Гэрийн нөхцөлд дэрээ цэвэрлэх энгийн аргууд

Та өдөр тутамдаа хэрэглэдэг дэрээ угааж цэвэрлэдэг үү? Жилд 2 ба түүнээс дээш удаа дэрээ угаах ёстой хэмээдэг бөгөөд угаалгүй хэдэн сар болоход дэрэнд тоосны хачиг, бактериуд шингэж, арьсыг гэмтээдэг байна. Иймд бид та бүхэндээ дэрийг хэрхэн зөв зүйтэй угааж цэвэрлэх ёстой болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

Гэрийн нөхцөлд дэрээ цэвэрлэх энгийн аргууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Дэр цэвэрлэх ерөнхий аргууд

  • Угаахаас өмнө дэр тань хаа нэгтээ урагдсан байгаа эсэхийг шалгаж үзээрэй. 
  • Дэр угаахдаа хлор, цайруулагч зэргийг бүү хэрэглээрэй. Харин үүний оронд 2-3 ширхэг газрын теннисний бөмбөгийг оймсонд хийгээд, дэр угаахдаа хамт хийнэ.
  • Харин үүнийг хатаахдаа наранд тавьж болох юм. Гол нь гадаа температур 25 хэмээс багагүй байх ётсойг анхаараарай.
  • Цагаан болон гурвалжин будаа, цайны шаар зэргээр дүүргэсэн дэрийг угааж болохгүй. 

Дэр цэвэрлэх ерөнхий аргууд

2 Өдөн дэр угаах

  • Өдөн дэрийг угаалгын машинд угааж болно.
  • Хэрэв таны угаалгын машинд "duvet" буюу өдөн хөнжил, хувцас угаахад зориулагдсан тохиргоо байдаг бол үүнийг асаагаарай.
  • Цайруулагчгүй угаагч шингэн ашиглах хэрэгтэй.
  • Хэрэв таны дэр 50х70 см-ээс том хэмжээтэй бол, гэртээ угаах гэсний хэрэггүй. Үүнийг гэртээ хатааж, цэвэрлэх боломжгүй аж. 

Өдөн дэр угаах

3 Ноосон дэр

  • Тоос сорогч, уураар цэвэрлэгчээр ноосон дэрээ цэвэрлэж болно. 
  • Ноос, ноолууран эдлэлд зориулсан шингэн угаагч ашиглана.
  • Угаасны дараа ахин цэвэр усаар зайлах хэрэгтэй. 

Ноосон дэр

4 Синтетик дэр

  • Угаахаас өмнө дэрэн дээрээ хүнд зүйл тавьж орхиорой. Ингэж дэрнийхээ хөвсгөр байдлыг багасгаж, угаана. 
  • Бүлээн усанд угаалгын нунтаг хийж хутгаад, үүндээ дэрээ хийж, 20-30 минут байлгана.
  • Тус төрлийн дэрийг угаахдаа 500-аас илүү эргүүлж болохгүй. 

Синтетик дэр

5 Дэр хатаах

  • Дэрээ угаасны дараа сайтар сэгсэрч, бөөгнөрсөн хэсгийг гараараа тараагаарай.
  • Хэрэв таны угаалгын машин хатаах тохируулгатай бол, бага температураар агаар үлээлгэж, хатаах хэрэгтэй. 
  • Агаар, салхинд тавьж, дэрээ хатааж болно. Ингэхдээ өдөн дэрийг уутанд нь хийж хатаах бол, синтетик болон ноосон дэргийг шууд хатаана.
  • Мөн 2 хоногийн дотор дэр тань хатахгүй байвал, үсний сэнс ашиглаж, чийгтэй хэсгүүдийг үлээлгэж болно. 

Дэр хатаах

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()