Хайртай залуугаа сонжоод үзээрэй!

"Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ" гэж үг байдаг. Магадгүй зарим эрчүүд, охидын итгэлийг алдаж, сэтгэлийг нь шархлуулснаар ийн хэлэгдэх болсныг үгүйсгэхгүй. Гэвч уулын мод урттай, богинотой байдаг шиг эр хүн бүр харилцан адилгүй билээ. Иймд өнөөдөр охид, бүсгүйчүүддээ зориулан эрчүүдийн хайр сэтгэлийн асуудал дээр хэрхэн ханддагыг өгүүлэх зурхайг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаныхаа дараа та нэгийг бодож, хоёрыг тунгаах болов уу. 

Хайртай залуугаа сонжоод үзээрэй!
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины орд

Тэд бол төрөлхийн зөрүүд, түрэмгий зан чанартай бөгөөд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд замаасаа бүхнийг зайлуулдаг. Зарим тохиолдолд хонины ордны эрчүүд, өөрсдийгөө жинхэнэ эр хүн хэмээн дүгнэх нь бий. Гэвч ижил хүйстнээ сонирхдог эрчүүдийн дийлэнх хувь нь хонинууд байдаг байна. Мөн тэдний голлох шинж нь маш цэвэрч бөгөөд бүсгүйчүүдээс дутахгүйгээр ариун цэвэртээ анхаардаг гэнэ. Энэ нь тэдний үнэ цэнээ бусдад алдахгүй гэсэн бодолтой нь салшгүй холбоотой. 

Мөн энэ ордны эрчүүд цэнгээний газарт ихэнх цагийг өнгөрүүлэхөөс гадна, спорт зааланд бие бялдраа хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Тэд охидын хүсч мөрөөддөг өөртөө итгэлтэй, эршүүд байдлаас илүүтэй өөрийнхөөрөө байхыг таашаадаг. Тэднээс салахаар нэгэнт шийдсэн бол, та эргэж харалгүйгээр урагш яваарай гэж зөвлөх байна.

Хонины орд

2 Үхрийн орд

Үхрийн ордны эрчүүд бусад ордны эрчүүдтэй харьцуулахад эмэгтэй хүнийг хуурч мэхлэх, сэтгэлийг нь тэгтлээ шархлуулаад байдаггүй. Тэд харин ч эсрэгээрээ хайртай бүсгүйдээ халамж анхаарал сайн тавьдаг байна. Гэвч өөрсдийнхөө эрх чөлөөг бүхнээс нэн тэргүүнд тавихыг чухалчилдаг. Түүнчлэн бусдын эрхшээлд байх дургүй. 

Тэдэнд эр хүний бүхий л нандин чанарууд байх авч, заримдаа дээрэнгүй хандлага гаргах гээд байдаг сул талтай аж. Гэвч үхрийн ордны залуугаас харилцаагаа тасласан ямар ч эмэгтэй тэднийг үргэлж үгүйлэн санаж байдаг гэнэ.

Үхрийн орд

3 Ихрийн орд

Ихрийн ордны эрчүүд хайр сэтгэлийг тэгтлээ ойшоож, өндөр ач холбогдол өгдөггүй. Учир нь тэд хайр сэтгэлийг уйтгартайгаас гадна, сэтгэл өвтгөж, шархлуулахад хүргэдэг гэж үздэг. Тиймээс тэд ямар ч нөхцөлд эмэгтэй хүнтэй тэгтлээ дотносохыг хүсдэггүй. Бүр эхнэр, нөхөр болсон ч гэсэн, хайртай бүсгүйгээсээ зайгаа барьсаар байдаг аж. 

Энэ нь эмэгтэй хүнд сайхан санагдахгүй бөгөөд тэднийг хувиа хичээсэн амьтан хэмээн бодогдуулахад хүргээд зогсохгүй, ганцаараа байгаа мэт хүйтэн хөндий мэдрэмжийг төрүүлж, нулимс унагах үндэс болдог байна. Нэг ёсондоо энэ ордны эрчүүд тогтвортой харилцааг эрхэмлэдэггүй гэж ойлгож болно.

