Хүүхдэдээ 10 нас хүртэл нь эдгээрийг зааж өгөөрэй. Ажилсаг, өөртөө итгэлтэй болох болно!

Бүх л эцэг, эхчүүд үр хүүхдээ сайн хүн болгож, өсгөж, хүмүүжүүлэхийг бүхнээс илүү чухалчилдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид танд зориулан хүүхдийн тань ирээдүйд хэрэг болох, 10 нас хүртэл нь зайлшгүй зааж сургах ёстой чадваруудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Гэхдээ эдгээр чадварууд нь дугуй унах юм уу, эсвэл хөгжим тоглож сурах тухай биш болохыг анхаарна уу. Ингээд хамтдаа хүүхдийг ухаалаг, өөртөө итгэлтэй болгох 8 чадвартай танилцъя.

Хүүхдэдээ 10 нас хүртэл нь эдгээрийг зааж өгөөрэй. Ажилсаг, өөртөө итгэлтэй болох болно!
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хувцсаа угаах

Хүүхдээ бусад шиг хувцсаа угаахаас залхуурдаг нэгэн болгож хэрхэвч болохгүй. 6 нас хүрмэгц нь хувцсаа хэрхэн угаахыг бага багаар зааж өгөх хэрэгтэй юм. Харин ингэхдээ цоо шинэ мэт болтол нь угааж сургахаас илүүтэй, хувцсыг нь бүрэн гүйцэд угаалгаж сургаарай.

Хувцсаа угаах

2 Угаалгын өрөө цэвэрлэх

Угаалгын өрөө цэвэрлүүлж сургах нь хүүхдэд ихээхэн ач тустай байдаг. Сургуулийн насны хүүхдүүд 00-ын суултуур, хана зэргийг алчуур болон угаалгын бодис ашиглан цэвэрлэх бүрэн боломжтой юм. Харин үүний дараа гараа угаах хэрэгтэйг зааж өгөхөө мартуузай. 

Угаалгын өрөө цэвэрлэх

3 Захидал бичих

Хүүхдүүдээ гэр бүлийнхээ хэн нэг гишүүнд захидал бичиж, түүнийгээ шуудангийн хайрцганд хийх юм уу, эсвэл и-мэйлээр явуулж сургаарай. Тэдэнд захидал бичихэд он сар өдөр, мэндчилгээ, захидлын агуулга, захидал бичиж буй хүний нэрийг заавал бичих ёстойг мөн зааж өгөөрэй.

Захидал бичих

4 Юм хадах

Хүүхэддээ бяцхан алх, болон зөөлөн, модон материалтай тавцан өгч, хэрхэн юм хадахыг зааж өгөөрэй. Мөн том тавтай хадаас өгөх хэрэгтэй бөгөөд үүнийхээ дараа хүүхдээ бэлэн болмогц, модон тавцан руу хадаасыг хадуулаарай. Ингэхдээ эрхий болон долоовор хуруугаараа хадаасаа тогтоох ёстой гэдгийг хэлж өгөх хэрэгтэйгээс гадна, хуруунуудаа гэмтээлгүй, болгоомжтой байхыг сануулах нь зүйтэй.

Юм хадах

5 Бэлэг бэлдэх

Хэн нэгэнд өөрийн гараар бэлэг бэлдэж өгөх сайхан байдаг шүү дээ. Тиймээс хүүхдэдээ үүнийг ч бас зааж өгөөрэй. Хүүхэд бэлтгэл ангид байхаасаа эхлэн, цаас хайчилж, цавуугаар юм нааж сурдаг. Тэгэхээр та хүүхэддээ хэрэг болох материалыг нь бэлдэж өгөөд, багахан тусалж, гоёмсог бэлэг болон бэлэгний уутыг хийлгээрэй.

Бэлэг бэлдэх

6 Хөнгөн зууш бэлтгэх

Хүүхэд 5 настайгаасаа эхлэн хачиртай талх болон коктэйль хийж сурдаг байна. Харин 7 болон 8 нас хүрмэгцээ салат, хөнгөн зууш хийж чаддаг аж. Тэгвэл 10 настайдаа хоол хийх боломжтой байдаг учраас та хүүхдэдээ хэрхэн хөнгөн зууш болон хоол бэлтгэхийг зааж өгөөрэй. Харин гараа түлэх, хуруугаа хэрчих зэрэг аюулыг яаж урьдчилан тооцоолох ёстойг хэлж өгөхөө бүү мартаарай.

Хөнгөн зууш бэлтгэх

531
таалагдаж байна

66
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()