Өглөө бүр эдгээрийг хийж заншаарай. Ажил үйлс тань төвөггүй бүтэх болно!

Та өглөө босмогцоо юу хийж, тухайн өдрийг эхлүүлдэг вэ? Тэдгээр зүйлс танд болон таны амьдралд хэр зэрэг нөлөөлдөг болохыг мэдэх үү? Тэгвэл бид танд тухайн өдрийг тань амжилт бүтээл, баяр хөөрөөр дүүрэн байлгахад туслах, өглөө босоод заавал хийх ёстой 10 чухал зүйлийг дуулгахаар бэлтгэлээ. Хамгийн чухал нь та эдгээр зүйлсийг өглөөний 10:00 цагаас өмнө хийх ёстойг анхаарна уу. Харин үр дүнд нь таны ажил үйлс төвөггүйхэн бүтэх болно.

Өглөө бүр эдгээрийг хийж заншаарай. Ажил үйлс тань төвөггүй бүтэх болно!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Йогоор хичээллэх

Өглөө босонгуутаа йогийн дасгалууд хийж, амар амгаланг мэдрээрэй. Ингэснээр та тухайн өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх болно. Харин гар утсаа оролдож, кофе уух гэж яарсны хэрэггүй.

Йогоор хичээллэх

2 Талархах

Йогийн дасгалуудаа хийж дууссаны дараа дээр дурдсанчлан та эрч хүч, эерэг энергээр цэнэглэгдэнэ. Одоо харин энэ хүртэл олон саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн өөртөө талархах хэрэгтэй. Энэ нь танд асар их урам зоригийг өгөх болно.

Талархах

3 Төлөвлөгөө гаргах

Төлөвлөгөө гаргахад тийм ч их цаг орохгүй бөгөөд тухайн өдрийнхөө зорилго, зорилтыг гаргах нь өдрийг эрч хүчтэй өнгөрөөх үндэс болдог нь нууц биш юм. 

Төлөвлөгөө гаргах

4 Хийх ажлын хуваарь гаргах

Төлөвлөгөөг өдөр өдөрт нь гаргах ёстой бол, хуваарийг 7 хоногооор гаргавал илүү тохиромжтой байдаг. Тухайлбал, 1 дэх өдөр эмчид үзүүлнэ, 6 дахь өдөр гэртээ цэвэрлэгээ хийнэ гэх мэт... Харин хуваарь дээр бичсэн зүйлсээ биелүүлсэн эсэхээ яг 7 хоногийн дараа шалгаж байгаарай.

Хийх ажлын хуваарь гаргах

5 Ус уух

Ус уух бол хамгийн чухал зүйл юм. Өглөө сэрэх үед хүний бие шингэний дутагдалд орсон байдаг. Тиймээс өглөө бүр нэг аяга ус ууж байгаарай. 

Ус уух

6 Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн хийхэд танд бүтэн өдөр шаардлагагүй. Ердөө хэдэн хором хангалттай бөгөөд гэдэсний таталт, гар дээр суниах зэрэг суурь дасгалуудыг хийхэд л болох юм.

Дасгал хөдөлгөөн хийх

7 Хөгжим сонсох

Хөгжим сонсох нь хүнд эрч хүч бэлэглэхээс гадна, тархийг амрааж, алжаал ядаргааг тайлдаг гэдгийг эрх биш та сайн мэдэх биз ээ. Тиймээс тухайн өдрийг хөгжимгүйгээр эхлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл юм.

Хөгжим сонсох

8 Инээмсэглэх

Өглөө бүр ажил, сургууль руугаа явахын өмнө толинд өөрийгөө хардаг биз дээ? Тэгвэл энэ үедээ сайхан инээмсэглэж байгаарай. Танд өөртөө итгэх итгэл, урам зоригийг бэлэглэх болно.

Инээмсэглэх

9 Гэрээ цэвэрлэх

Та магадгүй ажил, сургууль руугаа явах гээд яарч байж болох юм. Гэсэн хэдий ч, багахан цаг гаргаж, гэрээ хөнгөхөн цэвэрлээрэй. Орой ажлаа тараад ирэхэд тань таныг цэвэрхэн гэр угтвал сайхан биш гэж үү?

Гэрээ цэвэрлэх

10 Тухайн өдрийг хамгийн хүнд зүйлээс эхэл

Өдөр бүр зорилго, зорилтуудыг өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг дээр дурдсан. Тэгвэл та үүнийгээ тодорхойлсны дараа тухайн өдрийг хамгийн хүнд зүйлээс эхлүүлээрэй. Ингэснээр дараа дараагийн ажлууд тань хурдан бүтэх болно.

Тухайн өдрийг хамгийн хүнд зүйлээс эхэл

Танд амжилт хүсье!

157
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()