Магадгүй тэр танд анхаарал халамж тавихгүй, асуудалд нухацтай хандахгүй, хүйтэн хөндий харьцсаар байвал, түүнийг зөнд нь орхиж, зайгаа бариарай. Төд удалгүй таныг өөрийнх нь хувьд ямар эрхэм, чухал хүн байсныг ойлгох болно.

Ихрийн орд

4 Мэлхийн орд

Тэд хайртай бүсгүйгээ өөрийнхөө ээж шиг үзэж, өөрт нь цаг ямагт анхаарал хандуулж, сэтгэл санааг нь хуваалцаж, дэмжиж байхыг хүсдэг. Нэг ёсондоо мэлхийн ордны эрчүүд зөвхөн өөрийгөө бодсон, эмзэгхэн сэтгэлтэй хүмүүс байдаг аж. Хэрвээ та түүнээс салахаар шийдэх юм бол, таны өөрт нь зориулсан бүхнийг дурсан санаж, нялх хүүхэд шиг уйлах гэнэ.

Мэлхийн орд

5 Арслангийн орд

Арслангийн ордны эрчүүд нийгэмд хэдийн өөрийн байр суурийг эзэлж, олны дунд манлайлагчийн статустай болсон байдаг. 

Тиймдээ ч тэд өөрсдийгөө бурхан мэт тахин шүтэж, өөртөө хэт итгэлтэй байх нь бий. Магадгүй та түүний байнга шахуу өөрийгөө магтаж, дөвийлгөхөөс залхаж, харилцаагаа таслахыг хүсч мэдэх юм. Гэвч таныг хоёр тийш болъё гэж хэлэхээс өмнө тэд хэдийн уг шийдвэрийг сэтгэл дотроо гаргачихсан байдаг аж.

Арслангийн орд

6 Охины орд

Тэд бол төрөлхийн дуу цөөтэй, даруухан залуус юм. Гэвч тэдний дотор цуврал алуурчны зан чанар нуугдаж байдгийг хэрхэвч мартаж болохгүй. Түүнээс гадна, цэвэрч байдлыг юу юунаас илүү эрхэмлэдэг учраас таныг телевиз үзэж байх хооронд чинь гэрээ цэвэрлэсэн эсэхийг тань шалгаж байвал бүү гайхаарай.

Тэднийг баглаа цэцэгс болон бэлэг сэлт өгөхийг нь хүлээсний хэрэггүй. Учир нь охины ордны эрчүүд мөнгөндөө бага зэрэг харам гэж хэлэхэд болно. Тэд мөнгөө ихэвчлэн цэвэр цэмцгэр байхын тулд хийх хэрэгтэй зүйлсэд зарцуулдаг аж. Хэрвээ түүнээс салахаар эрс шийдсэн бол, гаргасан шийдвэртэй үнэнч байх хэрэгтэй гэдгийг танд зөвлөе.

Охины орд

7 Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордны эрчүүд шийдвэр гаргахдаа муугаас гадна, сэтгэлийн хатгүй хүмүүс байдаг. Тэд үргэлж юм бүхэнд санааширч, сэтгэлээ зовоож байдаг аж. Тэд сонирхол, итгэл үнэмшил гэх зүйлсэд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд өөрийнхөө сэтгэл, дотоод хүнээ сонсох нь жинлүүрүүдийн хувьд чухал зүйл юм. 

Гэвч түүнээс харилцаагаа таслах юм бол, олон жил 3 удаа гэрлэж, 3 удаа гэр бүлээ цуцлуулснаас ялгарах юмгүй мэдрэмж төрөх ажээ.

Жинлүүрийн орд

8 Хилэнцийн орд

Хилэнцийн ордны эрчүүд дуу цөөтэй боловч, хүчирхэг байх нь бий. Энэ нь олон бүсгүйчүүдэд таалагддаг. Тэдний аливаа асуудлыг шийдэх гарц хайхдаа гаргах ширүүн харц болон нууцлаг байдал нь ямар ч эмэгтэй хүнд төвөгтэй санагддаг. 

