Хоол хүнсний тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Орой 18:00 цагаас хойш хоол идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг бөгөөд хүн өдөрт дунджаар 8 аяга ус уух хэрэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Гэвч хоол хүнстэй холбоотой бидний мэдэхгүй өөр олон зүйлс байдаг аж. Иймд өнөөдөр бид хоол хүнсний тухай хүмүүсийн бодож явдаг ойлголтуудын аль нь зөв, аль нь буруу болохыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээрийг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.

Хоол хүнсний тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

1 Махны мод бактер үржүүлдэг

Яг үнэндээ: Энэ нь худал юм. Махны модоо ашигласны дараа сайтар угааж цэвэрлэвэл бактер үржихгүй. Тиймээс бактерийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн худалдаалдаг компаниудын сурталчилгаанд итгэсний хэрэггүй юм.

Махны мод бактер үржүүлдэг

2 Давстай ус илүү хурдан буцалдаг

Яг үнэндээ: Усанд хичнээн их давс хийсэн байлаа ч буцлах хугацаанд нөлөөлөхгүй болохыг химийн ухаанд баталсан байдаг. 

Давстай ус илүү хурдан буцалдаг

3 Өндөг идвэл "холестерол"-ын хэмжээ ихсэнэ

Яг үнэндээ: "Холестерол"-ын хэмжээ их, бага байх нь "ханасан" болон транс өөх тос /хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг/-ны хэмжээнээс хамаардаг. Өндгөнд 0.05 хувийн өөх тос агуулагддаг бол, ямар ч транс өөх тос байдаггүй аж. Түүнчлэн өндөгний найрлаганд байдаг "антиоксидант" нь хараа сайжруулах ач тустай юм.

Өндөг идвэл "холестерол"-ын хэмжээ ихсэнэ

4 Хөнгөн цагаан сав суулга нь "Алзгеймер"-ийн өвчин тусахад хүргэдэг бодисыг бий болгодог

Яг үнэндээ: Эрдэмтэд хөнгөн цагаан сав суулга нь бөөрөнд сөргөөр нөлөөлдөг болохыг олж, тогтоосон. Харин "Алзгеймер"-ийн өвчин тусахтай ямар ч холбоогүй юм.

Хөнгөн цагаан сав суулга нь "Алзгеймер"-ийн өвчин тусахад хүргэдэг бодисыг бий болгодог

5 Энергийн ундаа эрч хүч өгдөг

Яг үнэндээ: Энергийн ундаанд агуулагдах сахарын хэмжээ болон кафейн нь эсрэгээрээ зүүрмэглэхэд хүргэдэг. Энергийн ундаа уулаа гээд эрч хүчтэй болохоос илүүтэй нойргүйдэж, таргалдаг аж.

Энергийн ундаа эрч хүч өгдөг

6 Шарсан хоол хүнс зүрхний шигдээс болгодог

Яг үнэндээ: Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шарсан хоол хүнс зүрхний шигдээс болоход ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй болох нь тогтоогджээ.

Шарсан хоол хүнс зүрхний шигдээс болгодог

7 Ойр ойрхон, бага порцоор хооллох хэрэгтэй

Яг үнэндээ: Эрдэмтэд ямар ч төрлийн эрүүл, зөв хооллолтын дэглэм баримталлаа гээд их хэмжээгээр жин хаях боломжгүй болохыг баталжээ.

Ойр ойрхон, бага порцоор хооллох хэрэгтэй

8 Витамин С ханиад томуу тусахаас сэргийлдэг

Яг үнэндээ: Үүнийг шинжлэх ухаанаар одоогийн байдлаар батлаагүй байгаа юм. Тиймээс 100 хувь итгэх аргагүй билээ.

Витамин С ханиад томуу тусахаас сэргийлдэг

9 Кофе уух нь зүрхэнд муугаар нөлөөлдөг

Яг үнэндээ: Харин ч эсрэгээрээ буюу кофе уудаг хүмүүс зүрхний өвчин тусах магадлал огтхон ч уудаггүй хүмүүстэй харьцуулахад 25 хувиар бага байдаг аж.

Кофе уух нь зүрхэнд муугаар нөлөөлдөг

10 Лууванг түүхийгээр нь идвэл илүү сайн байдаг

Яг үнэндээ: Гэвч лууванг болгож идэх нь өвчин үүсгэдэг хорт эсүүдийг устгах, мөн лууванд агуулагдах "бета-кератин" буюу улаан, улбар шар өнгийн пигментийн хэмжээг багасгах зэргээр бие организмд илүү сайнаар нөлөөлдөг.

Лууванг түүхийгээр нь идвэл илүү сайн байдаг

11 Тахианы арьсыг авч хаях нь, калорийн хэмжээг буруулдаг

Яг үнэндээ: Энэ нь үнэн биш. Тахианы махыг жигнэж юм уу, шарж болгох үедээ арьсыг нь бүү аваарай. Учир нь тахианы махыг илүү тансаг амттай болгодог. 

Тахианы арьсыг авч хаях нь, калорийн хэмжээг буруулдаг

12 Хийжүүлсэн ундаа уух нь эрүүл мэндэд хортой

Яг үнэндээ: Зөвхөн нэмэлт амт, өнгө будаг оруулсан хийжүүлсэн ундаанууд эрүүл мэндэд хортой байдаг. 

Хийжүүлсэн ундаа уух нь эрүүл мэндэд хортой

13 Халуун ногоо ходоодны шарх үүсгэдэг

Яг үнэндээ: Шархгүй, эрүүл ходоодтой хүмүүс халуун ногоо идэхэд ходоодонд ямар нэгэн асуудал үүсэхгүй бөгөөд бага зэрэг таагүй мэдрэмжийг төрүүлдэг байна. Харин ходоодны шархтай хүмүүс халуун ногоотой хоол хүнс идэхээс татгалзаарай.

Халуун ногоо ходоодны шарх үүсгэдэг

14 Архи ууснаар тархины эсүүдийг гэмтээж, үгүй хийдэг

Яг үнэндээ: Эрдэмтдийн судалгаагаар архи уудаг болон уудаггүй хүмүүсийн тархины эсийн хэмжээ ижилхэн байдаг болохыг тогтоосон юм.

Архи ууснаар тархины эсүүдийг гэмтээж, үгүй хийдэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()