэртэл болон үрэвсэл эдгэрэх гэж удаж байгаа нь биеийн илүүдэл хүчиллэгтэй холбоотой. Харин нимбэгтэй ус ууснаар биеийн хүчиллэгийн хэмжээ тэнцвэржиж, илүүдэл хүчил шээснээс ялгарч гардаг байна. Ингэснээр таны биед үүссэн шарх, үрэвсэл богино хугацаанд эдгэх боломж нээгдэх аж. 

Үрэвслээс сэргийлнэ

9 "pH" балансыг тэнцвэржүүлнэ

Исгэлэн жимсний нэг төрөл болох нимбэг нь цусанд шингэж, биеийн эрхтнүүдэд шүлтийг тараадаг байна. Биед хангалттай хэмжээний хүчил хуримтлагдсанаар хоол боловсруулах явц сайжирч, "pH" баланс тэнцвэрждэг аж. Тус баланс нь тэнцвэржсэнээр чихрийн шижинтэй болох эрсдлээс сэргийлэх болно. 

"pH" балансыг тэнцвэржүүлнэ

10 Бодисын солилцоог сайжруулна

Та эрүүл аргаар жингээ хасч, гоолиг болохыг хүсч байвал нимбэгтэй ус уугаарай. Энэ нь бодисын солилцоог сайжруулж, өлсөх мэдрэмжийг бууруулах ач тустай юм. 

Бодисын солилцоог сайжруулна

11 Кофеноос татгалзах

Зарим хүмүүс өглөө сэрмэгцээ амтат кофе ууж, эрч хүчээ нөхдөг. Гэвч энэ нь 10:30 цаг хүртэл үйлчлэх нь харамсалтай. Иймд та кофены оронд нимбэгтэй усыг 14 хоногийн турш өглөө бүр уугаад үзээрэй. Үр дүнд нь сэргэг, эрч хүчтэйгээр өдөр бүрийг өнгөрүүлж чадна. 

Кофеноос татгалзах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()