Тэд үргэлж нууцлаг байх бөгөөд юу бодож, санаж байгааг нь тааж мэдэхэд хэцүү байдаг нь нууц биш юм. Түүнчлэн таны харахыг хүсдэг тэр нэгэн залуу шиг өөрийгөө өөрчлөхийг хэзээ ч хүсэхгүй хүн бол хилэнцийн ордны эрчүүд юм. Салах шийдвэр гаргасан нөхцөлд тэд таны шийдвэрийг хүндэтгэх болно.

Хилэнцийн орд

9 Нумын орд

Энэ ордны эрчүүд ямар ч асуудал, нөхцөл байдал гарснаас үл хамаарч, бүх зүйлийн гол дүр байхыг эрхэмлэдэг. Түүнтэй болзсон эхний өдрөөс л тэр санаачлагыг гартаа авах бөгөөд үүнд гайхах огтхон ч хэрэггүй юм. Цаг хугацааны эрхээр нумууд хувьсан өөр болж, зан чанар нь өөрчлөгдөх хэдий ч, үүнд санаа зовохгүй байж болно. Учир нь тэд хайртай бүсгүйдээ өөрийн амьдралд тохиолдож буй бүх зүйлсээ нуулгүй ярих нь бий. 

Хэрвээ та түүнтэй урт хугацааны турш амьдрахаар төлөвлөж байгаа бол, санхүүгийн асуудал дээр нухацтай хандаарай. Харин салахаар шийдсэн бол, эвтэйхнээр тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Түүнд амаргүй байх боловч, таны шийдвэрийг ойлгох болно.

Нумын орд

10 Матрын орд

Матрын ордны эрчүүд хайр сэтгэлийн тал дээр хатуу байр суурьтайгаас гадна, өөртөө хэт итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд гэр бүл болох хүнээ сайтар судалж байж шийдвэрээ гаргадаг гэж ойлгож болох юм. Түүнчлэн тэд мөнгийг чухалчилдаг бөгөөд мөнгө амьдралын хамгийн үнэт зүйл нь гэж бодох нь ч бий.

Түүнээс гадна, мартын ордны залуус тоглоом хийхдээ муу бөгөөд төдийлөн таашаадаггүй аж. Хэрвээ та түүнээс салвал, нэг ширхэг ч сохор зоос өөрийн болгож чадахгүй болов уу.

Матрын орд

11 Хумхын орд

Хэрэв та хумхын ордны эрчүүдийг "хогийн новш" гэж дуудвал тэд магадгүй хүлээн зөвшөөрч мэдэх юм. Учир нь тэд төрөлхийн зөвхөн өөрийн хувийн карьер, амжилтаа бүхнээс нэн тэргүүнд тавьдаг бөгөөд хайртай бүсгүйдээ анхаарал халамж хандуулахаас илүү ажил, дур сонирхолдоо хамаг цаг заваа зарцуулах нь бий. 

Амьдралын гол зорилго нь өөрийнхөө хүслээр амьдрах гэж хэлж болох бөгөөд энэ нь засаршгүй үзэл бодолтой нь холбоотой аж. Та түүнээс салах шийдвэр гаргасан ч гэлээ, таны шийдвэрийг тоолгүй, найзуудтайгаа цагийг юу ч болоогүй мэт өнгөрөөж мэдэх юм.

Хумхын орд

12 Загасны орд

Загасны ордны эрчүүд худлаа ярихдаа гаргууд хүмүүс байдаг бөгөөд тэд төрөлхийн зөн совинтой учраас өнөөдөр худлаа ярьсан ч, ирээдүйд үүнийг хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж болох вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг байна. Гэвч тэдний худал ярьж буй нь ихэнхдээ өчүүхэн зүйл байдгийг мартаж болохгүй.

Загаснууд сэтгэлийн хат муутай учраас хайртай хүн нь өөрийг нь орхивол сэтгэлээр унаж, шаналах нь бий.

Загасны орд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()